Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Fitch АНУ-ын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүйг анхааруулав1 сар 11. 10:31

Хэрэв АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагааны хэсэгчилсэн түр зогсолт үргэлжилж, улсын өрийн дээд хязгаарыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудал үүссэн тохиолдолд тус улсын зээлжих зэрэглэлийг бууруулж магадгүй гэж олон улсын үнэлгээний Fitch агентлаг лхагва гарагт анхааруулжээ. АНУ-ын зэрэглэл одоогоор хамгийн өндөр буюу ААА түвшинд байгаа юм.   “Түр зогсолт гуравдугаар сарын 1 хүртэл үргэлжилж, хэдэн сарын дараа өрийн таазтай холбоотой асуудал үүсвэл бид тус улсын зээлжих зэрэглэл ААА үзүүлэлтэд нийцэх эсэхийг эргэн харахаас аргагүйд хүрч магадгүй” гэж Fitch агентлагийн зээлжих зэрэглэлийн газрын дарга Жеймс Маккормак Лондон хотод лхагва гарагт мэдэгдсэнийг Reuters агентлаг уламжилсан байна.   Конгресст бүгд найрамдахчууд болон Ардчилсан намынхан Мексиктэй залгаа хилийн дагуу хана барихад хөрөнгө мөнгө гаргах тухай асуудлаар зөвшилцөлд хүрч чадаагүйтэй холбоотойгоор АНУ-ын Засгийн газар үйл ажиллагаагаа өнгөрөгч 12 дугаар сарын 22-ноос түр зогсоосон билээ.    АНУ-ын хуульд заасны дагуу, тус улсын Засгийн газар зээлийг 2019 оны гуравдугаар сарын 1 хүртэл хязгааргүй хэмжээнд нэмэгдүүлэх боломжтой

Си Жиньпинийг БНАСАУ-д айлчлахыг урьжээ1 сар 11. 10:28

БНАСАУ-ын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Ун Бээжин хотод айлчлах үеэрээ БНХАУ-ын дарга Си Жиньпинийг Пхеньянд албан ёсны айлчлал хийхийг урьжээ. Энэ тухай Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.   БНХАУ-ын дарга урилгыг таатай хүлээн авч, БНАСАУ-д айлчлах төлөвтэй байгаагаа Ким Жөн Унд мэдэгдсэн байна

Б.Энхбат: Тэнгэрт байгаа ээждээ зориулан тоглолтоо хийнэ1 сар 11. 10:18

“...Арван хуруу шиг найзууд минь Бүгдээрээ нэг ангийхан...” хэмээх дуугаараа олноо танигдсан Торгууд нутгийн дуучин  МУСТА Б.Энхбаттай ярилцлаа. Залуу дуучин маань тун удахгүй “Ээжийгээ бодох л юм даа” хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо хүргэх гэж байна

Германы Канцлер Ангела Меркель Грект айлчилна1 сар 11. 10:04

Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Канцлер Ангела Меркель Грекийн нийслэл Афин хотод хоёр өдрийн айлчлал хийнэ. Меркель Грекийн Ерөнхий сайд Алексис Ципрас, тус улсын Ерөнхийлөгч Прокопис Павлопулос болон сөрөг хүчний намын дарга Кириакос Мицотакистай уулзана.   Хэвлэлүүдэд мэдээлж буйгаар, уулзалтын үеэр олон улсын болон бүс нутгийн асуудлыг, эдийн засаг, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэх боловч хуучин Югославын бүрэлдэхүүнд байсан Македон улстай байгуулсан гэрээг тус улсын парламент баталсны дараа Грекийн хууль тогтоох байгууллага батлах гэж буйтай холбоотой асуудалд гол анхаарлаа хандуулах төлөвтэй байна.   Меркель Грекийн Ерөнхий сайдтай пүрэв гарагт уулзахаар төлөвлөжээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.