Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд Япон АНУ-аас дэмжлэг хүсч байна1 сар 10. 13:53

 ОХУ-тай энхийн гэрээ байгуулах асуудалд АНУ дэмжлэг үзүүлнэ хэмээн Японы эрх баригчид найдаж байгаа тухай тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэгийн гадаад бодлогын асуудал хариуцсан тусгай туслах Кацуюки Каваи мэдэгдсэнийг Киодо агентлаг уламжилжээ.   Энэ нь өсөн нэмэгдэж буй Бээжингийн нөлөөг тэнцвэржүүлнэ гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.   Каваи мөн Шинзо Абэгийн өнгөрсөн оны 10 дугаар сард Хятадад хийсэн айлчлалын талаар тайлбар өгчээ. "Уг айлчлал нь хоёр орны хооронд үүссэн түгшүүртэй байдлыг намжаахад нөлөөлсөн учраас “стратегийн ач холбогдолтой” байлаа" гэж тэрбээр хэлсэн байна

Австрали дахь дипломат төлөөлөгчийн газруудад сэжигтэй илгээмж иржээ1 сар 10. 13:49

 Австрали дахь Элчин сайдын яам болон Консулын 14 газарт сэжигтэй илгээмж ирсэн тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд цагдаагийн газрын төлөөлөгчийн мэдээлснийг иш татан уламжлав.   "Ямар нэг хохирол учирсан талаархи мэдээлэл одоогийн байдлаар байхгүй байгаа бөгөөд холбогдох албаны мэргэжилтнүүд сэжиг бүхий илгээмжүүдийг шалгаж байна" гэж Австралийн Холбооны цагдаагийн газар мэдэгдсэн байна.   Илгээмж ирсэн Элчин сайдын яам болон Консулын газрын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг цагдаагийн газраас өгөөгүй боловч Австралийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр, АНУ, Их Британи, Шинэ Зеланд, Энэтхэг, Япон, Пакистан, БНСУ, Герман, Грек, Испани, Сейшелийн арлууд, Швейцарь, Хорват болон Египетийн дипломат төлөөлөгчийн газарт илгээмж ирсэн ажээ.   АНУ болон Их Британийн Консулын газрын төлөөлөгчид сэжигтэй илгээмж ирсэн тухай албан ёсоор мэдээлээд байгаа юм байна

Э.Эрдэнэжамъян прокурор Д.Дорлигжавыг эсэргүүцэн цэцд хандаж байж1 сар 10. 13:38

Ерөнхий прокурор болон Хууль зүйн сайд, “Эрдэнэт”-ийн, Ардчилсан намын дарга гэх мэт өндөр албан тушаал хашиж байсан Д.Дорлигжавыг АТГ-аас шалгаж цагдан хорьж байгаа энэ үед иргэдийн ихэнхи нь улс төрд “цэвэрлэгээ” хийгдэх нь хэмээн горьдож байгаа бол зарим нь хэлмэгдүүлэлтийн “шинэ давалгаа” үүсэх вий хэмээн эмээнгүй харж байна.

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.