Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Засгийн газрын түр зогсолтод Д.Трампыг буруутгах иргэдийн тоо нэмэгджээ1 сар 9. 14:13

АНУ-ын Засгийн газрын хэсэгчилсэн түр зогсолтод тус улсын Ерөнхийлөгч Дональд Трампыг буруутгах америкчуудын тоо нэмэгдсэнийг “Reuters” агентлагийн явуулсан санал асуулгын дүн харуулжээ.

Трамп, Макрон нар АНУ-ын цэргийг Сириэс татах төлөвлөгөөг хэлэлцжээ1 сар 9. 10:52

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Францын төрийн тэргүүн Эмманюэль Макронтай утсаар ярьж, Америкийн цэргүүдийг Сири улсаас татах төлөвлөгөөг хэлэлцжээ. Энэ тухай Цагаан ордны хэвлэлийн алба мэдээлсэн байна.   “Хоёр орны удирдагчид Сирийн байдлыг хэлэлцэж, террорист “Лалын улс” бүлэглэлийг устгах хэвээр гэдгээ нотоллоо

“Volkswagen” компанийн ирээдүй БНХАУ-ын зах зээлээс хамаарна гэж мэдэгджээ1 сар 9. 10:51

 Германы автомашин үйлдвэрлэгч “Volkswagen” компанийн ирээдүй БНХАУ-ын зах зээлээс хамаарна гэж тус компанийн гүйцэтгэх захирал Герберт Дисс даваа гарагт мэдэгдэв.   “Вольфсбург хотод төвтэй “Volkswagen” компани цаашид БНХАУ дахь бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр төлөвлөж байна” гэж Германы мэдээллийн “DPA” агентлаг мэдээлжээ.   Сүүлийн хэдэн жилийн хугацаанд олон улсын автомашин үйлдвэрлэгчид өөрсдийн технологио БНХАУ-аас гадна байлгахыг хичээдэг байсан бол өнөө үед хамгийн дэвшилтэт, шинэ технологи Хятадын зах зээлд байна гэж “Volkswagen” компанийн мэдэгдэлд тэмдэглэсэн байна.   Европ тивийн автомашин үйлдвэрлэгчдийн томоохон төлөөлөгчдийн нэг “Volkswagen” компани нь дэлхий даяар 120 гаруй үйлдвэртэй юм

Узбекистан руу 45 орны иргэд визгүй зорчино1 сар 9. 10:43

Ирэх хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 45 орны иргэд Узбекистан руу 30 хоногийн хугацаатайгаар визгүй зорчих эрхтэй болох тухай тус улсын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.   Бүгд Найрамдах Узбекистан Улсын аялал жуулчлалын хөгжлийг хурдасгах тухай тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай баримт бичигт тус улсын Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев гарын үсэг зурсан байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.