Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Үнэн ба Зөв намын дарга А.Отгонбаатар: Ганцхан М.Энхболдыг унагалаа гээд Монголын төр цэвэршихгүй1 сар 8. 15:44

Өнөөдөр Үнэн ба Зөв намаас Монгол улсын Ерөнхийлөгчид хандан шаардлага хүргүүлж байгаа талаар болон МАНАН-ийн зохион байгуулж байгаа жүжигт тоглохгүй байхыг иргэдээсээ хүсч байгаа талаар мэдээлэл хийлээ. Тэдний үзэж байгаагаар МАН оролцсон сонгууль бүртээ хэлдэг нөгөө сайхан уриануудынхаа нэгийг нь ч биелүүлээгүй бөгөөд өөрсдийн бохир нэрийг цайруулахын тулд зохиолтой жүжиг тавьж байна гэсэн юм. Тэдний үзэж байгаагаар энэ сарын 10нд Сүхбаатарын талбайд болох МАНАН ДЭГЛЭМИЙН ЭСРЭГ БҮХ НИЙТИЙН ЖАГСААЛ-ыг УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн захиалгаар HERO-гийн Б.Баатарын найруулсан нарийн зохион байгуулалт бүхий дэглэлттэй жүжиг бөгөөд тус жүжгийг үзэж түүнд оролцон тоглохгүй байхыг уриаллаа. Угтаа бол ард иргэдийн хулхин дээр цэцэг ургуулсан олон сайхан мөрийн хөтөлбөрөө биелүүлж чадаагүй МАН ард түмний өмнө нүүрээ хийх газаргүй болсон учраас шударга ёс гэх шоуг хиймэр аядаж байна

Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга оролцоно1 сар 8. 10:57

Энэ сарын эцсээр Швейцарийн Давос хотноо зохион байгуулах Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад БНХАУ-ын дэд дарга Ван Цишань оролцоно гэж тус улсын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.   Хэвлэлийн албаны төлөөлөгч Лу Каны мэдээлснээр, БНХАУ-ын эдийн засаг олон улсын нөхцөл байдлаас хамааран тодорхойгүй хийгээд тогтворгүй байдалтай нүүр тулгарч буй хэдий ч асар их нөөц бололцоотой хэвээр байгаа аж

Bloomberg: Д.Трамп, Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалт Ханойд болж магадгүй1 сар 8. 10:04

АНУ болон БНАСАУ-ын удирдагчдын хоёр дахь уулзалтыг Вьетнамын нийслэл Ханой хотод зохион байгуулах боломжийг тус хоёр орны төлөөлөгчид хэлэлцэж байгаа тухай Bloomberg агентлаг даваа гарагт мэдээлжээ.    Америк болон Умард Солонгосын төлөөлөгчид урьд нь Ханой хотод уулзаж, Ким Жөн Ун, Д.Трамп нарын уулзалтыг зохион байгуулах товыг хэлэлцсэн гэж Bloomberg агентлаг Өмнөд Солонгосын Munhwa Ilbo сонины мэдээллээс иш татан уламжилсан байна

Хятадын 5000 орчим оргодол авлигачийг хилийн чанадаас буцаан авчирчээ1 сар 8. 10:00

Эдийн засгийн гэмт хэрэг үйлдсэнийхээ дараа хил даван зугтсан 5000 орчим түшмэлийг Хятадын эрх баригчид 2014 оноос хойш тус улсад буцаан авчирсан тухай "Global Times" сонин мэдээлжээ.    "Global Times" сонинд нийтлэгдсэн албан ёсны статистик мэдээллээс үзвэл, авлигачид 120 гаруй оронд нуугдаж байсан байна. Оргодол авлигачдын таван хүн тутмын нэг нь Хятадын Коммунист намын гишүүн байсан бөгөөд 56 нь Интерполоор эрэн сурвалжилж буй хүмүүсийн “улаан зуу” жагсаалтад багтсан түшмэд аж

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.