Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Парис хотод цагдаа нар руу дайрсан этгээд боксын аварга байжээ1 сар 7. 12:47

Францад өнгөрсөн бямба гарагт болсон “Шар хантаазатнууд”-ын жагсаал цуглааны үеэр цагдаа нар руу дайрсан этгээдүүдийн нэг нь мэргэжлийн боксчин байсан бөгөөд 2007 онд тэрбээр Францын боксын аварга болж байжээ

Ким Жөн Ун, Д.Трамп нарын хоёр дахь уулзалтыг хаана зохион байгуулах талаар хэлэлцэж байна1 сар 7. 12:44

Цагаан ордны тэргүүн Дональд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалтыг хаана зохион байгуулах талаар АНУ хэлэлцээ хийж байна. Энэ тухай Америкийн удирдагч ням гарагт сэтгүүлчдэд мэдээлснийг телевизийн "Fox News" суваг шууд дамжуулжээ.    “Уулзах газрыг хэлэлцэж байна

Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдийг сувилах сувилахуйн мэргэжилтнүүдийн мэдлэг, чадамжийг дээшлүүлэх төсөл эхэллээ1 сар 7. 12:29

Сэтгэцийн эмгэгтэй өвчтөнүүдэд бусад өвчтөнүүдээс илүү асаргаа сувилгаа шаардлагатай байдаг. Тийм учраас сувилахуйн мэргэжилтнүүдийн төгсөлтийн дараах мэдлэг, чадамжийг дээшлүүлэх “Момент” төсөл хэрэгжихээр болжээ. Тус төсөл нь Европын холбооны дээд боловсролыг чадавхжуулах төслийн санхүүжилтээр Английн Эссексийн их сургуулийн профессор Фиона Ноланы удирдлага доор хэрэгжих юм

Ханын асуудлаар зөвшилцөхгүй гэж Д.Трамп мэдэгджээ1 сар 7. 11:02

АНУ-ын Засгийн газрыг хэсэгчлэн түр зогсоход хүргэсэн АНУ-Мексикийн хилийн дагуу хана барих шаардлагын талаар зөвшилцөхгүй гэж тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдсэн байна.   “Би хана барих 5.6 тэрбум ам.долларын санхүүжилтийг бууруулах бодолгүй байна” гэж АНУ-ын төрийн тэргүүн хэлээд, “ойрын хэдэн өдрүүдэд юу болохоос шалтгаалан үндэсний онцгой байдал зарлаж магадгүй” гэж дахин анхааруулжээ.   Ардчилсан намын төлөөлөгчид хана барих санхүүжилтийг батлахаас татгалзаж, хана барих нь “ёс суртахуунгүй” гэж үзсэн хэвээр байгаа юм.    Хилийн дагуу хана барих нь Д.Трампын сонгуулийн кампанит ажлын үеэрээ өгсөн гол амлалтуудын нэг бөгөөд тэрбээр хана барих зардлыг Мексикийн тал гаргах хэрэгтэй гэж мэдэгдэж байсан билээ

"Гацуурт" ХХК-аас мэдэгдэл гаргалаа1 сар 7. 10:52

Сүүлийн өдрүүдэд "Гацуурт" ХХК-ийн Ерөнхий захирал Л.Чинбаттай холбоотой ор үндэслэлгүй, гүтгэлэгт мэдээлэл гарч байгаатай холбогдуулан тус компаниас албан ёсоор мэдэгдэл гаргалаа.

МҮБХ-ноос уриалга гаргалаа1 сар 7. 10:38

МҮБХ-ноос нийт бөхчүүд, бөх сонирхогчиддоо сүүлийн үед тус холбоонд үүсээд байгаа нөхцөл байдлын тухай бодит мэдээллийг хүргэж, уриалга гаргалаа. Уриалгадаа шүүхийн шийдвэр эцэслэн гартал ямар нэгэн гүтгэлэг, муйхарлалд автахгүй, төөрөлдөхгүй байхыг нийт бөхчүүд, бөх сонирхогч түмнээсээ хүссэн байна

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.