Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Жижиглэн худалдаа эрхлэгчид тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж ЧУУЛНА12 сар 5. 14:47

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос жижиглэн худалдаа эрхлэгчдэд төрийн бодлого үгүйлэгдэж байгаа талаар болон бусад асуудлаар мэдээлэл хийлээ.  Хэвлэлийн хуралд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, Худалдаа, Үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны гүйцэтгэх захирал Э.Чулуунбаатар, Монголын Хүнсчдийн холбооны ахмадын зөвлөл Д.Вандан-Очир, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооны хүндэт гишүүн Д.Лхагважав болон 21 аймаг, сум дүүргээс оролцож байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэж, шийдэлд хүрэхээр ажиллаж байгаа талаараа хэлсэн юм. Тухайлбал, хурлын эхэнд "Монгол улсад үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан, Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,  ГХЯ, Улаанбаатар хотын ЗАА, Монголын Хүнсчдийн холбоо,  ХҮИС-тай хамтран арванхоёдугаар сарын 6-7-ны ѳдрүүдэд “ИХ ХҮРЭЭ-2018” үндэсний худалдаа эрхлэгчдийн чуулганыг зохион байгуулахаар болсон талаар онцоллоо. Хэвлэлийн хурлын үеэр, Монголын Жижиглэн Худалдаа Эрхлэгчдийн холбооны зөвлөх, ХҮИС зөвлөх багш Д.Нарантуяа "Өнөөдрийн хуралд 21 аймгийн худалдаачдын төлөөлөл ирсэн байгаа аж. Орон нутагт худалдаачдад тулгамдаж байгаа асуудал нь мэргэжлийн худалдагч байхгүй, худалдааны салбарт ажиллах хүч дутагдалтай байна

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд БНХАУ-д айлчилна12 сар 5. 12:21

БНАСАУ-ын Гадаад хэргийн сайд Ри Ён Хогийн БНХАУ-д хийх гурван өдрийн айлчлал пүрэв гарагт эхлэх бөгөөд айлчлалын үеэр тус улсын Гадаад хэргийн сайд Ван Итэй яриа хэлэлцээ хийнэ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн албаны төлөөлөгч мэдээлжээ.   Ри Ён Хогийн айлчлал хоёр талын харилцаа болон харилцаа холбоог өргөжүүлэн бэхжүүлэх бөгөөд талууд Солонгосын хойг болон өөр бусад тулгамдсан асуудлуудын талаар хэлэлцэх ажээ.   Мөн ирэх оны нэг юм уу хоёрдугаар сард зохион байгуулахаар төлөвлөж буй АНУ-БНАСАУ-ын удирдагчдын дээд хэмжээний хоёр дахь уулзалтын талаар санал бодлоо солилцох юм.   “БНАСАУ цөмийн зэвсгээс бүрэн ангижрах хүртэл тус улсын эсрэг авсан хориг арга хэмжээг үргэлжлүүлнэ” гэж АНУ-ын засаг захиргаанаас мэдээлсэн юм

В.Путинтай хийх уулзалтаа маш чухал гэж хэлжээ12 сар 5. 9:33

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай хийх уулзалтаа маш чухал гэж үзэж байгаагаа Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро “Твиттер” хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.   Тэрбээр өнөөдөр Орост айлчилж байгаа юм

Испани уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 900 сая евро гаргана12 сар 5. 9:32

Испани улс агаар мандал дахь хорт хийн хаягдлыг бууруулахад болон уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд 2020 оноос хойш жил бүр 900 сая евро гаргана гэж тус улсын Ерөнхий сайд Педро Санчес мэдэгдлээ.   Парисын гэрээнд тусгасан зорилтуудыг улс орнууд биелүүлэхгүй байна гэж Испанийн Ерөнхий сайд үзэж байгаа аж. “Бид 2015 онд тавьсан зорилтуудыг биелүүлэхэд хол байгааг 2017 оны хорт хийн хаягдлын хэмжээ харуулж байна” гэж тэрбээр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 24 дэх удаагийн бага хурлын үеэр мэдэгджээ.   Парисын гэрээний хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхэд хүчин чармайлтаа нэгтгэхийг Санчес улс орнуудад уриалсан байна.   Дэлхийн цаг уурын анхны хэлэлцээр болох уур амьсгалын өөрчлөлтийн тухай Парисын гэрээнд 2015 оны 12 дугаар сард 194 орон нэгдсэн билээ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.