Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Ж.Батзандан: Намын удирдлагуудын шийдвэрийг гайхаж байна12 сар 3. 16:20

 АН-ын Үндсэн дүрмийн хороо өнөөдөр хуралдаж, намын дүрэм, заалтуудыг зөрчсөн УИХ-ын гишүүн Ж.Батзанданг намаасаа хөөж, УИХ-ын гишүүн Д.Мурат, Л.Болд нарыг АН-аас төрийн сонгуульд нэр дэвших эрхийг 4 жилийн хугацаанд хасах шийдвэр гаргасан.  Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан нар дөнгөж сая мэдээлэл хийлээ.  УИХ-ын гишүүн Ж.Батзандан "Өнөөгийн улстөрийн нөхцөл байдал монголын түүхийн эргэлтийн онцгой түүхийн цаг үе болж байна.  Өнгөрсөн баасан гаригт УИХ онцгой чухал шийдвэр гаргасан.  Үүнтэй холбогдуулж намаасаа хөөгдлөө. Би намын удирдлагуудын шийдвэрийг гайхаж байна

С.Скрипалийн хэрэгтэй холбогдуулан хориг арга хэмжээний хоёрдугаар хэсгийг авах төлөвтэй байна12 сар 3. 14:17

 АНУ-ын засаг захиргаа С.Скрипалийн хэрэгтэй холбогдуулан Оросын эсрэг хориг арга хэмжээний хоёрдугаар хэсгийг авч хэрэгжүүлэх бодолтой байна гэж АНУ-ын Төрийн Департаментын төлөөлөгч мэдэгджээ.     Энэ тухай мэдэгдэхдээ тэрбээр хими болон биологийн зэвсэгт хяналт тавих, түүнийг цэргийн зориулалтаар ашиглахыг хориглох тухай хуулийн талаар дурдсан байна.   С.Скрипалийн хэрэгтэй холбоотойгоор ОХУ-ын эсрэг хориг арга хэмжэний эхний хэсгийг АНУ өнгөрсөн 8 дугаар сарын 27-нд авсан юм. Тус хориг арга хэмжээнд давхар зориулалттай бүтээгдэхүүнүүдийг Орост нийлүүлэхийг хориглосон

Ж.Хашогги Саудын Арабын эрх баригчдын эсрэг кампанит ажил явуулах асуудлыг хэлэлцэж байжээ12 сар 3. 11:52

Сэтгүүлч Жамаль Хашогги Саудын Арабын эрх баригчдын эсрэг идэвхтнүүдийн хөдөлгөөн байгуулах асуудлыг хэлэлцэж байсан тухай телевизийн “CNN” суваг мэдээлсэн байна.   Ж.Хашогги болон Саудын Араб гаралтай Канадын Монреаль хотын оршин суугч Омар Абдель Азиз нарын “WhatsApp”-р харилцаж байсан цахим зурвасуудтай тус телевизийн сэтгүүлчид танилцжээ.  Жилийн хугацаанд хуримтлагдсан 400 зурвасыг Абдель Азиз өөрөө “CNN” телевизэд үзүүлсэн байна. Тус зурваст Ж.Хашогги Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийг “араатан” гэж нэрлэхийн сацуу түүнийг ханаж цадахгүй их иддэг Пакман компьютерийн тоглоомтой зүйрлэжээ.   “Түүний шахалт үзүүлэх хүмүүс нь дэмждэг хүмүүст нь хүрсэн ч гайхах зүйл байхгүй” хэмээн тэрбээр зурвастаа тэмдэглэсэн байдаг аж

Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжийн айлчлалыг эсэргүүцжээ12 сар 3. 11:05

 Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бөгөөд Батлан хамгаалахын сайд Мухаммед бен Сальман Аль Саудын айлчлалд сэтгэл хангалуун бус байгаагаа Мавританы “Ардчилал, эв нэгдлийн төлөөх үндэсний чуулган” сөрөг хүчин илэрхийлжээ.   Тус сөрөг хүчний мэдэгдэлд дурдсанаар, Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж бол бидний хүссэн зочин биш гэжээ. Түүнийг Израильтай элэгсэг харилцаатай байдаг нь палестинчуудад хохирол учруулдаг бөгөөд Йеменд дэгдсэн дайныг гамшгийн нөхцөл байдалд хүргэсэн гэж буруушаасан байна.   “Agence France-Presse” агентлагийн мэдээлснээр, Мавританийн нийслэл Нуакшот хотод Мухаммед бен Сальманыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болоогүй байна

АНУ болон БНХАУ-ын төрийн тэргүүн нарын уулзалтын талаар мэдээлэл хийв12 сар 3. 10:04

БНХАУ-ын дарга Си Жиньпин болон АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нар бямба гарагийн орой ажил хэрэгч оройн зоог барьж, чухал зөвшилцөлд хүрсэн тухай БНХАУ-ын Төрийн зөвлөх, Гадаад хэргийн сайд Вань И мэдээлэв.   “Нөхөрсөг хийгээд эелдэг дотно уур амьсгалд өрнөсөн оройн зоог хоёр цаг хагасын хугацаанд үргэлжилсэн нь төлөвлөснөөс удаан байсан” гэж Буэнос-Айрес хотноо болсон уулзалтын дараа Вань И сэтгүүлчдэд мэдээлжээ.   “БНХАУ-АНУ-ын хоёр талт харилцаа олон салбарт өргөжин тэлэх нь ихээхэн ач холбогдолтой юм” хэмээн талууд санал нийлсэн байна.   Гадаад хэргийн сайдын мэдэгдэлд тэмдэглэснээр, хоёр улсын төрийн тэргүүн цаашид хоёр талын төлөөлөгчдийн айлчлал, утасны яриа болон уулзалт зэргийг тогтмолжуулахаар тохиролцсон аж

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.