Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АНУ, Мексик, Канад худалдааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурав12 сар 1. 12:16

Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо баасан гарагт эхэлсэн “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын ёслолын арга хэмжээний үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Мексик, Канадын удирдагчид худалдааны шинэчилсэн хэлэлцээрт гарын үсэг зурав.

Түлшний үнийг бууруулахыг дэмжсэн өргөдөлд 1 сая гаруй гарын үсэг цугларчээ12 сар 1. 11:46

Францад түлшний үнийг бууруулахыг дэмжсэн цахим өргөдөлд 1 сая гаруй хүний гарын үсэг цугларчээ. Өргөдөл гаргах санаачлагыг гоо сайхны бүтээгдэхүүний борлуулагч Присцилла Людовски гаргажээ

НҮБ-аас Йемен рүү 14 сая тун вакцин илгээжээ12 сар 1. 11:10

 Йемений өмнөд нутгийн Аден хотод 14 сая гаруй тун вакцин хүргэсэн тухай НҮБ-ын Хүүхдийн сан пүрэв гарагт мэдэгдлээ.   Хүүхдийн сангийн Йемен дэх салбарын төлөөлөгчийн мэдээлснээр, зургаан сараас 15 хүртэлх насны 14 сая хүүхдийн вакцины хэрэгцээг хангах, улаан бурхан болон улаан эсэргэнэ өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин ирсэн аж.   Ираны дэмжлэгтэй хусит босогчид гурван жилийн өмнө буюу 2014 онд Йемений нийслэл Сана хотод хяналтаа тогтоосны улмаас тус улсад иргэний дайн дэгджээ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.