Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Ким Жөн Ун анхны хөрөг зургаа зуруулжээ11 сар 9. 12:12

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун албан ёсны анхны хөрөг зургаа олны өмнө ил болгосон нь түүний хувь хүнийг тахин шүтэх үзэл шинэ түвшинд гарсныг илтгэсэн тухай телевизийн “BBC” суваг мэдээлэв.

Нарны системээс олдсон объект харь гарагийн төхөөрөмж байж магадгүй11 сар 9. 12:11

Өнгөрсөн онд нарны системээс олдсон объект нь манай дэлхийг судлах зорилгоор харь гарагаас илгээсэн төхөөрөмж байж магадгүй тухай Харвардын их сургуулийн эрдэмтдийн шинэ судалгаанд таамаглажээ.   2017 оны 10 дугаар сарын 19-нд Хавайн их сургуулийн сансрын нисгэгчдийн олж илрүүлсэн уг объектыг “Оумуамуа” хэмээн нэрлэсэн бөгөөд энэ нь Хавай хэлээр “Алсаас ирсэн анхны илч” гэдэг утгатай аж.   Энэ төхөөрөмж нь есдүгээр сарын 19-нд нарны хажуугаар өнгөрөх үедээ ойролцоогоор 315 мянга гаруй км/цаг хурдтай байсан нь нарны татах хүчнээс зайлсхийж, нарны системд нэвтрэхэд хангалттай хурд ажээ.   “Өргөнөөсөө 10 дахин урт хэмжээтэй, хар улаан өнгөтэй, асар хурдтай уг төхөөрөмжийг хиймэл оюун ухаанаар бүтээсэн байж магадгүй” гэсэн таамаглалыг Харвардын их сургууль болон Смитсоны Астрофизикийн төвийн судлаачид шинэ судалгаандаа дэвшүүлсэн байна.   Уг судалгааны ажлыг “The Astrophysical Journal Letters” сэтгүүлийн 11 дүгээр сарын 12-ны дугаарт нийтлэхээр төлөвлөж байгаа ажээ. Үүнд дээрх төхөөрөмжийг харь гарагаас дэлхийг судлахаар санаатайгаар илгээсэн төхөөрөмж байж магадгүй хэмээн тэмдэглэжээ.   Харвардын их сургуулийн харьяа Одон орон судлалын газрын дарга Абрахам Лебийн “Xinhua” агентлагт мягмар гарагт мэдээлснээр, “Оумуамуа” төхөөрөмж олдсон цагаасаа хойш ер бусын шинж чанаруудыг үзүүлсэн бөгөөд бидний өмнө нь харж байгаагүй төрлийн биетүүдэд хамаарах объект байх магадлалтай аж.   “Оумуамуа”-гийн талаарх судалгаа бүрэн дуусаагүй байгаа хэдий ч маш их сонирхол татаж байна

Ариана Гранде оны эмэгтэй болжээ11 сар 9. 11:53

“Billboard” сэтгүүлийн хувилбараар Америкийн дуучин Ариана Грандег оны эмэгтэйгээр нэрлэжээ. “Дуучин Ариана Гранде бол тодорхой чиг хандлагад баригддаггүй, өөрийхөөрөө байж чаддаг од юм. Дуучин бүсгүй зоригтой, уран бүтээлийнхээ төлөө чадах бүхнээ хийдэг бөгөөд оны эмэгтэйн шагналыг тэрбээр хүртэх эрхтэй” хэмээн тус сэтгүүлийн дэд ерөнхийлөгч Росс Скарано хэлсэн байна.   Шагнал гардуулах ёслол ирэх сарын 6-нд Нью-Йорк хотод болох 13 дахь удаагийн “Billboard Women in Music” ёслолын ажиллагааны үеэр болох аж

АНУ-ыг зорьж буй цагаачдын 3000 гаруй нь Мексикт түр оршин суух эрх хүсчээ11 сар 9. 11:51

Мексикийн эрх баригчид АНУ-ын хилийг чиглэн яваа Төв Америкийн орнуудын цагаачдаас түр оршин суух эрх олгох тухай 3023 хүсэлтийг хүлээж авсан байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлжээ.   Тус яамны мэдээлснээр, хүсэлтийг 10 дугаар сарын 26-нд Мексикийн нутаг дэвсгэрт нэвтэрсэн цагаачдаас авсан байна

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.