Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Монголын телевизүүдийн контент БНСУ-ын 60 сая хэрэглэгчдэд үнэ төлбөргүй хүрдэг боллоо10 сар 10. 15:09

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа телевизүүдээс БНСУ-д ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа дуулгах нэгэн таатай мэдээлэл байна. Жи Ви Ти компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын дурын телевизүүдээс өөрийн өнгө төрхтэй, үзэгчидтэй уран бүтээлүүдийг БНСУ-ын 60 сая иргэнд өргөн нэвтрүүлгийн сүлжээгээрээ дамжуулан үнэ төлбөргүйгээр хүргэж байна

Чингэлтэй дүүргийн IV хорооны иргэд тэмцлээ үргэлжлүүлэхээ мэдэгдлээ10 сар 10. 14:51

Худалдаа хөгжлийн банк нь Чингэлтэй дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт төв оффисийн барилга угсралтын ажлаа 2018.07.10-ний өдрөөс эхлүүлэн, шөнийн цагаар хүч түрэн дайрч, хууль, ёс зүйг үл тоомсорлон үргэлжлүүлсээр байгаа билээ. Мэргэжлийн хяналтын байгууллагаас 2018.08.28-ны өдрийн 07/2806 тоот дүгнэлтээр удаа дараа хууль, норм, стандарт зөрчсөн зөрчил илэрснийг баримтжуулан дүгнэлт гаргаж, уг дүгнэлтийг үндэслэн Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2018.09.13-ны өдрийн 05/3585 тоот шийдвэрээр, БАРИЛГА, УГСРАЛТЫН АЖИЛ ЭХЛҮҮЛЭХ, ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН болно. Гэтэл, Барилгын ажил эхлүүлэх зөвшөөрлийг нь түдгэлзүүлсээр байтал газар шорооны ажил үргэлжилж, иргэд бидний эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөөр байна. Худалдаа хөгжлийн банкнаас 2018.10.09-ний өдөр гаргасан мэдэгдэл гаргахдаа: Одоогийн байдлаар ямар нэгэн барилга угсралт, суурь, газар шорооны ажил хийгдээгүй гэсэн байна

Байгалийн үзэсгэлэнт газар хамгийн хямдаар алжаалаа тайлах боломжийг “Баянхангай” олгож байна10 сар 10. 12:31

Монголд стандарт хангасан тө­дий амралтын газар уул болгоны аманд бий. Харин  стандарт хангасан боломжийн үнэтэй, үйл­чилгээ сайтай газрууд амралтын газар төдийлөн олон биш. Амралтын газруудаар үйлчлүүлж буй иргэд хотын утаанаас, ажлын стрессээс, амралт зугаалгаар цагийг үр дүнтэй өнгөрөөхийн тулд амралтын газар хайдаг. Яг энэхүү нөхцөлд таарсан газар Улаанбаатар хотоос 75км зайд орших Төв аймгийн Батсүмбэр сумаас 20км зайд байгалийн үзэсгэлэнт “Хараа” голын эрэгт байрлан үйл ажиллагаагаа явуулж байна. Амралтын өдрүүдээр хотоос гарч гэр бүл, хайртай хүмүүстэйгээ цэвэр

Сулавеси аралд дахин газар хөдлөв10 сар 10. 8:50

Индонезын Сулавеси аралд мягмар гарагт 5,2 магнитудын хүчтэй газар хөдөлсөн байна. Газар хөдлөлтийн төв нь Төв Сулавеси мужийн Палу хотоос 5 км-ын зайтай газар 10 км-ын гүнд байжээ.   Есдүгээр сарын сүүлээр Төв Сулавеси мужид 7,4 магнитудын хүчтэй газар хөдөлж, цунами дагуулсан билээ

Саудын Арабын сэтгүүлчийг хөнөөсөн гэх мэдээллийг няцаав10 сар 10. 8:44

Саудын Арабын сэтгүүлч Жамаль Хашкажиг Туркт хөнөөсөн гэх мэдээллийг АНУ-д суугаа Саудын Арабын Элчин сайд Халед бен Абдулазиз няцаасан тухай телевизийн “Al-Arabia” суваг түүний мэдэгдлээс иш татан уламжилжээ.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.