Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

М.Энхболд: Төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхдээ эдийн засгийн өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхааръя10 сар 9. 15:25

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганыг нээж хэлсэн үгэндээ ирэх оны "Улсын төсөв"-ийг хэлэлцэн батлахдаа дараах асуудлыг анхаарахыг санууллаа.  Энэ чуулган ирэх оны мөнгөний бодлого, улсын төсвөө хэлэлцэн батлана. Ингэхдээ бодлогоо тогтвортой хадгалж, өсөлтийг иргэддээ хүртээх чиглэлд түлхүү анхаарах шаардлагатай байна. 2018 оны 1-р сараас тэтгэвэр, тэтгэмжийг 8 хувиар, 9-р сарын эхнээс төрийн зарим албан хаагчдын цалинг 8-30 хувиар нэмэх шийдвэр гарсан. Ирэх онд ч төсөв санхүүгийн боломжтойгоо уялдуулан цалин хөлс, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэх хөрөнгийг улсын төсөвт суулгах ёстойг онцлов.  Төрийн алба цомхон, чадварлаг байх учиртай. Хоёр жилийн өмнө төсөв зардлаа хэмнэх шийдвэрийг УИХ гаргаж байсан, энэ дагуу УИХ-ын Тамгын газар орон тоо зардлаа 10 хувь бууруулснаар урсгал зардлыг  546.4 сая төгрөгөөр хэмнэжээ. Харин төрийн бусад байгууллага орон тоо зардлаа бууруулах дорвитой арга хэмжээ авсангүй. Энэ жилийн төсвийг хэлэлцэхдээ төрийн бүх шатны байгууллагад орон тоо зардлыг 10 хувиар бууруулах бодлого баримтлахыг уриаллаа. Төсвийг батлахдаа дэлхийн эдийн засгийн төлөв, хандлагыг сайтар тооцох шаардлагатай байгааг зориуд сануулъя

П.Батчулуун: Тархины үхэлтэй зургаан хүнээс 12 хүнд бөөр, нэг хүнд элэг шилжүүлэн суулгасан10 сар 9. 15:22

Улсын нэгдүгээр төв эмнэлэг, Эрхтэн шилжүүлэн суулгах Монголын холбоо, Эрүүл мэндийн хөгжлийн төв, Эрүүл мэндийн яам хамтран  “Тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээ” сэдэвт сургалтыг өнөөдөр зохион байгуулж байна. Тус сургалтанд 14 байгууллагын 130 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцож, тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний менежментийг хэрхэн зөв зохион байгуулах, хөгжүүлэх салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар зөвлөлдөж байгаа юм байна.  Тархинд цус харвах, осол гэмтлийн улмаас тархи эдгэшгүйгээр бүрэн ажиллагаагүй болсон тархины үхэлтэй 1 донороос бөөр, элэг, зүрх, уушги, нойр булчирхай, нарийн гэдэс зэргийг 8 хүнд шилжүүлэн суулгаж амьдрал бэлэглэх боломжтой

“Залуучуудын олимп-2022” наадам Африк тивд болно10 сар 9. 13:44

 Олон улсын олимпын хороо өчигдөр нэгдсэн хуралдаанаа хийж, “Залуучуудын олимп-2022” наадмыг зохион байгуулах улсаар Сенегалыг албан ёсоор сонголоо. Ингэснээр Сенегал олимпын наадмыг зохион байгуулах Африкийн анхны улс болж байна. Уг наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Ботсван, Нигери, Сенегал, Тунис зэрэг Африкийн дөрвөн улс өрсөлдсөнөөс Сенегал хамгийн үнэ цэнэтэй санал, боломжуудыг дэвшүүлснээрээ зохион байгуулагч орноор сонгогджээ. “Залуучуудын олимп-2022” наадмыг Сенегал зохион байгуулах болсныг Африкийн бусад орнууд дэмжиж байгаа. Тус улс бол спортод хайртай, залуучууд ихтэй улс юм

Эрдоган: Алга болсон сэтгүүлч Ерөнхий консулын газраас явсныг нотлох ёстой10 сар 9. 13:43

Сэтгүүлч Жамаль Хашкажийн Истанбул дахь Ерөнхий консулын газрыг орхин явсан гэдгийг Саудын Араб нотлох ёстой гэж Туркийн Ерөнхийлөгч Тайип Эрдоган хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ.

Зуун мянган ам.долларын үнэ бүхий солиртой байснаа мэджээ10 сар 9. 9:34

Америкийн Мичиган хотын нэгэн оршин суугчийн гэрийн хаалганы хязгаарлагч ховор бөгөөд үнэтэй солирын чулуу байсныг тус хотын их сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ.   Уг чулууг 100 мянга орчим ам.доллараар үнэлсэн байна. Нэрээ нууцлахыг хүссэн солирын эзэн 30 жилийн өмнө фермийн аж ахуй эрхэлдэг нэгэн эрэгтэйгээс байшин худалдаж авахдаа солирыг хамт авчээ

Британийн цэргүүд Оманд томоохон сургуулилт хийнэ10 сар 9. 9:32

Их Британийн цэргүүд сүүлийн 17 жилийн хугацаан дахь хамгийн томоохонд тооцогдох цэргийн сургуулилтыг Оманд хийх гэж байгаа тухай “The Times” сонинд мэдээлжээ. “Saif Sareea 3” гэж нэрлэсэн уг сургуулилтад дайсны хувиар Оросын байлдааны тактикуудыг ашиглах 150 хүний бүрэлдэхүүнтэй моторжсон техник бүхий тагнуулын анги нэгтгэлтэй тулгарах тактик боловсруулна. “Бид илүү сайн тоноглогдсон, илүү сайн бэлтгэгдсэн байж магадгүй бөгөөд бидэнд хамгийн хүнд даалгаврыг тулгах тийм цэргүүдийг эсэргүүцэж сурахыг оролдоно” гэж сургуулилтын штабаас мэдэгдсэн байна. Дээрх сургуулилтыг энэ оны сүүлийн улиралд хийх аж

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.