Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АНУ-ын хориг арга хэмжээ авч магадгүй байгаа асуудалд хариулт өгчээ10 сар 8. 12:09

АНУ манай улсын эсрэг хориг арга хэмжээ авч болзошгүй гэдгийг бид ойлгож байгаа хэдий ч Оросын зэвсгийг худалдан авахтай холбоотой асуудалд бид бие даасан бодлого явуулна гэж Энэтхэгийн Хуурай замын цэргийн штабын дарга Бипин Раватын хэлснийг “New Indian Express” сонин иш татан мэдээлжээ.   "Технологийг олж авахын тулд бид Америктай харилцаа холбоотой ажилласаар байгаа гэдэгт Орос улс итгэлтэй байгаа хэдий ч бид бие даасан бодлого явуулна. Цаашид АНУ-тай тулгарах саад бэрхшээл үүсч болзошгүй хэдий ч ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар С-400 цогцолборыг худалдан авах тухай гэрээнд гарын үсэг зурж байгаа билээ” хэмээн тэрбээр хэлсэн байна.   ОХУ-ын зенитийн пуужингийн "С-400" цогцолборыг Энэтхэг улсад нийлүүлэх гэрээг хоёр улс өнгөрсөн баасан гарагт байгуулсан билээ. Зенитийн пуужингийн таван шинэ системийг Энэтхэг улс 5 тэрбум 43 сая ам.доллараар худадалдан авч байгаа юм

Майк Помпеогийн Пхеньянд хийсэн айлчлалыг “үр өгөөжтэй” болсон гэж дүгнэжээ10 сар 8. 12:08

Өнгөрсөн ням гарагт АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн БНАСАУ-ын нийслэлд хийсэн айлчлалыг амжилттай болсон гэж БНСУ-ын Гадаад хэргийн сайд даваа гарагт сэтгүүлчдэд өгсөн ярилцлагын үеэр мэдэгдсэн байна.   Гадаад хэргийн сайд Кан Гён Ха болон М.Помпео нар ням гарагт Сөүл хотноо оройн зоог барьсан ажээ.   Сүүлийн нэг жил хүрэхгүйн хугацаанд М.Помпеогийн БНАСАУ-д хийж буй дөрөв дэх айлчлал нь энэ болсон юм

Ж.Цолмон: АШУҮИС-ийн багш, ажилчдын нийгмийн асуудлыг анхаарах цаг болсон10 сар 8. 11:43

АШУҮИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч АУ-ны доктор, профессор Ж.Цолмонтой ярилцлаа. -Юуны өмнө танд Олон улсын болон Монголын багш нарын баярын мэндийг хүргэе. Танайх “Дуурь бүжгийн эрдмийн театр”-т багш нарынхаа баярыг хийж нэлээн их шагналын хур бууж байх шиг байсан? -Баярлалаа

Франсуа Миттераныг Францын хамгийн шилдэг Ерөнхийлөгч гэж үзжээ10 сар 8. 10:15

Францчуудын дийлэнх нь Франсуа Миттераныг сүүлийн 40 жилийн хугацаанд Франц улсыг удирдаж байсан Ерөнхийлөгч нараас хамгийн шилдэг нь гэж үзэж байгаа болохыг “Odoxa” төвөөс “Figaro” сонинд зориулж явуулсан санал асуулгын дүн харуулжээ. Харин Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон шилдэг Ерөнхийлөгч нарын жагсаалтад сүүлээсээ хоёрдугаарт орсон байна. Санал асуулгын дүнгээс үзвэл, түүнд оролцсон францчуудын 31 хувь нь Франсуа Миттераныг сүүлийн 40 жилийн хугацаанд улс орныг удирдаж байсан хамгийн шилдэг төрийн тэргүүн гэж үзжээ. Жагсаалтын эхний гуравт мөн Жак Ширак /26 хувь/, Николя Саркози /14 хувь/ нар багтсан байна. Францын одоогийн Ерөнхийлөгч Эммануэль Макрон ердөө 10 хувийн санал авчээ

Нэр дэвшигч Жаир Болсонаро сонгуулийн эхний шатанд ялалт байгууллаа10 сар 8. 9:45

Бразилийн Ерөнхийлөгчийн сонгуульд хэт барууны үзэлтнүүдийн намаас нэр дэвшигч Жаир Болсонаро сонгуулийн эхний шатанд ялалт байгуулсан байна.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.