Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АНУ-ын хоригт өртөхгүй гэж Энэтхэгийн эрх баригчид найдаж байна10 сар 6. 11:25

ОХУ-аас зенитийн пуужингийн “С-400” цогцолборуудыг худалдан авах гэрээнд гарын үсэг зурсны дараа, түүнчлэн Иранаас нефть импортлох асуудалтай холбоотойгоор улсад нь АНУ хориг арга хэмжээ авахгүй гэж Энэтхэгийн Засгийн газар найдаж байна. Энэ тухай “Hindustan Times” сонинд АНУ-тай хийж буй хэлэлцээнд ойр эх сурвалжийн мэдээллээс иш татан бичжээ. Эх сурвалжийн хэлснээр, Орос-Энэтхэгийн батлан хамгаалах салбарын эртний уламжлалт харилцааг харгалзан Энэтхэг улс “CAATSA” хуулиар хориг арга хэмжээнд өртөхгүй байх эрхтэй талаар тус улсын эрх баригчид Америкийн удирдлагуудтай хэлэлцэж байгаа аж

Оросын “С-400” цогцолборыг Энэтхэгт нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна10 сар 6. 11:09

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин баасан гарагийн өглөө Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой албан ёсны хэлэлцээ хийнэ гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдээллээ. Хоёр орны удирдагчид Орос-Энэтхэгийн стратегийн түншлэлийн харилцааг  цаашид хөгжүүлэх асуудлуудыг хэлэлцэж, мөн олон улсын болон бүс нутгийн тулгамдсан сэдвээр санал бодлоо солилцоно. Хэлэлцээний дүнд хоёр талын хэд хэдэн баримт бичигт, тухайлбал, Энэтхэг улсад 5 тэрбум ам.долларын үнэ бүхий зенитийн пуужингийн “С-400” цогцолборуудыг нийлүүлэх гэрээнд гарын үсэг зурна. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин албан ёсны айлчлал хийхээр Энэтхэг улсад пүрэв гарагт хүрэлцэн очсон юм. Пүрэв гарагийн орой хоёр орны удирдагчид албан бусаар оройн зоог барих үеэрээ олон улсын болон хоёр талын асуудлаар санал бодлоо солилцсон байна

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.