Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Сүхбаатар аймагт нэгэн эмэгтэйг 6 залуу хүчирхийлсэн хэрэг гарчээ10 сар 5. 14:37

Сүхбаатар аймагт хэрцгий хүчирхийллийн хэрэг гарчээ. Уг эмэгтэйг зургаан залуу харгис хэрцгийгээр хүчирхийлсэн байна

Сонгууль явуулах хүртэл Туркийн цэргүүд Сирээс гарахгүй10 сар 5. 12:48

"Сирид сонгууль явуулах хүртэл тус улс дахь оролцоогоо Турк улс хэвээр хадгална. "Сирийн ард түмэн сонгууль явуулах үед бид Сирийг харьяалагдах хүмүүст нь үлдээнэ

Индонезид байгалийн гамшигт амиа алдсан хүний тоо өссөөр байна10 сар 5. 12:12

Индонезид болсон газар хөдлөлт болон цунамигийн улмаас амиа алдсан хүний тоо 1558 болж нэмэгдсэн тухай тус улсын Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газар мэдээлжээ. Байгалийн гамшгийн улмаас 1424 хүн амиа алдсан гэж урьд нь мэдээлж байв. Гамшгийн талаарх шинэ мэдээллийг Байгалийн гамшгийн уршгийг арилгах үндэсний газар “Twitter” дэх хуудсандаа тавьжээ

Загвар өмсөгчийг Конгрессын байранд саатуулжээ10 сар 5. 11:20

АНУ-ын хууль сахиулах байгууллагынхан хэдэн зуун жагсагчийг Конгрессын Сенатын байранд баривчлан саатуулжээ. Жагсагчдын дотор Америкийн загвар өмсөгч Эмили Ратаковски, жүжигчин Эми Шумер нар байжээ

“Windows 10”-т “Android”-ухаалаг утасны программ ашиглаж болно10 сар 5. 10:58

Америкийн “Microsoft” компанийн мэргэжилтнүүд “Windows 10” үйлдлийн системээ “Android” үйлдлийн систем бүхий төхөөрөмжүүдтэй нягт уялдуулснаа лхагва гарагт харууллаа.   “Windows 10”-т одоо “Android” үйлдлийн системтэй төхөөрөмжид зориулж бүтээсэн дурын программыг ачааллаж, ашиглах боломжтой болсныг Америкийн Нью-Йорк хотод болсон танилцуулах арга хэмжээний үеэр үзүүлсэн байна. Ийм боломжийг өчигдөр шинээр гаргасан “Windows 10”-т нэмжээ.   “Android”-ын аппликешнүүдийг “Your Phone” гэдэг шинэ программын тусламжтайгаар “Windows”-т ачааллаж болох аж

Аркадий Дворкович “FIDE”-гийн ерөнхийлөгчөөр сонгогдлоо10 сар 5. 10:56

 Гүрж улсын Батуми хотод Олон улсын шатрын холбоо буюу "FIDE"-гийн ерөнхийлөгчийг сонгох санал хураалт дуусч, ОХУ-ын Засгийн газрын шадар сайд асан Аркадий Дворкович сонгогджээ.   Санал хураалтад “FIDE”-гийн конгрессын 182 гишүүн оролцсон байна. Дворковичийн цорын ганц өрсөлдөгч нь тус холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хашиж байсан Грекийн иргэн Георгиос Макропулос байсан бөгөөд Дворкович 103 санал авсан бол Макропулос 78 санал авчээ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.