Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Сирийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болжээ9 сар 12. 9:14

Сирийн баруун хойд нутгийн Идлиб мужийн 30 мянга орчим иргэн орон гэргүй болоод байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хэвлэлийн төлөөлөгч Стефан Дюжаррик мэдэгдлээ."Иргэдийн дийлэнх нь энэ сарын 1-нээс 9-ний хооронд орон гэргүй болж, Идлиб мужийн хойд хэсэг рүү буюу Туркийн хил рүү дүрвэсэн. Энэ нь ОХУ болон Сирийн Засгийн газрын хүчний газар, агаарын довтолгоо эрчимжсэнтэй холбоотой" гэж тэрбээр Нью-Йорк хот дахь НҮБ-ын төв байранд цугласан сэтгүүлчдэд мэдэгджээ.Мөн тэрбээр, ширүүн мөргөлдөөн өрнөж байгаагийн улмаас Идлиб мужид дэд бүтэц сүйдэх, энгийн иргэд амиа алдах, шархдах, орон гэргүй болох асуудал газар авч байгаатай холбоотойгоор тус мужид байгаа 3 сая орчим иргэний нөхцөл байдалд санаа зовниж байгаагаа илэрхийллээ.НҮБ-ын Аюулгүйн зөвлөл өнөөдөр Идлиб мужийн нөхцөл байдлын талаар хэлэлцэхээр төлөвлөжээ

Ургац хураалтын ажил ангилан хадалтаар эхлэн явагдаж байна9 сар 12. 8:58

2018 онд улсын хэмжээгээр 367.3 мянган га-д үр тариа, үүнээс 343.1 мянган га-д улаанбуудай, 13 мянган га-д төмс, 8.3  мянган га-д хүнсний ногоо, 69.8  мянган га-д тосны ургамал, 38.8 мянган га-д тэжээлийн ургамал, нийтдээ 497.2 мянган га-д тариалалт хийсэн. Ургацын урьдчилсан балансаар 450.3 мянган тонн үр тариа, үүнээс 425.8 мянган тонн буудай, 151 мянган тонн төмс, 95.1 мянган тонн хүнсний ногоо, 30.1 мянган тонн тосны ургамал, 86.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоосон юм. Ургац хураалтын ажил есдүгээр сарын 05-ны өдрөөс ангилан хадалтаар эхэлсэн

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.