Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

В.Путин ирэх зургадугаар сард Японд айлчилна9 сар 11. 14:13

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ирэх зургадугаар сард Японд албан ёсны айлчлал хийнэ гэж тус улсын Ерөнхий сайд Шинзо Абэ мэдэгдлээ.Тэрбээр В.Путинтэй уулзсаныхаа дараа мэдэгдэл хийхдээ, “Японы Осака хотноо ирэх зургадугаар сард болох “Их-20”-ын уулзалтын үеэр бид дахин уулзахын зэрэгцээ ОХУ болон Японы соёлын харилцааны жилийн хаалтын арга хэмжээг Токио хотноо зохион байгуулна. Өнөөдөр бид энэ асуудлыг хэлэлцэж, тохиролцсон” гэж онцлон тэмдэглэв.Мөн тэрбээр ОХУ-ын Ерөнхийлөгчтэй хийж буй уулзалт бүрээс сайн үр дүн гаргахын төлөө чадах бүхнээ хийхээ амласан байна."Үүний зэрэгцээ Японы Өөрийгөө хамгаалах хүчний ерөнхий штабын дарга 10 дугаар сард ОХУ-д айлчилна

Ким Жөн Ун Д.Трамптай дахин уулзахыг хүсчээ9 сар 11. 13:59

БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампт илгээсэн захидалдаа дахин дээд хэмжээний уулзалт хийхийг хүссэн бөгөөд уулзалтыг товлох асуудлыг хэлэлцэж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгдлээ.Зургадугаар сарын 12-нд болсон дээд хэмжээний уулзалтын үеэр хоёр удирдагч Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах талаар хэлэлцсэн билээ. Гэвч Умард Солонгос хэрхэн, хэзээ цөмийн зэвсгээсээ ангижрах талаар баттай мэдээлэл өгөөгүй юм.Д.Трамп болон Ким Жөн Ун нарын хоёр дахь уулзалт хэзээ болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байна

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.