Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Умард Солонгос улс байгуулагдсаны 70 жилийн ойд оролцохоор гадаадын зочид төлөөлөгчид ирсээр байна9 сар 8. 11:09

Энэ долоо хоногт Умард Солонгосын нийслэл Пхеньян хотноо болох “Улс байгуулагдсаны 70 жилийн ойн баяр”-т оролцохоор олон орны зочид төлөөлөгчид Умард Солонгост хүрэлцэн ирсээр байгаа тухай тус улсын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд баасан гарагт мэдээллээ.Пхеньян хотноо ирж буй гадаадын зочдын гэрэл зургууд болон нэрсийн жагсаалтыг тус улсын эрх баригч Солонгосын Хөдөлмөрийн намын “Родон Синмун” сонинд нийтэлсэн байна. Гадаадын зочид бямба гарагт бүгд ирж дуусах төлөвтэй байгаа аж.Хятад улсын дарга Ши Жинпиний тусгай төлөөлөгчийн хувиар Хятадын Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Ли Жаншу Пхеньян хот руу мордохоор төлөвлөж байгаа юм байна.Хятадын гуравдугаар хүн гэгддэг Ли Жаншу БНХАУ-ын төлөөлөгчдийг ахалж ирэх бөгөөд Хятадын засгийн газар болон эрх баригч намын олон төлөөлөгч түүний хамтаар Ким Жөн Уны удирддаг Умард Солонгос улсад хүрэлцэн ирэх төлөвтэй байгаа ажээ.ОХУ-аас Холбооны Зөвлөлийн дарга Валентина Матвиенко баярын үйл ажиллагаанд оролцох бөгөөд Пхеньянд тун удахгүй хүрэлцэн ирэх ажээ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.