Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

АНУ болон БНАСАУ-ын хамтарсан мэдэгдэл6 сар 14. 17:39

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн дээд хэмжээний уулзалтын үеэр гаргасан хамтарсан мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох нь Солонгосын хойг хийгээд дэлхий дахины энх тайван, хөгжил цэцэглэлтэд ач тустай гэдэгт итгэлтэй байгаагаа болон харилцан итгэлцлийг бэхжүүлэх нь Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулахад тус дөхөм үзүүлэхийг хүлээн зөвшөөрч буйгаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар илэрхийлэн дараах мэдэгдлийг хийж байна:    АНУ болон БНАСАУ энх тайван, хөгжил цэцэглэлтийг эрхэмлэсэн хоёр улсын ард түмний хүсэл зоригт нийцүүлэн АНУ, БНАСАУ-ын хооронд шинэ харилцаа тогтоох үүрэг хүлээж байна. Солонгосын хойгт урт удаан хугацаанд тогтвортой энх тайван тогтооход чиглэсэн хамтын хүчин чармайлт тавихаа АНУ болон БНАСАУ илэрхийлж байна.   2018 оны дөрөвдүгээр сарын 27-нд болсон Панмунжомын уулзалтаас гаргасан Тунхаглалыг баримтлахаа нотлон БНАСАУ Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулах чиглэлд тууштай ажиллах үүрэг хүлээж байна. АНУ болон БНАСАУ цэргийн олзлогдогсод болон ажиллагааны үеэр сураггүй алга болсон Америкийн иргэдийг тогтоох, түүнчлэн хэдийнээ тогтоогоод байгаа хүмүүсийг нэн даруй эх оронд нь буцаах үүрэг хүлээж байна. АНУ-БНАСАУ-ын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт нь олон арван жилийн турш үргэлжилсэн түгшүүртэй байдал хийгээд цэргийн сөргөлдөөнийг гэтлэн давах болон шинэ ирээдүй нээхэд чухал үүрэг гүйцэтгэх эрин үеийн онцгой үйл явдал болохыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын дарга Ким Жөн Ун нар хүлээн зөвшөөрөхийн зэрэгцээ энэхүү хамтарсан мэдэгдлийн заалтуудыг бүрэн бөгөөд шуурхай хэрэгжүүлэх үүрэг хүлээж байна

Орхон аймаг Унгар улсад мах, махан бүтээгдэхүүн экспортлох санал тавилаа6 сар 14. 17:16

 Энэ сарын 13-нд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц Бөгөөд Бүрэн Эрхт  Элчин сайд М.Галошифаиг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд, Засаг даргын орлогч С.Батжаргал,  Орхон аймаг нь Унгар Улсын Секешфехервар хоттой тогтоосон харилцаагаа сэргээж нийгэм, эдийн засгийн салбарт хамтран ажиллах санал солилцохоор уулзаж байгаадаа талархалтай байгаагаа хэлээд Унгар Улстай арьс, шир боловсруулах чиглэлээр хамтран ажиллах, үйлдвэр байгуулах, мах, махан бүтээгдэхүүнийг тус улсад экспортлох санал тавилаа. Элчин сайд М.Галошифаиг хэлэхдээ, “Унгар улсад хөдөө аж ахуйн салбар өндөр хөгжсөн тул мах боловсруулах чиглэлээр хамтран ажиллаж техник, тоног төхөөрөмж нийлүүлэх, шинэ технологи нэвтрүүлэх, ашиглах боломжтой. Мөн Унгар улсад оюутан солилцоо, бакалавр, магистр, докторын түвшний сургалтад жилд 100 орчим хүн хамрагдах боломжтой” гэлээ

Тонхил суманд галзуу чоно хүүхэд ноцжээ6 сар 14. 12:25

Говь-Алтай аймгийн Тонхил сумын Тамч багийн Дөрөлж хэмээх газар нутаглаж байсан малчны хотонд чоно орж 13 настай хүүхдийг ноцсон хэрэг энэ сарын 11-ний шөнө гарсан байна.  Чоныг тэр дор нь устгаж, дээжийг 12-ны өдөр аймгийн Мал эмнэлгийн ариун цэврийн лабораторид илгээжээ. Лабораторийн шинжилгээгээр мал, амьтны галзуу өвчин гэдэг нь өчигдөр баталгаажсан байна

Улаангом сумын бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарлаа6 сар 14. 12:24

Улаангом сумын бөхчүүд Гашууны гол, Тэрэм хадад хоёр хэсэг болж наадмын бэлтгэлдээ гарч байна. Одоогоор Аймгийн арслан Б.Бадарч, Т.Хайдав, аймгийн заан Г.Батбаяр нараар ахлуулсан 20 орчим бөх Гашууны голд бэлтгэл базааж эхлээд байна.Харин Цогцолбор 2-р сургуулийн Ш.Бат-Очир багшаар ахлуулсан өсвөрийн бөхчүүд энэ сарын 16-нд Тэрэм хадад наадмын бэлтгэлдээ гарах аж

Македоны нийслэлд эсэргүүцлийн ажиллагаа өрнөжээ6 сар 14. 11:28

Македон улсын нэрийг өөрчлөх тухай хэлэлцээр болон Засгийн газрын бодлогыг эсэргүүцсэн ажиллагаа тус улсын нийслэл Скопье хотод болжээ. Энэ тухай үндэсний “МИА” агентлаг мэдээлэв.Жагсаал цуглаанд хэдэн мянган хүн оролцсон бөгөөд эсэргүүцлээ илэрхийлэхээр засгийн газрын байрны өмнө цугларч, “Нэг нэр- Македон” гэсэн уриа хашгиран Засгийн газрыг огцрохыг шаарджээ

Шаардлагатай тохиолдолд С-400 пуужин цогцолборыг ашиглахад бэлэн байгаагаа мэдэгджээ6 сар 14. 9:33

Манай улсын эрх баригчид шаардлагатай тохиолдолд Оросын С-400 зенитийн пуужингийн цогцолборуудыг ашиглахад бэлэн гэж Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган мэдэгджээ. Энэ тухай  “Hurriyet Daily News” сонин мэдээлэв. “Шаардлагатай гэж үзвэл С-400 зенитийн пуужингийн цогцолборыг бид ашиглах болно

Weem - World education event mongolia - 20186 сар 14. 6:53

⁉️Та гадаадад сурмаар байна уу? ⁉️Танд мэргэжил сонголтоо хийхэд асуудал тулгарч байна уу? Тэгвэл бидэнд хандаарай🆘Танд ч бас дэлхийн боловсролыг эзэмших боломж бий 🤙тулгарч байна уу? Тэгвэл бидэнд хандаарай Танд ч бас дэлхийн боловсролыг эзэмших боломж бий  Та манай өдөрлөгт хүрэлцэн ирснээр Америк , Англи , Австрали , Шинэ зеланд , Канад ️, Ирланд , Япон , Солонгос ️, Хятад , Энэтхэг , Сингапур , Еропын холбооны улсуудад Сурч , Аялаж , Ажиллаж , Амьдрах талаар дэлгэрэнгүй мэдээллийг үнэ төлбөргүй авах боломжтой.   Олон улсын боловсролын өдөрлөг  Хэнд: ➡️10 жилээ төгсөж буй сурагчид➡️ Их сургуулиа төгсөж буй Оюутан➡️ Гадаадад Хэлний бэлтгэл + Бакалавр + Магистр + ➡️ Докторт хувийн зардлаар болон Тэтгэлэгээр сурахыг хүссэн оюунлаг оюутан залуус та бүхнийг урьж байна. Тэтгэлэг:➡️ Атестат болон Дипломны голчоор Хэлний бэлтгэлдээ 5️0️ хүртэлх хувийн тэтгэлэг➡️Бакалавр/Магистр/Доктортоо 3️0️ - 1️0️0️ хувийн тэтгэлэг Хэзээ: ➡️ 2018 оны 06 сарын 16,17,18,19 -ний өдөр Хаана:➡️ UBH CENTER 15 давхарт 1503 тоот ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀✈️ Боловсролтой Иргэн Монголын Ирээдүй ✈️✈️ Дэлхийгээр тойрон аялцгаая ✈️ * Хаяг : СБД Багшийн их сургуулийн замын урд талд UBH center 15 давхарт 1503 тоот Цагийн хувиар: Даваа-Ням 09:30-18:30☎ Phone : 976- 7011-6105, 89-011-011, 9970-3993* Fax: 976-7011-6105* E-mail : info@eduhelp.mnWeb: www.eduhelp.mnFacebook : eduhelp.agencySkype: eduhelp.agency☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀ ☀Та манай https://www.facebook.com/Eduhelp.Agency Page дээр Like дараарай. Like дарснаар манай компанийн шинэ мэдээ мэдээлэл хямдрал урамшууллын талаар цаг алдалгүй мэдэх боломжтой болох юм мөн Share хийж найзууддаа харуулаарай

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.