Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Оросыг "Их найм-д буцаан нэгтгэх нөхцөлийг Т.Мэй хэлжээ6 сар 12. 12:31

Орос улсыг “Их найм”-д буцаан нэгтгэх нөхцөлийг Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентад үг хэлэх үеэрээ мэдэгжээ.   Тэрбээр хэлэхдээ “Крымын асуудалд хандах хандлагаа Оросын эрх баригчид өөрчлөх хүртэл тус улсыг “Их найм”-д буцаан нэгтгэх боломжийн талаархи аливаа яриа хэлэлцээг хийх боломжгүй” гэжээ. Өнгөрсөн долоо хоногт Канад улсад болсон “Их долоо” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үеэр тус бүлэгт Оросыг буцаан нэгтгэх нь зүйтэй гэсэн саналыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп тавьсан юм

"Нормандын дөрвөл"-ийн Гадаад хэргийн сайд нар хоригдлуудыг чөлөөлөх асуудлыг хэлэлцжээ6 сар 12. 10:42

Берлин хотод болсон “Нормандын дөрвөл”-ийн гадаад хэргийн сайд нарын яриа хэлэлцээний үеэр тус хэлэлцээнд оролцогч талууд хоригдлуудыг чөлөөлөх болон хүмүүнлэгийн асуудлуудыг хэлэлцсэн байна. Энэ тухай ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров сэтгүүлчдэд мэдэгджээ. Уулзалтын үеэр Украины гадаад хэргийн сайд Павел Климкинтэй нүүр тулсан харилцан яриа өрнүүлснээ С.Лавров мөн тэмдэглэсэн байна. “Нормандын дөрвөл”-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалт өчигдөр болсон юм

Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлжээ6 сар 12. 10:29

 Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай хийж буй уулзалтаа томоохон амжилт гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхийн сацуу Ким Жөн Унтай сайхан харилцаатай болно гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлсэн байна.“Энэ бол миний хувьд нэр төрийн хэрэг. Бид сайхан харилцаатай болно гэдэгт эргэлзэх зүйл алга”хэмээн Д.Трамп уулзалтын эхэнд хэлжээ.Харин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун хоёр улсын харилцаан дахь асуудлуудыг давж гарна гэдэгт итгэлтэй байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэжээ.АНУ болон Умард Солонгосын түүхэн дэх анхны дээд хэмжээний уулзалт Сентоза арал дахь "Капелла" зочид буудалд болж байна

Эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны ойг тэмдэглэн жагсав6 сар 12. 9:15

Их Британийн Лондон, Эдинбург зэрэг дөрвөн томоохон хотод эмэгтэйчүүд сонгох эрхтэй болсны 100 жилийн ойг тэмдэглэн ногоон, цагаан болон нил ягаан өнгийн ороолт зүүсэн 50000 гаруй бүсгүй баярын жагсаал хийсэн тухай “Эн-Эйч-Кэй” телевиз мэдээлэв.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.