Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

"Их-7" дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзжээ2018, 6 сар 11. 10:59

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Их-7” бүлгийн дээд хэмжээний уулзалтын үр дүнгийн албан ёсны мэдэгдэлд гарын үсэг зурсангүй. Тэрбээр уулзалтыг өндөрлөх хугацаанаас нь өмнө орхин гарсан байна

ХЗДХЯ-ны төрийн нарийн Г.Баясгалан та хууль зөрчиж, бөхчүүдийг доромжилсоор байх уу2018, 6 сар 11. 10:33

Шат, шатны шүүхийн шийдвэрийг уландаа гишгэлж ирсэн байдал өнөөдөр улам хурцдаж, ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Г.Баясгалан хүртэл хуулиа зөрчиж эхэллээ. Хуулиа биелүүлж, хууль сахиулах бодлого зангидах үүрэгтэй Төрийн нарийн өнөөдөр нэг нам, найз нөхдийн  журмаар асуудалд хандаж, хууль зөрчиж байна. Хуулиа зөрчөөд зогсохгүй өөрийнх нь удирдаж буй харьяа агентлагуудын газрынхаа гаргасан шийдвэрийг хүртэл зөрчиж, шүүхийн байгууллагын шийдвэрийг уландаа гишгэж байна.

Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайдтай уулзлаа2018, 6 сар 11. 9:12

 БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун Сингапурын Ерөнхий сайд Ли Сянь Лунтай уулзахдаа АНУ-БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж байгаад нь талархал илэрхийлээд, хоёр улсын харилцаа хийгээд Умард Солонгосын болон бүс нутгийн хөгжлийн асуудал хэлэлцэв гэж Солонгосын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ. Тус агентлагийн мэдээг иш татан РИА Новости агентлагийн мэдээлснээр, “Гайхалтай сайхан Сингапур улсад зочлох боломж гарсанд би маш их баяртай байна. БНАСАУ-ын засгийн газар болон ард түмний нэрийн өмнөөс Сингапур улсын засгийн газар, ард түмэнд халуун мэндчилгээ дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе” гэж Ким Жөн Ун хэлсэн байна. Дональд Трамп болон Ким Жөн Ун нарын дээд хэмжээний уулзалт зургадугаар сарын 12-нд Сингапурт болох билээ

ULS.MN © 2019 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.