Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

В.Путин ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад оролцоно6 сар 10. 12:24

ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Ираны ерөнхийлөгчтэй хоёр талын яриа хэлэлцээ хийхийн сацуу Пакистан, Узбекистан болон Тажикистаны төрийн тэргүүнүүдтэй уулзах аж. Энэ үеэр Орос, Хятад болон Монголын гурван талын дээд хэмжээний уулзалт болох төлөвтэй байна.Түүнчлэн уулзалтын үеэр В.Путин Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай уулзах төлөвтэй байгаа бөгөөд Худалдаа, эдийн засгийн салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэх нь талуудын яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг болох аж. “Талууд бүс нутаг хийгээд олон улсад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцохын сацуу Монгол улсын Евроазийн эдийн засгийн холбоо болон ШХАБ хоорондын хамтын ажиллагаг бэхжүүлэхэд онцгой анхаарал хандуулах төлөвтэй байна” гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков хэлсэн байна.Хятадын Циндао хотод болж буй ШХАБ нь энэ сарын 9-10 хүртэл үргэлжлэх юм

Европын дөрвөн улсын удирдагчид ОХУ-ыг "Их-7"-д дахин нэгтгэхийн эсрэг байна6 сар 10. 12:05

Канад улсад болж буй "Их-7" бүлгийн дээд хэмжээний уулзалтад оролцож буй Европын Холбооны гишүүн орнуудын удирдагчид тус бүлэгт Орос улсыг буцааж нэгтгэхийн эсрэг байгаагаа санал нэгтэйгээр илэрхийлжээ. Энэ тухай Францын Ерөнхийлөгчийн зөвлөхүүд баасан гарагт France Presse агентлагт мэдээлэл өгөхдөө дурдсан байна. Тус агентлагийн мэдээлснээр, Францын Ерөнхийлөгч Э.Макрон, Германы Канцлер А.Меркель, Их Британийн Ерөнхий сайд Т.Мэй, Италийн Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Монте нар "Их-7"-ийн дээд хэмжээний уулзалтын өмнө уулзах үеэрээ Орос улсыг тус бүлэгт дахин оролцуулах талаар байр сууриа нэгтгэн зөвшилцсөн байна.“Орос улсыг буцааж нэгтгэхгүй гэдэг нь Европын байр суурь, гэхдээ ОХУ-ын эрх баригчидтай яриа хэлцээ хийх боломжийн талаар ярьж байгаа” гэж Э.Макроны ойрын хүрээллийн эх сурвалжууд мэдэгджээ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.