Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

"Фэйсбүүк"-ийн тэргүүн Европын парламентын удирдагчдад тайлбар өгнө5 сар 17. 14:35

Дэлхийн хамгийн олон хэрэглэгчтэй нийгмийн сүлжээ болох “Фэйсбүүк” компанийн захирал Марк Цукерберг ирэх долоо хоногийн эхээр Бельгийн нийслэл Брюссель хотод Европын парламентын удирдагчидтай уулзах гэж байгаа тухай “Ассошиэтед Пресс” агентлаг мэдээллээ.

Өмнөд Слонгос Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байна5 сар 17. 14:33

Хоёр Солонгосын өндөр дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулахын тулд Умард Солонгостой үргэлжлүүлэн зөвлөлдөх хүсэлтэй байгаагаа Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл мэдэгджээ. Өмнөд Солонгосын Үндэсний аюулгүй байдлын байнгын хорооны хуралдааныг тус улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Чон Ый Ён даргалан явуулжээ. Умард Солонгос энэ сарын 16-нд хийхээр товлоод байсан дээд түвшний хэлэлцээг хойшлуулах шийдвэр гаргасантай холбоотойгоор авч хэрэгжүүлэх дараагийн алхмуудыг байнгын хорооны гишүүд авч хэлэлцсэн байна

Малайзын Ерөнхий сайд асны гэрийг цагдаа нар нэгжжээ5 сар 17. 14:08

Хэдхэн хоногийн өмнө Малайзын Ерөнхий сайдын албан тушаалаас буусан Нажиб Разакийн гэрт цагдаа нар нэгжлэг хийсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.Эх сурвалжийн мэдээлснээр, урьд шөнө түүний гэрийн гадна цагдаагийн олон тээврийн хэрэгсэл зогсож, цагдаа нар дотогшоо орсон байна.Тус улсын шинэ Ерөнхий сайд Махатхир Мохамад саяхан мэдэгдэл хийхдээ “Н.Разактай холбоотой хэргийг эргэн сөхнө” гэж байсан билээ.Н.Разак нь “Би ямар ч хууль зөрчсөн үйлдэл хийгээгүй” гэж мэдэгдсээр байна. Түүнийг Малайзаас гарахыг өнгөрсөн долоо хоногийн бямба гарагт хориглосон юм

Хамтран ажиллах тохиролцоонд хүрчээ5 сар 17. 14:06

Европын Холбоо нь Иранаас нийлүүлдэг газрын тосны төлбөрийг доллараар бус еврогоор хийдэг болох бодолтой байна гэж тус холбооны дипломат эх сурвалж “РИА Новости” агентлагийн сурвалжлагчид мэдээлжээ. Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлэлцээрээс АНУ гарч байгаагийн хариуд эдийн засгийн хэлхээ холбоогоо хадгалан бэхжүүлэх хөтөлбөр боловсруулах талаар “европын гурвал” буюу Франц, Герман, Их Британи болон Иран улс саяхан тохиролцсон тухай Европын комиссын гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Федерика Могерини мэдээлсэн юм. Энэхүү тохиролцоо нь газрын тос, байгалийн хий, газрын тосны бүтээгдэхүүний худалдаа, банкны үр ашигтай гүйлгээг үргэлжлүүлэх, агаарын, усан замын болон газрын янз бүрийн тээврийн салбарт Ирантай харилцаатай байх, экспортын зээл олгох зэрэг асуудлыг багтаасан байна. Энэ талаархи бодит шийдвэрүүдийг ойрын хэдэн долоо хоногт багтаан боловсруулах аж. Европын Холбооны Эрчим хүч болон цаг уурын асуудал эрхэлсэн комиссар Мигель Ариас Каньете тавдугаар сарын 19-20-нд Иранд айлчлах юм байна

Ч.Бадрах: Миний үеийн шүүхийг одоогийнхтой харьцуулах юм биш5 сар 17. 12:15

Сүхбаатар аймгийн шүүхийн тамгын хэлтсийн даргаар ажиллаж байсан Ч.Бадрахтай ярилцлаа. -Шүүхийн захиргааны ахмад ажилтан Танд Шүүхийн ерөнхий зөвлөлийн 25 жилийн ойн мэнд хүргэе. Шүүхийн тамгын хэлтсийн даргаар томилогдож байсан үе дурсаач? -Би хуульч биш хөдөө аж ахуйн салбарын хүн шүү дээ

Донорын тухай ойлголт5 сар 17. 11:41

Donor гэдэг үг нь дундад зууны үеийн Anglo-French гаралтай Donour эсвэл Doneur, мөн латин хэлний Donator гэсэн бэлэглэгч, дэмжигч, хандивлагч, ивээн тэтгэгч гэсэн утга бүхий үг юм байна. Өөрөөр хэлбэл хэн нэгэн ямар нэгэн зүйлийг  бэлэглэх, хандивлах гэсэн утгатай

Старбакс компани ирэх 5 жилд Хятадаас олж буй орлогоо хоёр дахин нэмэгдүүлнэ5 сар 17. 8:37

Бээжин /МОНЦАМЭ/. Дэлхийн хамгийн том кофены сүлжээ болох АНУ-ын Старбакс компани өнөөдөр Шанхай хотод "Олон улсын хөрөнгө оруулагчдын хурал” зохион байгуулж, ирэх 5 жилд Хятадын зах зээл дэх хөгжлөө түргэтгэнэ гэдгээ зарлав.Компанийн тооцоолж буйгаар ирэх 5 жилийн хугацаанд Хятадад жилд дунджаар 600 сүлжээ цэгүүд шинээр бий болгож, 2022 онд нийт орлогоо 3 дахин, үйл ажиллагааны орлого  2 дахин нэмэгдүүлнэ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.