Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

М.Батболд: Эмийн үнэ өндөр байгаа нь эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүмүүсийн гол бэрхшээл болдог5 сар 15. 14:43

Эрхтэн шилжүүлэн суулгуулагсдын Монголын холбооны гүйцэтгэх захирал М.Батболдтой хийсэн ярилцлагыг хүргэж байна. -Эрхтэн шилжүүлэн суулгуулсан хүн Монголд хэр олон байдаг вэ? -Одоогоор эрхтэн шилжүүлэн суулгуулсан 400 орчим хүн байгаа. Энэ хүмүүсийн хувьд гадаадын орнууд болон Монголдоо эрхтэн шилжүүлэн суулгуулах мэс ажилбарыг хийлгэсэн байдаг

С.Мөнгөнчимэг: Энэ хуулийн төслийн амин сүнс нь тогтвортой гэр бүлийг дэмжихэд чиглэнэ5 сар 15. 13:54

Олон жил дуншиж байгаа Гэр бүлийн тухай хуульд шинэчилсэн найруулга хийхээр салбарын яамнаас  төсөл боловсруулан ажиллаж байгаа юм.   Энэ асуудлаар Хөдөлмөр нийгмийн хамгааллын дэд сайд С. Мөнгөнчимэгтэй  ярилцлаа. -Сайн байна уу. Дэлхийн гэр бүлийн өдрийг  угтаж  салбарын яамнаас олон чиглэлийн ажил  зохион байгуулахаар төлөвлөсөн байх.Гэхдээ бодлогын түвшинд ямар асуудалд  анхаарал хандуулж байгаа вэ? - НҮБ-ын Ерөнхий ассамблей 1994 оноос эхлэн тавдугаар capын 15-ны өдрийг "Гэр бүлийн өдөр" болгох тогтоолыг  баталсан.  Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж өнгөрүүлснээс хойш өдгөө 24  жил болж байгаа.  Энэхүү өдрийг тохиолдуулан  манай яамнаас УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороотой хамтран 5-р сарын 15-нд   “Гэр бүлийн  талаархи бодлого, эрхзүйн шинэтгэл" сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулна. Энэ хэлэлцүүлэгт  холбогдох яамдын мэргэжилтнүүд,  мэргэжлийн судлаач,  эрдэмтэд, энэ чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл  оролцоно.Ер нь хуулийн төслийн  шинэчилсэн найруулгын хүрээнд   Монгол гэр бүлийн харилцааны өнөөгийн байдлын талаар үндэсний  хэмжээний түүвэр  суурь судалгаа  хийнэ.   Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулалтын шатанд онлайн санал асуулга, нээлттэй хэлэлцүүлгүүд,  нийслэл болон орон нутагт уулзалт,ярилцлага зохион байгуулах  зэргээр шат дараатай арга  хэмжээ явуулна

Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авах ажиллагаагаа эхлүүлжээ5 сар 15. 12:42

Умард Солонгос улс “Пунгери” цөмийн туршилтын талбайгааа задлан буулгаж авах ажиллагаагаа эхлүүлсэн тухай америкийн “38North” цахим хуудас мэдээлжээ. Цөмийн туршилтын талбайгаа энэ сарын 23-25-нд устгахаар болсон тухайгаа Умард Солонгос өмнө нь мэдэгдэж байсан юм. “Энэ сарын 7-нд хиймэл дагуулаас авсан гэрэл зургууд нь Умард Солонгос цөмийн туршилтын талбайгаа задлан буулгаж авах ажиллагааг явуулж байгааг нотолж байна” гэж тус цахим хуудаст мэдээлсэн байна. “Цөмийн туршилтын байгууламжуудыг устгах ажиллагааг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд сурвалжилж болно

Узбекистаны Ерөнхийлөгч АНУ-д гурван өдрийн айлчлал хийнэ5 сар 15. 11:32

Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиеевийн АНУ-д хийх гурван өдрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Уулзалтын үеэр талууд далайцтай багц баримт бичгүүдэд болон 4 тэрбум ам.долларын гэрээ, хэлэлцээрүүдэд гарын үсэг зурах төлөвтэй байна. Түүнчлэн талууд Узбекистан-Америкийн хамтын ажиллагааны хөгжлийн байдал, хэтийн төлвийг хэлэлцэж, бүс нутаг болон олон улсад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцох аж.     АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 16-нд Узбекистаны ерөнхийлөгчийг хүлээн авч уулзах юм байна

“Евровишн-2018” Иерусалимд болно5 сар 15. 9:50

 “Евровишн” олон улсын дууны тэмцээн ирэх онд Иерусалимд болно. Энэ тухай Израилийн Ерөнхий сайд Биньямин Нетаньяху засгийн газрын хуралдааны үеэр мэдэгджээ. “Ойрын өдрүүдэд Иерусалим олон бэлэг авч байна

Индонезид амиа золиослогчид дахин халдлага үйлдэв5 сар 15. 9:46

Индонезийн Сурабая хотод олон хүний аминд хүрсэн цуврал дэлбэлэлт үйлдсэнээс нэг хоногийн дараа буюу өнөөдөр мотоцикльтой хоёр этгээд амиа золиослон халдлага үйлдсэн хэрэг гарчээ. Энэ тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.Орон нутгийн цагаар өнөө өглөөний 08:50 цагт болсон дэлбэлэлтэд цагдаа нар өртөн бэртсэн байна.Өчигдөр тус хотод гурван сүмд амиа зосиологчид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас 13 хүн амь үрэгдсэн билээ

Р.Нямдорж, Д.Данзан тэргүүтнүүд санхүүгийн тайланд аудит орохоос юунд тэгтлээ айв5 сар 15. 9:11

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эвлэрэх чиг авсан МҮБХ-ныхон одоо хүртэл эвлэлдэн нэгдэж чадаагүй байна. Учир зүйгээ олчих байх, эвлэлдэн нэгдээд тэргүүнээ сонгочих болов уу, МҮБХ шинэчлэгдэх байх гэсэн бөх, бөх сонирхогч, ард түмний хүлээлт ийнхүү талаар өнгөрлөө

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.