Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

“Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг боллоо5 сар 14. 16:45

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүхээс шинжээч томилох, шинжилгээ хийлгэхэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэхүү хэлэлцүүлэгт Иргэний болон Захиргааны хэргийн шүүхийн шүүгчид, Шүүхийн тамгын газрын дарга нар, шинжээчийн дүгнэлт гаргах эрх бүхий байгууллага, иргэдийн төлөөлөл, судлаачид оролцсон юм.     Хэлэлцүүлгийн эхэнд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш Н.Норовсамбуу "Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шинжилгээтэй холбоотой эрх зүйн зохицуулалт, олон улсын туршлага” сэдвээр илтгэл тавьсан

Цагдаагийн байгууллагын “Хүндэт жуух”-аар иргэнийг шагналаа5 сар 14. 14:40

Цагдаагийн ерөнхий газрын дарга, дотоодын цэргийн командлагч, цагдаагийн хурандаа С.Баатаржавын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн Б/292 тоот тушаалаар иргэн Д.Чимэддамбыг “Хүндэт жуух”-аар шагнасныг Мөрдөн байцаах албаны Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Н.Батзогсох өнөөдөр гардууллаа.   Өнгөрсөн сард залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсөлтийг сааруулах, шалтгаан нөхцөлийг арилгах зорилгоор эрчимжүүлсэн, нэгдсэн арга хэмжээг цагдаагийн байгууллагаас төрийн болон төрийн бус байгууллага, иргэдтэй хамтран мэдээлэл, нөлөөллийн олон ажил, арга хэмжээг зохион байгуулсан. Арга хэмжээний хугацаанд олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын шинжтэй үйл ажиллагаа явуулж байсан 4 иргэн, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг илрүүлэн шалгаж, энэ төрлийн хууль бус зар сурталчилгааг таслан зогсоосон юм

Нуурын мандалд ургадаг "Бөлбөө" цэцэгс эрс багасчээ5 сар 14. 13:23

Хөвсгөл аймгийн Ренчинлхүмбэ сумын төвөөс чанх хойш 45 км орчим зайд Ходон голын хойд хөндийд цэнгэг устай жижигхэн нуур байдаг. Түүнийг нутгийн иргэд "Цэцэгт нуур" гэж ихэвчлэн нэрлэдэг бөгөөд сүүлийн үед нуурын мандалд ургадаг "Бөлбөө" цэцгийн тоо эрс багасчээ.Нуурын урт өргөн 0,5 км орчим бөгөөд нуурын ус эзлэх талбай 2,5 км, ус нь тийм гүн биш эрэг орчим 1-1,5 метр юм

Гал алдсан иргэдэд хариуцлага тооцжээ5 сар 14. 13:22

 Булган аймгийн хэмжээнд энэ он гарсаар 37 удаагийн гамшиг осол, аюулт үзэгдэл тохиолдож, хоёр хүний амь нас эрсэдсэн байна. Мөн 19 удаагийн обьектын түймэр гарчээ

Хятадын дотооддоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц далайд гарчээ5 сар 14. 12:32

Хятад улсын дотоодоо үйлдвэрлэсэн анхны нисэх онгоц тээгч хөлөг онгоц туршилтаар далайд гарлаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Индонезид нэг гэр бүлийн гишүүд 11 хүний аминд хүрчээ5 сар 14. 12:30

Индонезийн Сурабая хотын гурван сүмийг онилон дэлбэлэлт үйлдсэн этгээдүүд нэг гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон гэж тус улсын ЦЕГ-ын дарга мэдэгдсэн тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

"Евровишн-2018"-д Израилийн иргэн түрүүллээ5 сар 14. 12:23

“Евровишн” дууны тэмцээнд Израилийн иргэн түрүүлсэн тухай “Синьхуа” агентлаг мэдээллээ. 63 дахь удаагийн “Евровишн” тэмцээний шувтаргын тоглолт өчигдөр орой Португалын нийслэл Лиссабон хотод болжээ. Уг тэмцээнд Израилийн иргэн Нетта Барзилай “Toглоом” /Тоу/ хэмээх дуугаар түрүүлсэн байна

Иран улс Ойрхи Дорнодыг эзлэн авахаас урьдчиан сэргийлж чадсан гэж мэдэгджээ5 сар 14. 12:15

 Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах шийдвэр нь Иран улс Ойрхи Дорнодыг эзлэн авахаас урьдчилан сэргийлсэн юм гэж үзэж байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп “Твиттер” хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.“Ираны цөмийн хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрийн нөхцөлүүдийг АНУ дагаж мөрдөж байхад Иран улс маш зохимжгүй үйлдэл гаргаж байсан. Иран улс Ойрхи Дорнодыг ямар ч үнээр хамаагүй эрхшээлдээ оруулж авахыг оролдож байсан бол одоо ийм зүйл болохгүй” гэж тэрбээр тэмдэглэжээ. Ираны цөмийн  хөтөлбөрийн асуудлаархи хэлэлцээрээс АНУ-ыг гаргах тухайгаа Д.Трамп энэ сарын 8-нд зарласан билээ

МҮБХ-ноос мэдэгдэл гаргалаа5 сар 14. 9:25

МҮБХ-ноос албан ёсны мэдэгдэл гаргалаа. Тодруулбал, Р.Нямдорж, Д.Данзан, Ц.Магалжав нар нь зургаан удаагийн шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 2002 оны хууль бус Цэцдийн зөвлөлийг хуралдуулж, 2018 оны тавдугаар сарын 18-ны өдөр ИХ Эе хурлыг зарласан ташаа мэдээлэл түгээж байна гэжээ. Мөн хүчингүй бо

“Эрдэнэ зам” компанийг Г.Өлзийдүүрэн гэгч залилж, өөрийнхөө нэр дээр авсан уу5 сар 14. 9:17

Бусдын итгэл үнэмшлийг олж, компанийнх нь бичиг баримтыг өөрийнхөө нэр дээр шилжүүлэн авч залилан хийдэг томоохон хэргүүд сүүлийн жилүүдэд гарах болжээ.   Хууль хяналтын байгууллагын албаны эх сурвалжуудын хэлж байгаагаар гэмт хэрэгтнүүдийн арга заль нарийсч,  улс төрийн томоохон намуудын нэрийг хүртэл гэмт хэрэг үйлдэхдээ ашиглаж байгааг онцлон ярьж байв. Мөн бусдын компанийг амар хялбар аргаар залилан авч, дансанд нь байх онц  их хэмжээний мөнгийг  хувьдаа завших,  цагдаа, прокурор, шүүхийн байгууллагад удирдах албан тушаалыг олон жил  хашиж байсан  нэр нөлөө бүхий хүмүүсээр өөрийгөө хамгаалуулж,  хуулийн хариуцлага хүлээхгүйгээр гэмт хэргээс мултарч үлдэх тохиолдол сүүлийн жилүүдэд  гарах болжээ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.