Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Д.Байгал: Ахмадуудынхаа санал бодлыг “1000 ахмадын чуулган”-аар хэлэлцэнэ5 сар 11. 16:20

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын ивээл дор зохион байгуулагддаг “1000 ахмадын чуулга уулзалт” энэ сарын 24-нд Эрдэнэт хотноо болно. Тус чуулга уулзалтыг үйлдвэрийн дэргэдэх Ахмадын зөвлөлийн санаачлагаар 2015 онд эхлүүлсэн бөгөөд ахмадууд энэ жил хоёр дахь удаагаа чуулах гэж байна

АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа5 сар 11. 15:41

Ираны “Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпус”-тай холбоотойгоор АНУ Ираны эсрэг шинэ хориг арга хэмжээ авлаа. Хориг арга хэмжээнд Ираны 6 иргэн болон 3 компани багтжээ."Хориг арга хэмжээнүүд нь хор хөнөөлтэй үйл ажиллагааг санхүүжүүлэн, Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст хэдэн сая ам.доллар олгосон хүмүүсийн эсрэг чиглэгдсэн" гэж АНУ-ын сангийн сайд Стивен Мучин мэдэгдсэн байна.Түүнчлэн Лалын хувьсгалыг хамгаалагчдын корпуст америк доллар авахад нь дэмжлэг үзүүлсэн хэмээн Ираны Төв банкийг буруутгажээ

Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун боловсролын сан байгуулжээ5 сар 11. 14:11

 Их Британийн Ерөнхий сайд асан Гордон Браун дэлхийн хамгийн ядуу буурай улс орнуудын хүүхдүүдийн сургуульд хамрагдах боломжийг өргөжүүлэхийн тулд 10 тэрбум ам.долларын  суурь хөрөнгө бүхий боловсролын сан байгуулж, төлөвлөгөө боловсруулсан тухай “Би-Би-Си” телевиз мэдээллээ.

Ражив Гандийн нэрэмжит ҮУПК болон БХЯ, ЗХЖШ хамтарсан ээлжит сургалт эхэллээ5 сар 11. 14:01

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж болон Батлан хамгаалах яам, Зэвсэгт Хүчний Жанжин Штаб хамтран Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарт мэргэжлийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулахаар хамтран ажиллаж байгаа. Энэ хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарын мэргэжлийн ээлжит сургалт 2018 оны 5 дугаар сарын 10-нд ҮУПК  дээр эхэллээ

Хоёр Солонгосын удирдагчи утсаар ярьж магадгүй5 сар 11. 13:52

АНУ болон Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт болохоос өмнө Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай ойрын хугацаанд утсаар ярьж магадгүй байна. Энэ тухай “Ёнхап” агентлаг мэдээлэв.4 дүгээр сарын 27-нд болсон хоёр Солонгосын удирдагчдын дээд хэмжээний уулзалтыг Д.Трамп, Ким Жөн Ун нарын удахгүй хийх уулзалтын өмнө зохион байгуулсныг хоёр улсын харилцаанд эвлэрэл, дулаарал авчрахыг зорьсон гэж олон улс төрч үзсэн юм

Оросууд Хятадыг "хагмийн үнэ цэнтэй түнш" гэж үзэж байна5 сар 11. 13:50

Оросын иргэд БНХАУ-ыг улсынхаа “хамгийн хэрэгтэй бөгөөд үнэ цэнтэй түнш” гэж үзэж буйг судалгааны дүн харууллаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.Оросын “Олон нийтийн санал асуулгын сан”-гаас явуулсан судалгаанд оролцогчдын гуравны нэг нь Хятадыг “хамгийн чухал түнш” гэж үзэж буйгаа илэрхийлжээ

Израилийн нисэх онгоцууд Сири дэх Ираны цэргийн объектуудад цохилт өгчээ5 сар 11. 13:14

Израиль улс пүрэв гарагийн өглөө Сири дэх Ираны хэдэн арван цэргийн объектууд руу довтолсон байна. Энэ нь Голаны өндөрлөг дэх армийн байрлалууд руу пуужингаар харвасны хариуд хийсэн дайралт юм гэж Израилийн армийн хэвлэлийн алба мэдээлжээ. “Сири дэх Ираны тагнуулын албадын байршил, Ираны цэргийн “Аль-Кудс” хүчний штаб, тус хүчний цэргийн болон тээврийн цогцолборууд, Дамаскаас зүүн зүгт орших Ираны цэргийн хуарангууд, Дамаскийн олон улсын нисэх онгоцны буудал дахь “Аль-Кудс”-ын зэвсгийн агуулахууд зэрэг объектууд өргөн хэмжээний цохилтод өртсөн тухай дээрх мэдээлэлд дурдсан байна.  Хэдийгээр анхааруулсан боловч гал нээсээр байсан Сирийн агаарын довтолгооноос хамгаалах хэрэгслүүд рүү Израилийн онгоцууд довтолжээ

Шинэ засгийн газрын үйл ажиллагаанд саад учруулахгүй гэж мэдэгждээ5 сар 11. 13:13

Арменийн эрх баригч байсан Бүгд найрамдах нам Никол Пашиняны шинэ засгийн газрын үйл ажиллагаанд саад тотгор учруулах бодолгүй байна

Хан-уул дүүргийн 99 сурагч иргэний андгайгаа өргөж иргэний үнэмлэхээ гардан авлаа5 сар 11. 9:01

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын Газраас уламжлал болгон зохион байгуулдаг Монгол Улсын иргэний андгай өргөх ёслол 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр дүүргийн Соёлын ордонд боллоо. Хан-Уул дүүрэг нь 17000 гаруй хүн амтай бөгөөд үүнээс 16насны 1800 гаруй иргэн бий. Үүнээс 16 нас хүрч  буй 99 сурагчын төлөөлөл өчигдөр “Иргэний андгай” өргөж, үнэмлэхээ ёслол төгөлдөр гардан авлаа. Монгол Улсын иргэний андгай өргөх ёслолын  зорилго нь иргэний хувьд эх оронч үзэлтэй, ёс суртахууны өндөр соёлтой, хөдөлмөрч, хууль, ёс заншлаа эрхэмлэн дээдэлдэг түүх соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд оршино. Андгай өргөх ёслолд Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан, Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд болон хэлтэс, албадын дарга нар иргэдийн төлөөлөл оролцлоо. Үйл ажиллагааг нээж  Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан “Андгай өргөсөн энэ өдрөөс эхлэн иргэн бүр өөрт оноогдсон үүрэг хариуцлагаа ухамсарлаж, зорилгоо тодорхойлон, хичээнгүйлэн сурчээж аав, эх орондоо тустай үйл хэргийг бүтээсэн зөв хүмүүжил төлөвшилтэй, эрүүл чийрэг бие бялдартай, оюунлаг иргэн болоорой” хэмээн ерөөж андгай өргөсөн залуучуудад иргэний үнэмлэх “Дурсамж” гардуулан өглөө. Мөн андгай өргөж буй залуучуудад урилгаар Оюуны төвийн захирал, лектор Г.Мөнгөн “Нэр төрөө эрхэмлэе” сэдвээр илтгэл тавьж залуучуудыг нийгэмдээ манлайлагч байхыг уриаллаа

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.