Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

"Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө" Үндэсний чуулган эхэллээ4 сар 17. 17:12

Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн түүхэн 40 жилийн ойн хүрээнд зохион байгуулж буй "Уурхайчин эмэгтэйчүүд-Хөгжлийн төлөө Үндэсний чуулганы үйл ажиллагаа Эрдэнэт хотноо эхэллээ.  Тус чуулганд манай улсын уул уурхайн салбарын 400 гаруй төлөөлөгч эмэгтэйчүүд оролцож байна. Өнөөгийн монгол орны хөгжил дэвшлийн тэргүүлэх салбар болсон уул уурхайн асуудлууд, цаашдын зорилтыг хамтдаа тодорхойлж, хэлэлцэхээр УИХ-ын эмэгтэй гишүүд хүрэлцэн иржээ

Хууль бусаар ашигт малтмал олборлож байсныг илрүүлэн, эрүүгийн хэрэг үүсгэжээ4 сар 17. 13:17

Хонгор сумын хоёрдугаар баг Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт ашигт малтмал олборлохоор таван эксковатор байрлаж байсныг аймгийн холбогдох газрууд илрүүлэн хоёр эксковаторын компьютерийг хураан, үйл ажиллагааг нь зогсоон Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна

Хятад улс ДНБ өнгөрсөн улиралд 6.8 хувиар өссөн байна4 сар 17. 12:42

Энэ оны нэгдүгээр улиралд Хятад улсын дотоодын нийт бүтээгдэхүүн  /ДНБ/ өмнөх оны мөн үеийнхтэй адил хувиар өссөн болохыг тус улсын Үндэсний Статистикийн хороо /ҮСХ/ өнөөдөр мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. Эх сурвалжийн мэдээлснээр, тус улсын ДНБ 2018 оны эхний гурван сард өмнөх оны мөн үеийнхтэй адил 6.8 хувиар өссөнөөр 19.88 их наяд юань буюу 3.3 их наяд ам.долларт хүрсэн байна. “Нэгдүгээр улирлын ДНБ-ий өсөлт нь манай улсын эдийн засгийн ерөнхий төлөв байдал сайн байгааг харууллаа. Манай улсын эдийн засаг тогтвортой хөгжлийн замд ороод байна” гэж Хятад улсын ҮСХ-ны хэвлэлийн төлөөлөгч Си Жыхун мэдэгджээ.Сүүлийн 11 улиралд тус улсын ДНБ 6.7-6.9 хувиар өсөж, ажилгүйдлийн түвшин болон инфляци тогтвортой байгааг Си Жыхун цохон тэмдэглэсэн байна. Өнгөрсөн онд тус улсын ДНБ сүүлийн долоон жилийн хугацаан дахь хамгийн өндөр хувиар буюу 6.9 хувиар өссөн билээ

Тахимаа өгч чаддаггүй Хан-Уулын Ардчилсан намынхан гэж...4 сар 17. 12:29

Хан-Уул дүүрэгт найман жил засагласан Ардчилсан намынхан 2016 оны Орон нутгийн сонгуулиар иргэдийн саналыг авч чадалгүй ялагдаж, өөрсдийн ажлаа иргэдээр “муу” хэмээн дүгнүүлж, ялагдсан. “Унасан хүүхдэд шалтаг мундахгүй” гэдэг шиг Ардчилсан намынхан башир арга сэдэн, иргэдээс сонгогдсон Монгол Ардын Нам болон бие даан  сонгогдсон 9 төлөөлөгчийн нэрийг татуулахаар шүүхэд хандаж, тамга тэмдэгээ өгөхгүй зарга хийж, Монгол Улсын Дээд шүүхэд хандсан ч эцсийн бүлэгт тэдний буруу байсан нь шүүхээр тогтоогдсон. Хан-Уул дүүргийн Ардчилсан намынхны “Хаврын синдром” сэдэрч эхэлж байна. Энэ удаад 2018 оны гуравдугаар сард хороодын Иргэдийн Нийтийн хурлын сонгууль болж, ИНХ-ын хурлын дарга, Засаг дарга нараа иргэд сонгох сонголтоо хийсэн

Т.Мэй: Сирид цохилт өгсөн нь зөв бөгөөд хууль ёсны юм4 сар 17. 12:11

 “Сирид цохилт өгөх ажиллагаанд оролцох шийдвэр гаргасан нь хууль зүй болон ёс зүйн хувьд зөв шийдвэр бөгөөд Сирийн энгийн ард иргэд цаашид зовж шаналахаас урьдчилан сэргийлэхэд чиглэгдсэн юм” гэж Их Британийн Ерөнхий сайд Тереза Мэй парламентад хандан үг хэлэхдээ мэдэгджээ.Тэрбээр хэлэхдээ “Сирид цохилт өгөх шийдвэрийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп биднээс хүссэн учраас бид ийм шийдвэр гаргаагүй. Ингэх нь зөв гэж үзсэн учраас бид ийм шийдвэр гаргасан

Жагсагчид Ереван хотын төвийн хэд хэдэн гудамжийг хаажээ4 сар 17. 10:59

Арменийн ерөнхий сайдын албан тушаалд Серж Саргсяны нэрийг дэвшүүлснийг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийж буй сөрөг хүчний төлөөлөгчид тус улсын нийслэл Ереван хотын төвийн хэд хэдэн гудамж болон уулзварыг хаажээ.  “Иргэний үл захирагдах ажиллагааг бид явуулж эхэлсэн. Хотын гудамж, өргөн чөлөөнүүдийг хаах, метроны үйл ажиллагаанд саад учруулахыг би ард иргэдэд уриалж байна” хэмээн сөрөг хүчний “Иргэний гэрээ” намын удирдагч, парламентын депутат Никола Пашинян мэдэгджээ. Үүнтэй холбоотойгоор Арменийн цагдаа нар “Эсэргүүцэгчдийн явуулж буй бүхий л ажиллагаа хууль бус бөгөөд тэд иргэдийн чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлаж байна” хэмээн мэдэгдэж байгаа бөгөөд цуглаанд оролцогчдыг парламентын байранд ойртохыг хориглоод байгаа аж. Арменийн Ерөнхийлөгч асан, тус улсын эрх баригч Бүгд найрамдах намын дарга Серж Саргсяны нэрийг Ерөнхий сайдын албан тушаалд албан ёсоор өнгөрсөн бямба гарагт дэвшүүлжээ

Хариу арга хэмжээ авч хэрэгжүүлэхээр төлөвлөж байна4 сар 17. 10:57

“ОХУ-ын эсрэг АНУ-ын нэвтрүүлж буй хориг арга хэмжээний хариуд авч хэрэгжүүлэх сөрөг арга хэмжээнүүд нь Оросын эдийн засагт хохирол учруулахгүй. Бид өөрсдийн эрх ашигт нийцсэн хориг арга хэмжээ авна

Бөхийн холбоонд байгаа допингийн бизнес хэнийх вэ4 сар 17. 9:33

Хууль шүүхийн байгууллага МҮБХ-ны албан ёсны тэргүүнийг баталж, ОӨУБЕГ-аас албан ёсоор Л.Чинбатыг бүртгэсэн ч 16 жил хууль бусаар удирдсан Р.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ тэргүүтэй нөхөд Бөхийн холбоог өгөхгүй асуудлыг улам хурцдуулж олон нийтэд буруу ойлголт өгсөөр байна. Гэхдээ хэн нь МҮБХ-нд шинэчлэл авчирч чадах эсэхэд бөхчүүд, бөх сонирхогчид, иргэд өөр өөрийн дүгнэлтээ хийсээр л.  Гэхдээ энэ их хэрүүл маргаан зөвхөн Бөхийн өргөөг хэн нэгэн нь авахдаа биш

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.