Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

ЕБС, МБС-ийн суралцагчдын “Мэдээллийн Технологи-2018” олимпиад хоёр дахь жилдээ болов4 сар 16. 14:47

Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежоос ерөнхий боловсролын болон мэргэжлийн боловсролын сургуулиудын суралцагчдын мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх болон мэдээллийн технологийн хичээлийн сургалтын агуулга, технологийг боловсронгуй болгох, сургууль хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, харилцан туршлага солилцох зорилгоор мэдээллийн технологийн олимпиадыг 2 дахь  жилдээ уламжлал болгон амжилттай зохион байгууллаа. Тус олимпиадын шүүгчээр Батлан Хамгаалах Яамны Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн эрдэмтэн, нарийн бичгийн дарга, Компьютерийн ухааны доктор, дэд профессор Л.Оюунгэрэл болон “Мongolian Ospring” компанийн мэдээллийн технологийн мэргэжилтэн Ганбат нар ажиллалаа. “Мэдээллийн технологи-2018” олимпиадад Монгол орныхоо өнцөг булан бүрээс мэдлэг чадвар, оюун ухаанаа сорихоор нийт 21 сургуулийн 67 суралцагч 2 төрлөөр өрсөлдлөө

Сирийн асуудлыг яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ уриалав4 сар 16. 13:24

Сиритэй холбоотой асуудлыг олон улсын хуулийн хүрээнд, яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг БНХАУ холбогдох талуудад уриалж байна гэж Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин мэдэгдсэнийг “Синьхуа” агентлаг уламжлав. АНУ ба түүний холбоотнууд, тодруулбал Их Британи болон Франц улс өнгөрөгч баасан гарагаас бямба гарагт шилжих шөнө Сирид пуужингийн цохилт өгсөнтэй холбогдуулан Хятад улсын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хятад улс олон улсын харилцаанд хүч хэрэглэхийг эрс эсэргүүцэж, бусад улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал болоод газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэхийг уриалсаар ирсэн. Тусгаар улсын эсрэг дангаар цэргийн ажиллагаа явуулах нь НҮБ-ын дүрэм журам болоод олон улсын хуулиудыг зөрчсөн хэрэг” гээд, Сирийн асуудлыг олон улсын хуулийн хүрээнд, яриа хэлэлцээ хийх замаар шийдвэрлэхийг уриалсан байна. Энэ сарын 7-нд Сирийн засгийн газрын хүчнийхэн нийслэл Дамаск хотоос холгүй орших сөрөг хүчнийхний түшиц газар руу химийн зэвсэг ашиглан цохилт өгч, олон хүний аминд хүрч, хэдэн зуун хүнийг хордуулсан гэх хэргийн хариуд АНУ, Франц болон Их Британи Сирид пуужингийн цохилт өгсөн юм.Сирийн засгийн газрын хүчнийхэн химийн зэвсэг ашиглан цохилт өгсөн гэх хэргийн тухайд Хуа Чуньин ярихдаа “Цагийн шалгуурыг даван туулж чадах найдвартай дүгнэлт гаргахын тулд энэ хэргийг холбогдох бүх талыг хамруулан үнэн зөвөөр мөрдөн шалгах хэрэгтэй

Умард Солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд НҮБ-д 111 сая ам.доллар хэрэгтэй байна4 сар 16. 13:21

 Энэ онд умард солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд 111 сая ам.доллар хэрэгтэй байна гэж НҮБ мэдэгдсэнийг “Ёнхап” агентлаг уламжлав.НҮБ-ын 2018 оны ажлын төлөвлөгөөнд дурдсанаар, Пхеньянд үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн хүнсний хөтөлбөрөөс гадна НҮБ-ын харьяа бусад дөрвөн байгууллагын салбарууд болон Европын иргэний нийгмийн таван байгууллага хүнсний аюулгүй байдал нь алдагдаад буй Умард Солонгосын 13 сая иргэнд энэ онд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөөд байгаа  аж.Өнгөрсөн онд НҮБ умард солонгосчуудад хүмүүнлэгийн тусламж үзүүлэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгээс 114 сая ам.долларын хандив гуйсан ч үүний ердөө 30 хувь нь цугласнаар ердөө 6.5 сая хүнд л тусалж чадсан байна

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч Б.Одхүү УИХ-ын гишүүн А.Сүхбатыг зоджээ4 сар 16. 9:34

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн хувийн бие хамгаалагч гэгдэх Улсын начин Б.Одхүүгийн танхай балмад үйлдэл хэрээс хэтэрлээ. Өмнө нь өөрөөсөө олон насаар ах Улсын заан Ц.Баярсайханы 10 гаруй шүдийг цөм цохиж, хүнд гэмтээн таван жилийн ял сонссон ч давж заалдах шатны шүүхээс хэргээ буцаалган, улмаар прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгож, ялгүй өнгөрч байсан. Мөн Улсын харцага Г.Ганхуягийг ч бүлэглэн зодсон гээд зодоон нүдээн хийдгээрээ зартай нэгэн. Гэхдээ ялгүй өнгөрч, хэргээс мултардаг нь азтайдаа биш том "артай"-даа юм. 

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.