Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

МҮБХ-ны Гүйцэтгэх захирлаар Улсын арслан Д.Мөнх-Эрдэнийг томиллоо4 сар 13. 13:49

МҮБХ-ны тэргүүн Л.Чинбат анхныхаа тушаалыг гаргалаа. Тэрбээр тус холбооны гүйцэтгэх захирлаар Д.Мөнх-Эрдэнийг томилсон байна

Хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ4 сар 13. 13:28

Юрийн галвын сүүлч үе буюу одоогоос 150 сая жилийн тэртээд хамаарах хоёр үлэг гүрвэлийн чулуужсан араг яс Францын нийслэл Парис хотод саяхан болсон дуудлага худалдаагаар 2.8 сая евро буюу 3.4 сая ам.долларын үнэд хүрчээ.“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, 12 метр урт диплодок үлэг гүрвэл, 3.8 метр урт аллозавр үлэг гүрвэлийн чулуужсан араг ясыг энэ долоо хоногийн лхагва гарагт дуудлагаар худалдсан байна.Аллозаврын араг ясны 40 орчим хувь нь олдоогүй ч холбогдох албаны хүмүүс зургаан сар орчим ажилласны дүнд үүнийг сэргээн засварлаж, бүрэн бүтэн болгожээ.Дуудлага худалдааг зохион байгуулагчид хэлэхдээ “Энэ хоёр үлэг гүрвэлийн чулуужсан яс бодсоноос өндөр үнэд хүрлээ.  Бид 1.4 сая ам.долларын үнэд хүрнэ гэж тооцоолж байсан” гэжээ. Эдгээрийг хэн худалдан авсан нь хараахан тодорхойгүй байна.Гэхдээ эх сурвалжийн мэдээлснээр, үлэг гүрвэлийн чулуужсан яснуудыг Европ болон АНУ-ын музейнууд голдуу худалдан авдаг аж

Осгосон хүүгийн биеийн байдал тогтворжиж, эмчилгээ хийлгэж байна4 сар 13. 13:02

Багануур дүүрэгт сураггүй алга болсон гурван хүүхдийн хоёр нь осгож нас барсан, нэг нь осгосон байдалтай олдсон талаар бид саяхан мэдээлсэн.Сураггүй алга болсон хүүхдүүдийг Багануур дүүргийн төвөөс 9 км зайд Хэрлэн голын дагуух Улаан эрэг гэх газраас олсон байна. Уг газарт очиход таван настай Б осгосон байдалтай, таталт өгч байсныг эмнэлгийн анхан шатны тусламжийг яаралтай үзүүлж, дүүргийн эрүүл мэндийн төвд хүргэж, эрчимт эмчилгээ хийлгэснээр биеийн байдал тогтворжсон бөгөөд эмчилгээг үргэлжлүүлж байгаа аж

Ж.Мөнхбат аваргыг сүүлчийн замд нь үдлээ4 сар 13. 12:59

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 9-нд таалал төгсч, бөхөд хайртай монгол түмэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиож байна. Ж.Мөнхбат аваргатай салах ёс гүйцэтгэх ёслол өнөө өглөө Спортын төв ордонд боллоо. Салах ёс гүйцэтгэх ёслолд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд, спорт холбоодын удирдлагууд болон үндэсний бөхийн дархан аварга Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат, Г.Өсөхбаяр, аварга О.Балжинням, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, С.Мөнхбат нар энгүй хүчит аваргаа сүүлчийн замд нь үдлээ. Энэ ёслолд Ж.Мөнхбат агсаны отгон хүү, мэргэжлийн сүмо бөхийн 69 дэх ёкозүна Хакүхо М.Даваажаргал, УИХ-ын гишүүн, дархан аварга Б.Бат-Эрдэнэ нар гашуудлын үг хэлсэн бөгөөд талийгаачийн шарилыг “Алтан-Өлгий”-д заллаа

Алга болсон хүүхдүүдийн хоёр нь осгож, нас баржээ4 сар 13. 12:57

Багануур дүүргийн 5 дугаар хороонд иргэн Б-гийнд энэ сарын 11-ний өдрийн 14:00 цагийн орчимд тоглож байсан Ч /5 настай, эрэгтэй/, М /5 настай, эрэгтэй/ Б /3 настай, эрэгтэй/ нар алга болчихлоо гэсэн мэдээллийг Онцгой байдлын газарт өгчээ.

Ажилгүйдлийн тэтгэмжид 34 тэрбумыг зарцуулжээ4 сар 13. 12:57

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа.  “Хөдөлмөрийн хөлсний үнэлэмж туйлын бага байгаа

Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна4 сар 13. 12:52

АНУ-ын Ерөнхийлөгч США Дональда Трампын засаг захиргаа ирэх долоо хоногт импортын нэмэлт татвар ногдуулах Хятадын барааны болон үйлчилгээний жагсаалтыг өргөжүүлэх бодолтой байна гэж пүрэв гарагт The Wall Street Journal сонин Америкийн засаг захиргааны албан тушаалтнуудыг иш татан мэдээлжээ. Тус сонинд мэдээлснээр, “Импортын нэмэлт татвар ногдуулах барааны жагсаалтад анхандаа Хятадад үйлдвэрлэсэн хувцас, гар утас, гутал зэрэг барааг оруулаагүй юм, учир нь тэдгээрийн импортыг хязгаарлах нь Америкийн хэрэглэгчдийн дургүйцлийг төрүүлэх байсан. Гэвч мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар эрэлт ихтэй ийм бараануудад нэмэлт татвар зайлшгүй ногдуулах шаардлагатай” юм байна. Түүнээс гадна, Ерөнхийлөгч Д.Трампын даалгавраар АНУ-ын сангийн яам Америкийн нэн шинэ технологиудад Хятадын хувийн компаниуд хөрөнгө оруулахыг мэдэгдэхүйц хязгаарлахад чиглэсэн арга хэмжээнүүдийг бэлтгэж байгаа аж

Хятад улс саран дээр анхны биологийн туршилтыг хийх төлөвтэй байна4 сар 13. 11:49

Хятад улс саран дээр анхны биологийн туршилтыг хийхээр энэ оны сүүлчээр "Чанъэ-4" сансрын аппаратыг хөөргөнө хэмээн “Синьхуа” агентлаг мэдээлэв. "Чанъэ-4" газардсаны дараа гараг хоорондын станц дэлхийтэй холбоо тогтоох аж. Хятадын үндэсний сансрын удирдах газрын мэдэгдсэнээр, Дэлхийн байгалийн дагуул болох саран дээр биологийн туршилт хийх ажлыг “Сарны жижиг биосфер” хэмээх туршилтын хүрээнд явуулж байгаа бөгөөд үүнийг хэрэгжүүлэхийн тулд төмсний үр болон байцааны нэгэн төрлийн цэцэгт ургамлын “Arabidopsis” хэмээх ургамлын үр, мөн хүр хорхойн өндгийг зориулалтын цагаан тугалган бортогонд хийж тавих аж

АНУ Умард Солонгост ЭСЯ-аа нээж магадгүй4 сар 13. 11:46

Цөмийн хөтөлбөрөөсөө татгалзаж байгаагийн хариуд Умард Солонгосын нийслэл Пхеньян хотод ЭСЯ-аа нээх болон тус улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа авч хэлэлцэнэ гэж Өмнөд Солонгосын "Тона ильбо" сонин мэдээлэв.Тус сонины мэдээлснээр, АНУ болон Умард Солонгосын төлөөлөгчид хоёр талын зөвлөлдөөн хийх үеэр эдгээр асуудлыг хэлэлцсэн байна. Хоёр улсын удирдагчдын дээд хэмжээний уулзалт амжилттай зохион байгуулагдсан тохиолдолд эдгээр алхмыг богино хугацаанд авч хэрэгжүүлж магадгүй аж. Өмнөд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн сарын 5-нд Умард Солонгосын удирдагч Ким Жөн Унтай Пхеньянд уулзсан билээ

Хөдөлмөрийн хуулийг хэлэлцэж байна4 сар 13. 10:59

УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Хөдөлмөрийн хуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан ХНХ-ын сайд С.Чинзориг төслийг, байнгын хорооны дүгнэлтийг гишүүн М.Оюунчимэг танилцуулав.    Уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн сонирхлын болон эрхийн маргаан, бүтэн бус цагаар ажиллуулах, “жасаа”-гаар ажиллуулах зэргийг шинээр томьёолон тусгажээ.  Харин хөдөлмөр эрхлэлтийн харьцаанд барьцаа хэрэглэх, ажил мэргэжил, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлэхийг хориглосон зохицуулалтыг шинээр тусгасан байна

Байгалийн баялагийг нийгэмчлэх нь гадаад ертөнцөөс хараат байдлаас салахад тус дөхөм үзүүлнэ4 сар 13. 10:56

 “Байгалийн баялгийг нийгэмчлэх нь хувийн эзэмшилд байсан бөгөөд гадаадынхны эрх ашигт үйлчилж байсан стратегийн компаниудыг сэргээх боломж олгосон” гэж Боливийн Ерөнхийлөгч Эво Моралес мэдэгджээ. ПРЕНСА ЛАТИНА агентлагийн мэдээлснээр, “Боливи улс АНУ-ын Элчин сайдын яам, Олон улсын валютын сан, Дэлхийн банкнаас улс төр, эдийн засгийн хувьд шууд хамааралтай байсан юм. Нийгмийн хөдөлгөөнүүдийн оролцоотойгоор бид энэ хараат байдлаас чөлөөлөгдөж, боливичуудын итгэлийг сэргээх боломжтой болсон билээ” гэж Э.Моралес тус улсын өмнөд хэсгийн Тарижа мужид “Banco Union” банкны шинэ барилгын нээлтийн ёслолд оролцохдоо тэмдэглэсэн байна. Түүний хэлснээр, нийгэмчлэл нь тус улсын эдийн засгийн бодлогыг өөрчлөх боломж бүрдүүлсэн ажээ

Сирид цэргийн цохилт өгөх нь байдлыг улам хурцатгана гэж үзэж байна4 сар 13. 10:54

Дума хотод химийн зэвсэг хэрэглэсэн байж болзошгүй тохиолдлын хариуд АНУ Сирид цэргийн цохилт өгөх нь тус улсын нөхцөл байдлыг сайжруулахгүй гэж АНУ-ын Конгрессын Сенатын гадаад хэргийн хорооны гишүүн Кристофер Мерфи лхагва гарагт телевизийн CNN сувагт ярилцлага өгөхдөө мэдэгдсэн байна

Юнител Скайтелийн эксийг рекламдаа тоглуулжээ4 сар 13. 10:45

Анхны IPTV технологийг нэвтрүүлэхэд гар бие оролцож улмаар Скаймедиа, Скайтел компанид захирлын алба хашиж явсан мэдээлэл, технологийн мундагуудын нэг  гэгдэх Н.Наранбат саяхан Юнителийн рекламд тоглосон байхыг үзлээ.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.