Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Улсын хэмжээнд ой, хээрийн түймэргүй байна4 сар 12. 16:11

Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас зүүн тийш 70 км-ийн зайд Замын шандны айраг гэдэг газар өчигдөр хээрийн түймэр гарч орон нутгийн ард иргэдээс 34 хүн, 2 авто машин ажиллаж 18 цагт унтраажээ. Хуурайшилтын   төлөв   байдал:  2018.04.11-ны 16:00   цагийн  байдлаар: Түймрийн III зэрэглэл буюу түймрийн аюултай зэрэгт: Завхан аймгийн Нөмрөг, Тосонцэнгэл, Архангай аймгийн Эрдэнэмандал Сэлэнгэ аймгийн Орхон, Орхонтуул, Төв аймгийн Мөнгөнморьт, Дорнод аймгийн Халх гол орчмын бүс нутаг, Түймрийн   IV   зэрэглэл   буюу   түймрийн   эрсдэл   нэн   аюултай   зэрэгт: Хөвсгөл аймгийн Мөрөн, Сэлэнгэ аймгийн Ерөө, Зүүнхараа, Дорнод аймгийн Чойбалсан, Дашбалбар, Баян-Уул орчмын бүс нутаг хамрагдаж байна. Цаг агаарын байдлын төлөв байдал: Зүүн аймгуудын нутгаар: Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр хур тунадас орно

Ч.Батсансар: Зайсангийн амыг тусгай хамгаалалтаас гаргах Засгийн газрын тогтоол гарсан4 сар 12. 12:57

БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансартай ярилцлаа. -Богдхан ууланд зөвшөөрөлгүйгээр барьсан барилгуудыг буулган, газар чөлөөлөх арга хэмжээг БОАЖЯ-наас авч эхэлсэн. Харамсалтай нь, иргэн, аж ахуйн нэгжүүд төрийн шийдвэрийг үл хүндэтгэн, барилгаа үргэлжлүүлэн барьсаар байна. Цаашид хэрхэх ёстой вэ? -Хуулиа л биелүүлнэ

Монгол Улсын Хөгжлийн банкинд ажиллахыг урьж байна4 сар 12. 12:16

Монгол Улсын Хөгжлийн банкны зорилго нь Монгол Улсын эдийн засгийн хөгжлийг түргэтгэх томоохон төслүүдэд оновчтой хөрөнгө оруулалт хийснээр эдийн засгийн өсөлтийг дэмжих, хөгжлийг хурдасгах, улмаар Монгол Улсын олон улсад өрсөлдөх чадавхийг сайжруулах явдал юм.             Эх орныхоо ирээдүйн хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулах хүсэл, зорилго бүхий чадварлаг боловсон хүчин таныг Монгол Улсын Хөгжлийн банкны Зээлийн мэргэжилтний ажлын байрандажиллахыг урьж байна. Зээлийн мэргэжилтэн Гүйцэтгэх чиг үүрэг: Зээлийн хүсэлтийн дагуу зээлийн судалгаа шинжилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэх, хариуцсан зээлийн багцын эрсдэлийг хамгийн бага түвшинд байлгах зарчмыг баримтлан зүй зохистой удирдаж, банкны ашигт ажиллагааг нэмэгдүүлэх. Ажлын байранд тавигдах шаардлага: Банк санхүү, эдийн засагч мэргэжилтэй, мэргэжлээрээ банк санхүүгийн байгууллагад 2-оос доошгүй жил ажилласан байх; Төслийн болон байгууллагын зээлийн судалгаа хийж байсан туршлагатай; Мөнгөн урсгалын шинжилгээ хийх чадвартай; Англи хэлний ярианы болон бичгийн өндөр чадвартай; Компьютерийн хэрэглээний програмуудыг бүрэн эзэмшсэн байх; Бүрдүүлэх баримт бичиг: Төрийн албан хаагчийн анкет болон CV Цээж зураг /4х6см хэмжээтэй, 2 хувь/ Боловсролын диплом, хавсралтын хамт /нотариатаар баталгаажуулсан хуулбар/ Иргэний үнэмлэх /хуулбар/  Ажилд орохыг хүссэн өргөдөл Оршин суугаа хорооны тодорхойлолт Та манай байгууллагад ажиллах сонирхолтой бол холбогдох бичиг баримтаа Монгол Улсын Хөгжлийн банкны байранд өөрийн биеэр авчирч өгнө үү. Анкет, материалыг 2018 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 17:30 цаг хүртэл хүлээн авах ба эхний шалгаруулалтанд тэнцсэн  өргөдөл гаргагчтай холбоо барина

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.