Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

"Хоккейн битүү дээвэртэй ордон барих асуудалд анхаарлаа хандуулна" гэв4 сар 11. 16:01

  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр шайбтай хоккейн “Азийн цомын тэмцээн-2018”-д түрүүлж алтан цом, медалийн эзэн болсон тамирчдыг хүлээн авч уулзлаа. Азид хоккейн төрлөөр Азийн аварга шалгаруулах тэмцээн болдоггүй бөгөөд зэрэглэл тогтоох цомын тэмцээнийг олон улсын хоккейн холбооноос жил бүр зохион байгуулдаг юм байна. Манай улсын хоккейн тамирчид энэ тэмцээнд сүүлийн найман жил оролцож дөрвөн хүрэл, нэг мөнгөн медаль авч байсан бол энэ жил алтан медаль авч, цаашдаа дэлхийн аваргын тоглолтуудад оролцох эрхээ өвөртөлсөн байна. Амжилт гаргасан тэдгээр тамирчдыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүлээн авч уулзаад, юун түрүүнд Азийн цомын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад халуун баяр хүргэлээ

УИХ дахь ман-ын гишүүдээс хоёр нь ч эрүүгийн хэрэгтэй болох уу...4 сар 11. 15:59

  УИХ-ын хамгийн залуу, басхүү гайгүй нас нь явчихсан хоёр ч гишүүн удалгүй УИХ-ын гишүүний ажлаа хүлээлгэн өгч Эрүүгийн хариуцлага хүлээж ч болзошгүй нөхцөлд ороод байгааг Хууль зүйн сайд Ц.Нямдорж өчигдөрхөн мэдэгдсэн билээ. Тодруулвал Ц.Нямдорж сайд саяхан л “Д.Гантулга гишүүнийг УИХ-аас эргүүлэн татах асуудал хуулийн мухардалд орлоо” хэмээж байсан бол өчигдөр хийсэн мэдээлэлдээ “Д.Гантулгаас гадна бас нэгэн УИХ-ын гишүүнд Эрүүгийн хэрэг үүсэх нь тодорхой болоод байна” хэмээн мэдэгдсэн билээ

ЭМХТ-ийн даргаар томилогдох хүнээр Д.Ганцэцэг тодорлоо4 сар 11. 15:57

Эрүүл мэндийн яам төрийн нарийн бичгийн даргагүй удаж байгаа яам. Түр орлон гүйцэтгэгчтэй яваа

Ерөнхий сайдын айлчлалыг Хятадын хэвлэлүүд хэрхэн дүгнэж байна вэ?4 сар 11. 15:55

 Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх энэ сарын 8-12-ны өдрүүдэд Хятадад айлчилж байна. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцяны урилгаар хийж байгаа энэхүү албан ёсны айлчлалаар хоёр улсын Ерөнхий сайд нар албан ёсны хэлэлцээнүүдийг хийж, баримт бичгүүдэд гарын үсэг зурах юм. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн айлчлалын талаар Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд болон төрийн байгууллагуудын вэб сайтад мэдээлж эхэлжээ

"Ливерпүүл" клуб "Манчестер Сити"-г мулталж хагас шигшээд шалгарав4 сар 11. 15:53

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн тэмцээний шөвгийн наймын хариу тоглолтууд урд шөнө болсон. Английн хүчирхэг хоёр баг болох "Манчестер сити" болон "Ливерпүүл" клубүүд энэ шатанд учраа таарсан

"Рома" клуб 34 жилийн дараа хагас шигшээд шалгарлаа4 сар 11. 15:53

ЕХБХ-ны Аваргуудын лигийн тэмцээний хасагдах шатны шөвгийн наймын хариу тоглолтууд боллоо. Энэ шатанд урд шөнө Испаний "Барселона" клуб Италийн "Рома" клубын талбайд зочлон тоглолоо. Хоёр багийн эхний тоглолт Каталончуудын талбайд буюу Кэмп Ноу цэнгэлдэхэд болоход 4-1 харьцаатайгаар хүчирхэг Барса илүүрхсэн юм

Засгийн газар, Төв банкны нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцжээ4 сар 11. 15:52

Өнөөдөр Блү Скай зочид АХБ-наас 2018, 2019 оны эдийн засгийн төлөвийг танилцууллаа.  Энэ үеэр тус банкны эдийн засагчид манай улсын нийт өр ДНБ-ий 99 хувьтай тэнцэж байгааг онцоллоо. Энэ дүн өнгөрсөн онд 111 хувь байсан бол ийнхүү 12 хувиар буурчээ

Бөхийн өргөөнд хүн нас барлаа4 сар 11. 15:47

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Монгол бөхийн өргөө болон, Мишээл экспо төвд урлагийн тоглолт хийлгэхгүй байх албан бичиг найман хоногийн өмнө хүргүүлсэн. Тодруулбал, зориулалтын бус газар урлагийн тоглолт хийсний уршгаар хүн унаж бэртэж гэмтэх, тааз нурах зэрэг асуудал үүсдэг тул ийнхүү тоглолт хийхийг хориглож байгаа. Үүнийг Монгол бөхийн өргөөний  удирдлага үл тоомсорлон өчигдөр ахмад нас настнуудад зориулсан “Дуулах өдөр” цэнгүүнийг зохион байгуулсан байна

Нисэхийн замд гарсан ослын улмаас хоёр хүн амиа алджээ4 сар 11. 15:45

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Нисэхийн замд өчигдөр хоёр автомашин автобустай мөргөлдсөн ослын улмаас хоёр хүн амиа алдсан талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, иргэн Ч-гийн эзэмшлийн “Пробокс” загварын автомашин, иргэн Б-гийн эзэмшлийн “Шевролет” загварын суудлын автомашин, “Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААҮГ-ын эзэмшлийн “Хьюндэй” загварын зорчигч тээврийн автобус хоорондоо мөргөлдөж автомашины төмөр хийцэд гурван хүн хавчуулагдсан байна. Ослын дуудлагыг дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 13:54 цагт Онцгой байдлын газар хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн зургаан албан хаагчид очиход, иргэн Б /41 настай, эрэгтэй/ хавчуулагдаж амиа алдсан байсныг гаргаж, цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна. Мөн иргэн Ч /58 настай, эрэгтэй/, А /58 настай, эмэгтэй/ нар хавчуулагдсан байсныг гаргаж НТТТ-ийн шуурхай бүлэгт хүлээлгэн өгсөн

Их аварга Хакүхо М.Даваажаргал өнөөдөр эх орондоо ирж байна4 сар 11. 15:44

 Өнөөдөр Японы мэргэжлийн сумогийн 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал Японоос ирж байна. Түүний хайрт аав Монгол Улсын Даяар дуурсагдар далай даян хархан аварга, Хөпөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт Жигжидийн Мөнхбат аварга 76 насандаа хүнд өвчний улмаас бурханы оронд заларсан билээ. Хөдөлмөрийн баатар М.Даваажаргал аваргын хувьд сумогийн хаврын тойргийн барилдаанд оролцож байсан юм

Хүчиндүүлсэн гэж худлаа мэдүүлсэн бүсгүй “ял” авлаа4 сар 11. 15:43

Цагдаа, шүүх, прокурорт шалгагдаж байгаа бол үнэн зөв мэдүүлэг өгөх хуулийн зохицуулалттай. Хэрвээ худлаа мэдүүлэх юм бол Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг

Шүүгч Н.Хангал: хөрөнгө орлогоо хуулийн дагуу шалгуулахад бэлэн4 сар 11. 15:41

Сая долларын хадгаламжтай шүүгчийн сэдэв олны анхаарлыг татсаар байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийтэд ил болгосон Монгол Улсын бүх шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үзэхэд тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай шүүгч нэг байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбумаас  дээш төгрөгтэй хадгаламж мэдүүлсэн Н.Хангал шүүгчтэй ярилцлаа.

Бразилын шоронд бослого гарч, 20 хоригдол амиа алджээ4 сар 11. 15:39

Бразилын нэгэн шоронгоос хоригдлууд оргох гэж байгаад 20 гаруй нь амиа алдсан хэрэг гарчээ. Энэ хэрэг Бразилын Пара мужийн нийслэл Белем хотын ойролцоох Санта Изабел шоронд орон нутгийн цагаар өчигдөр 13:00 цагийн орчим гарсан байна.  Зэвсэглэсэн этгээдүүд шоронгоос хоригдлуудыг суллахаар шорон руу дайрах үед шоронгийн хамгаалагч нар гал нээж, 20 хүн амиа алджээ

Ш.Батхүүгийн биеийн байдал маш хүнд байгаа гэв4 сар 11. 15:26

"Эрдэнэт үйлдвэр"-ийг барьцаалж их хэмжээний зээл авсан гэх “Жаст групп” ХХК-ийн ерөнхийлөгч асан Ш.Батхүүгийн биеийн байдал тун хүнд байгаа тухай эх сурвалж мэдээллээ. Түүнийг cap гаруйн өмнө АТГ-аас баривчилж, тодорхой хугацаанд шалгасны дүнд цагдан хорьж, шалгах ёстой гэж үзсэн

Дөрвөн хүн оффшорт байгаа хөрөнгөө мэдүүлжээ4 сар 11. 15:25

Сүүлийн үед оффшор бүсэд хөрөнгөө нуусан хүмүүсийг илрүүлэх, бүсэд байгаа хөрөнгө мөнгийг Монгол руу оруулж ирэх ажлыг Ерөнхийлөгч болоод АТГ-аас эрчимтэй эхлүүлсэн.Түүнчлэн оффшор бүсэд данс эзэмшдэг бол энэ талаараа мэдүүлэх сүүлийн хугацааг зарласан. Энэ сарын 06-нд хуулийн хугацаа дууссан бөгөөд өнөөдрийн байдлаар дөрвөн хүн оффшор дахь хөрөнгөө мэдүүлжээ

2018-2019 оныг авлигын эсрэг жил болгон зарлалаа4 сар 11. 15:18

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Авлигаас татгалзах, илчлэх, авлигын гэрч, мэдээлэгчийг хамгаалах жил зарлах тухай” 38 дугаар зарлиг гаргалаа. Зарлигийн хувийг өнөөдөр ЕТГ-ын дарга З.Энхболд Авлигатай тэмцэх газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанд гардуулан өгөв.

Дархан аварга Ж.Мөнхбат агсны дурсгалд зориулж 1080 зул өргөнө4 сар 11. 14:48

Төв аймгийн Эрдэнэсант сумын харъяат Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавъяат тамирчин, дархан аварга Жигжидийн Мөнхбат дөрөвдүгээр сарын 09-ний өдөр хүнд өвчний улмаас таалал төгссөн.Түүний дурсгалд зориулж нутгийнхан нь “1080 зул” өргөж, Дүнчүүр маань хөгжөөж, Ерөөл өргөх гэж байна

Монгол, Орос, Хятадын төрийн тэргүүнүүд Чиндаод уулзана4 сар 11. 14:46

БНХАУ-д албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өчигдөр/04.10/ БНХАУ-ын Хайнань мужийн Боао хотноо БНХАУ-ын дарга Ши Жиньпинд бараалхав.  Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-ын даргаар дахин сонгогдсонд нь Ши Жиньпинд баяр хүргэж, Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын мэндчилгээг уламжлав. БНХАУ-тай сайн хөршийн найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг нотолж, Монгол Улсын Засгийн газар Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулан, гүнзгийрүүлэх бодлогыг баримталж буйг тэмдэглэлээ. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Ерөнхийлөгч Х.Баттулгад хариу мэндчилгээ дэвшүүлж, хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг тууштай хүндэтгэж ирснийг нотолж, хөрш орнуудтайгаа чин сэтгэлээсээ, элэгсэг дотно харилцах, хөгжлийн үр ашгийг хуваалцах бодлогын хүрээнд Хятад, Монголын харилцааны хөгжилд өндөр ач холбогдол өгч ирснийг онцлон тэмдэглэв. Талууд бие биеийн язгуур эрх ашгийг харилцан хүндэтгэх үндсэн дээр улс төрийн итгэлцлийг улам бүр бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалахын төлөө байгаагаа  илэрхийлэв

Прокуророос Д.Муратыг яллагдагчаар татжээ4 сар 11. 14:45

УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар сайд Ц.Нямдорж, гишүүн Д.Гантулгын асуудал ямар мухардалд орсон байгаагаа тайлбарласан билээ. Тэрбээр “Д.Гантулгыг хамгаалаагүй

ТОСК-ийн дампуурлыг Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс нууж байна уу4 сар 11. 8:52

- Хоёр жилийн хугацаанд нэг ч тоосго өрөөгүй ТОСК өрөндөө баригдаж, авлагаа авч чадахгүйд хүрчээ- Төрийн орон сууцны корпораци буюу ТОСК-ийн үйл ажиллагаа доголдож эхэлжээ. Санхүүгийн хувьд ч өдөр тутмын үйл ажиллагаа нь ч асуудалтай болсон гэнэ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.