Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат шилдэг 100 оюутанд тэтгэлэг олгоно3 сар 14. 14:51

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Залуусын шинэ манлайлал” оюутны тэтгэлэгт хөтөлбөр зарласан байна. Энэхүү тэтгэлэгт Монголын ирээдүй болсон шилдэг 100 оюутан хамрагдах ажээ. Тэрбээр “Монгол тандаа зүтгэе!” уран бүтээлийн цэнгүүнээс олсон орлогоороо “Залуусын шинэ манлайлал” хөтөлбөрт хамрагдсан монголын 100 оюутанд хандивлах юм байна.

Ё.Отгонбаяр дэд сайдын ажлаа өгчээ3 сар 14. 14:48

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын дэд сайд Ё.Отгонбаяр өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээлгэн өгчээ. Энэ нь Монгол Улсаас АНУ-д суух бүрэн эрхт Элчин сайдаар томилогдон ажиллах болсонтой нь холбоотой бололтой. Гэхдээ тэрбээр “Одоогоор Итгэмжлэх жуух бичгээ аваагүй байна” гэдэг тайлбар хийгээд байна. Хуульд зааснаар Элчин сайдаар томилогдсоны дараа Ерөнхийлөгч Итгэмжлэх жуух бичигт нь гарын үсэг зурж, баталгаажуулдаг. Засгийн газрын сайд нар өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчтэй Элчин сайд нарын асуудлыг ярилцсан байдаг

Чөлөөтийн бүсгүйчүүд японыг зорилоо3 сар 14. 14:43

Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн энэ сарын 17-18-нд Японы Такасаки хотод болно. 17 дахь удаагийн тэмцээнд Монгол, Япон, АНУ, БНХАУ, Беларусь, Швед, Канад, Румын гэсэн найман улсын баг өрсөлдөх бөгөөд “А” хэсэгт Япон, АНУ, Швед “В” хэсэгт Монгол, БНХАУ, Беларусь, Румыний шигшээ баг багтсан. Тэгвэл тус тэмцээнд оролцох Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид өнөөдөр Наран улсыг зорилоо

Ж.Батмөнх агсны гэргийд хүндэтгэл үзүүллээ3 сар 14. 14:41

Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнх агсны мэндэлсний 92 жилийн ой энэ сарын 10-ны өдөр тохиолоо. Жил бүрийн энэ өдөр Монгол Ардын Намын зүгээс түүний гэргий, ар гэрийнхэнд хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай

Улаанбаатарт 6-8 хэм хүйтэн3 сар 14. 14:38

Улаанбаатар хотод өнөөдөр үүл багасна. Цас орохгүй

Ерөнхий сайд нэр бүхий тамирчдад баяр хүргэж амжилт хүсэв3 сар 14. 14:36

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Пауэрлифтингийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Баттулга, гавьяат тамирчин Э.Содномпэлжээ, Д.Отгондалай нарыг хүлээн авч уулзав. Тив, дэлхийн хэмжээний тэмцээнд удаа дараа амжилт гарган Төрийн дууллаа эгшиглүүлж байгаа тамирчдаараа Монголын ард түмэн бахархаж байдгийг Ерөнхий сайд тэмдэглэв. Цаашид бэлтгэл сургуулилтаа улам чамбайруулж дараа дараагийн тэмцээнд амжилт гаргахыг хүсэн ерөөлөө. Паралимпийн хүрэл медальт Э.Содномпэлжээ өнгөрсөн сард Арабын Нэгдсэн Эмират Улсад болсон пара пауэрлифтингийн Дэлхийн цомын аваргын тэмцээнд гуравдахь удаагаа түрүүлж эх орныхоо нэрийг дуурсгасан юм

Найз охинтойгоо муудалцсаны улмаас амиа хорлохыг завджээ3 сар 14. 14:35

Найз охинтойгоо муудалцсан залуу уурандаа амиа хорлохыг завдсан хэргийг Баянгол дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.Өнгөрөгч хоногт цагдаагийн байгууллагад “Манай охины найз залуу амиа хорлох гээд байна” гэх дуудлага ирсний дагуу очиж шалгалтын ажиллагааг явуулан, бусдын амиа хорлох гэсэн үйлдлийг таслан зогсоожээ. Уг этгээд нь Баянгол дүүргийн 23 дугаар хороонд оршин суух хаягтай, 26 настай, Э гэгч байсан бөгөөд хүзүүн тус газартаа гэмтэл учруулсны улмаас эмнэлэгт хүргэгдэн эмчилгээ хийлгэсэн байна.Мөн цагдаагийн алба хаагчид өнгөрөгч долоо хоногт согтуурсан үедээ бусдыг айлган сүрдүүлэх зорилгоор амиа хорлохыг завдсан үйлдлийг таслан зогсоож байсан. Залуус уурын мунхаг, ухамсаргүй байдал, архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас эрүүл мэнд, амь насаа хохироох эрсдэлтэй болчимгүй үйлдэл хийж байгаа нь харамсалтай

Пара цаначин Б.Ганболд 14 дүгээр байрт орлоо3 сар 14. 14:34

БНСУ-ын Пёнчан хотноо болж буй өвлийн XII паралимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн ОУХМ Батмөнхийн Ганболд оролцож байгаа билээ.  Тэрбээр паралимт 20, 10, 1.5 км гэсэн гурван зайд уралдаж буй юм.Манай тамирчин энэ сарын 12-ны өдөр гүйлтийн цанын тэших текникээр 20 километрийн зайд  уралдаж, 55:32 секундын амжилтаар 16 дугаар байрт шалгараад байсан. Тэгвэл өнөөдөр тэрбээр цанын спринт буюу 1.5 км зайд сонгомол техникээр уралдаж 3:58.05 секундын амжилтаар 14 дүгээр байрт шалгарчээ

“Итгэлийн гал” аян зохион байгууллаа3 сар 14. 13:50

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын Нийгэм, сэтгэл зүйн хэлтсээс Г.Бямбадоржид туслах “Итгэлийн гал” аяныг  2018 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 03 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд өрнүүллээ.  

“Эрдэнэт үйлдвэр”-т шахсан 14 тэрбумын номын “хэрэг” зохион байгуулалттай юу?3 сар 14. 11:22

Дөрвөн жилийн өмнө“Эрдэнэт үйлдвэр”-т 14 тэрбумын үнэтэй “Орхон-Сэлэнгийн сав газрыг хамгаалах шинжлэх ухааны үндэслэл” нэртэй 11 боть номыг УИХ-ын гишүүн асан Г.Баярсайханы аав Монголын байгалийн шинжлэх ухааны академийн Ерөнхийлөгч Ж.Гарьдхүү “шахсан” гэсэн мэдээлэл бий.

Монгол Улсын Хөгжлийн банкны газрын захирлыг сонгон шалгаруулах зар3 сар 14. 11:08

Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.3 дахь хэсэг, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн 2018 оны 03 дугаар сарын 09 ний өдрийн 20 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Хөгжлийн банкны Эрсдэлийн үнэлгээ, удирдлагын газрын захирлын албан тушаалд сонгон шалгаруулт   зарлаж байна.

117 дугаар цэцэрлэгт Япон улсын хөрөнгө оруулалтаар засварын ажил хийгдэхээр боллоо3 сар 14. 10:15

УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока нар энэ сарын 13-нд Сонгинохайрхан дүүргийн Нарангийн энгэрийн хогийн цэгийн үйл ажиллагаатай танилцав. 2009 онд Япон улсын Засгийн газрын JICA байгууллагын төслийн буцалтгүй тусламжаар Нарангийн энгэрийн төвлөрсөн хогийн цэгийг байгуулсан юм

“Ертөнц энд”-ээс хараарай3 сар 14. 9:34

“Ертөнц энд”-ээс хараарай Бид “Ертөнц энд” номоо уншигч олныхоо гар дээр тавиад байна. Энэ номыг зохиолч, сэтгүүлч Б.Золбаяр гэргий сэтгүүлч, нийтлэлч Э.Энэрэлийн хамт бүтээсэн юм

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.