Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Ч.Ганзориг: Гарын үсгийг дуурайлган зурсныг шинжээчид тогтоосон3 сар 12. 9:34

“Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар 2007-2013 онд ажиллаж байсан Чимиддоржийн Ганзориг миний бие сүүлийн өдрүүдэд манай бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарч байгаа ноцтой асуудлаар өөрийн байр суурийг илэрхийлж, Монголынхоо олон нийтэд хандаж байна. Жаст групп, Стандарт банкны хооронд хийгдсэн зээлийн баталгааг “Эрдэнэт” үйлдвэр гаргасан гэх асуудлаар хууль, хяналтын байгууллага 2013 оноос шалгаж байгаа бөгөөд одоо ч үргэлжилсээр байгаа. Миний хувьд дэлхийн хэмжээний топ үйлдвэр Эрдэнэтийг удирдаж байсны хувьд хүссэн хүсээгүй энэ асуудалд ороогдон холбогдох байгууллагуудад өөрийн мэдэх зүйлээ хэлж тайлбарласаар өнөөг хүрлээ. Улс орныхоо болон “Эрдэнэт”-ийн 6000 хүнтэй том хамт олны өмнө өндөр хариуцлага хүлээсэн албан тушаал хашиж байсан хүний хувьд хэдэн жилийн турш ужгирч, сүүлийн үед улс төрийн өнгө аясыг илэрхий олж байгаа Эрдэнэтийн гэх баталгааны асуудал үнэн мөнөөрөө шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байдаг

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.