Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Улсын гарьд Ө.Бат-Орших сэргээшийн асуудлаар тайлбар хийлээ3 сар 9. 16:32

  Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч “Допинггүй монгол бөх” төсөл хэрэгжүүлсэн. Энэ төслийн хүрээнд анх удаагаа баяр наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээ авсан юм

Мөнгөн ус алдагдсан сургуулийг битүүмжлэн үйл ажиллагаа түр хугацаанд зогсоохоор болжээ3 сар 9. 15:56

     Увс аймгийн Цогцолбор 1-р сургуульд мөнгөн ус алдагдсантай холбогдуулан Аймгийн Онцгой комисс өнөөдөр хуралдаж тус ангийн 75 сурагч болон хичээл заагч 2 багш, үйлчилгээний ажилтан нарыг яаралтай шинжилгээнд хамруулах, Улаанбаатар хотоос мэргэжлийн шинжээчийг яаралтай дуудаж ирүүлэх, мөнгөн ус алдагдсан сургуулийг битүүмжлэн үйл ажиллагаа түр хугацаанд зогсоох арга хэмжээг авахаар болжээ.      Мөнгөн усыг тус сургуулийн 2-р ангийн сурагч цүнхэлж ангийн хүүхдүүдтэйгээ тоглож байгаад эцэг эхдээ хэлснээр эцэг эх нь цагдаад мэдэгдсэн байна

СХД-ийн хүүхдүүд шинэ цэцэрлэгтэй боллоо3 сар 9. 11:34

СХД-ийн 31-р хорооны хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтэй боллоо. Тус хороо 2000 гаруй цэцэрлэгийн насны хүүхэдтэй

Хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна3 сар 9. 11:25

Малчид, тээвэрчид, ард иргэдийн анхаараалд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө дулаарах тул хаврын шар усны үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Арвайхээрт өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа3 сар 9. 11:23

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд малын шүлхий өвчин гарсан нь батлагдаж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд өнөөдрөөс эхлэн тус суманд хот хоорондын зам дагуух шатахуун түгээх станц, дэлгүүр хоршоо, цайны газруудыг хаасан байна. Одоогийн байдлаар мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин 12 аймгийн 33 суманд гарч, хорио цээрийн дэглэм үргэлжилж, өвчний тархалт зогсохгүй байна. Үүнээс шалтгаалж Улаанбаатар хотод шүлхий өвчний халдвар тархах, хүн амын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдалд эрсдэл үүсэх магадлал нэмэгджээ

Б.Амархүү согтуу байв уу, хар тамхи татсан байв уу3 сар 9. 11:21

Дуучин Б.Амархүүг танхайрч хүн зодсон гэх мэдээлэл хаа сайгүй тарж байна. Тэрбээр “хүүхдийн 100”-д байрлах нэгэн цэнгээний газарт танхайрч бусдын биед гэмтэл учруулсан хэргээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн хэмээн мэдээллэсэн байв

Солонгосчууд “Ану Хуягаа хоёр” богино хэмжээний МОНГОЛ КИНО бүтээжээ3 сар 9. 11:19

Солонгосын “Moonkle” студийн хамт олон “Ану Хуягаа хоёр” хэмээх 11 минутын богино хэмжээний кино бүтээжээ. Киноны гол дүр болох Ануд БНСУ-ын алдарт “Wonder girls” хамтлагийн дуучин асан Ан Су Хи тоглосон бол Хуягаад жүжигчин Ён Ү Жин тоглосон байна. Тус киноны зохиолыг И Жэ Юун бичиж, Ким Сү Ми найруулж олны хүртээл болгожээ. “Ану Хуягаа хоёр” хэмээх кинонд тоглосон жүжигчид монгол хэлийг маш богино хугацаанд цээжилж, хэдий сайн биш маш хөгжилтэй аялгатайгаар жүжиглэсэн байна

Манай таван бөх дэлхийн чансааг тэргүүллээ3 сар 9. 11:15

ДБНХ (UWW) өнгөрсөн долоо хоногт Кыргызстаны нийслэл Бишкект болсон Азийн АШТ-ий дараа дэлхийн чансааг шинэчлэн гаргажээ.   Манай улсаас энэ удаагийн чансаанд эрэгтэй долоо, эмэгтэй найман бөх багтсанаас тав нь дэлхийн чансааг тэргүүлж байна. Тодруулбал,  эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Цэвээнсүрэнгийн Цогбадрах 32, 74 кг-д Ганзоригийн Мандахнаран 32, 92 кг-д Лувсандоржийн Төртогтох 27, 125 кг-д ОУХМ Нацагсүрэнгийн Золбоо 35 оноотой жингийнхээ чансааг тэргүүлжээ. Түүнчлэн 86 кг-д “Бишкек-2018” Азийн АШТ-д мөнгөн медаль хүртсэн ОУХМ Оргодолын Үйтүмэн 22 оноотой гурав, 79 кг-д Азийн АШТ-д хүрэл медаль хүртсэн Ганболдын Төрболд 20 оноотой тавдугаар байрт бичигджээ. Эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд энэ жилийн Азийн аварга, гавьяат тамирчин Пүрэвдоржийн Орхон 22 оноотой дэлхийн чансааг тэргүүлж байна

Замын цагдаагийнхан эмэгтэй жолооч нарт сарнай бэлэглэжээ3 сар 9. 11:12

Олон Улсын Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр өчигдөр /03.08/ тохиосон

С.Батсүх, Б.Бат-Энэрэл нарын тоглолтыг Чингэлтэй дүүргээс ивээн тэтгэжээ3 сар 9. 10:57

Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газраас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хууль”-ийн хүрээнд Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан дүүргийнхээ 3200 ээж,  эмэгтэйчүүдэд хүндэтгэл үзүүлэн “Тандаа хайртай шүү, ээжээ” урлагийн тоглолтоор бэлэг барьжээ.   Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Батсүх, тус  дүүргийн 8 дугаар хорооны авьяаслаг хүү Б.Бат-Энэрэл нарын хамтарсан “Тандаа хайртай шүү, ээжээ” урлагийн тоглолтоороо ээжүүддээ бэлэг барьж,  Чингэлтэй дүүргийн Тамгын газраас ивээн тэтгэжээ

Замын-Үүдийн чөлөөт бүсийг ирэх намар нээнэ3 сар 9. 10:55

орноговь аймгийн Замын-Үүд сумын Чөлөөт бүс байгуулах ажил өдгөө ч үргэлжилсээр. Ерөнхий сайд С.Баяр уг чөлөөт бүсийн ажилтай танилцах үед ажлын албаныхан нь 1.2 сая америк доллараар төмөр хашаа барьсан тухайгаа танилцуулан түүнийг бухимдуулж байлаа

Ким Жон Ун Трамптай уулзах санал тавьжээ3 сар 9. 10:54

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамптай уулзах санал тавьсан талаар Цагаан ордоноос мэдээлжээ. Гэхдээ энэ цаг үед БНАСАУ-ын эсрэг тавьсан хориг болон Пхеньянд үзүүлэх шахалт үргэлжилж байгаа юм

12 аймгийн 66 сум Цагаан зудтай байна3 сар 9. 10:51

Гуравдугаар сарын 7-ны байдлаар Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 50 орчим хувьд нь цасан бүрхүүл тогтоод байна.

УИХ-ын дарга М.Энхболд Турк улсад айлчилж байн3 сар 9. 10:47

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний Их Хурлын дарга Исмаил Кахраманы урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийж байна.

Монголын тамирчин Пусаны хэт холын марафонд түрүүллээ3 сар 9. 10:44

  БНСУ-ын Пусан хотод хэт холын марафон гүйлтийн олон улсын тэмцээн болж, Монголын хоёр тамирчин өндөр амжилт үзүүллээ. Далайн эргийн 14 дахь удаагийн тэмцээн 50 км-ын зайд өрнөсөн бөгөөд ахмадын ангилалд З.Нина алтан медаль хүртэж, төрийн дуулалаа эгшиглүүлэв

АНУ-ын бүх цаг үеийн шилдэг 10 тамирчин бүсгүй3 сар 9. 10:20

Өчигдөр  олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж өнгөрлөө. Үүнтэй холбогдуулан  АНУ-д спортын салбарт эрчүүдээс дутахгүй өрсөлдөж чадна гэдгээ нотлон гялалзсан бүсгүйчүүдээс бүх цаг үеийн хамгийн шилдэг 10-ыг нь CBS сайтын гаргаснаар уншигч танд хүргэж байна.   1

Хувиараа 5000 алтан зул ургуулжээ3 сар 9. 10:16

Приамурын Благовещенск хотын оршин суугч Виктория Куценко Мартын 8-нд зориулан 5000 алтан зул цэцгийг тариалжээ. Түүний амьдардаг хотод алтан зул цэцгийн хэдхэн төрлийг зарж байгаа нь хангалтгүй санагдсан учраас ийнхүү сайн дураараа алтан зулын бусад ховор төрлийг ургуулан туршихаар шийдсэн хэмээн тэрбээр РИА Новости-гийн сурвалжлагчид ярьжээ

Завхан аймагт 640 хүүхдийн суудалтай сургууль баригдана3 сар 9. 10:12

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаагийн 2018 оны “Эрх шилжүүлэх тухай” тушаал гарч нийт 252.3 тэрбум төгрөгийн өртөг бүхий 157 төсөл, арга хэмжээг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, аймаг, нийслэлийн Засаг даргад худалдан авах ажиллагааг зохион байгуулах эрхийг шилжүүлэхээр болсон билээ. Өмнөх дугаарт Архангай, Баян-Өлгий, Баянхонгор аймгуудад баригдах сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийн мэдээллийг хүргэсэн бол энэ удаад БСШУС-ын яамнаас Завхан аймагт 2018 онд санхүүжүүлэх төслийн дэлгэрэнгүй мэдээллийг хүргэе

Ерөнхий боловсролын сургуулийн бага ангид мөнгөн ус алдагджээ3 сар 9. 10:07

Өчигдөр буюу 2018 оны 3-р сарын 8-нд Увс аймгийн Цогцолбор 1-р сургуулийн хичээлийн 2-р байрны бага ангиас мөнгөн ус илэрчээ. Сургуулийн ажилтны өгсөн мэдээллээр бага ангийн хүүхэд сургууль руу мөнгөн ус авч явсныг аав, ээж нь мэдээд ОБГ-т дуудлага өгсөн байна.

Стандарт банкны хэрэг аль хүртэл явах вэ3 сар 9. 9:14

“Жаст” группийн ерөнхийлөгч Ш.Батхүүгийн Эрдэнэт үйлдвэрийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан мэдээлэл нийгэмд ихээхэн анхаарал татаж байгаа. Зарим нь нэг нь үүнийг тойруулан улстөр хийж эхэлсэн

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.