Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Дайчин бүсгүй2 сар 13. 16:43

Хүнд хөдөлмөрт хүдэр  эрстэй мөр зэрэгцэн шаламгай ажилладаг гавшгай хүүхнүүд “Эрдэнэт” үйлдвэрт олон. Тэдний нэг нь Засвар механикийн заводын  Цутгуурын цехийн Хайлах хэсгийн операторч Аюушийн Болормаа. Эдний цех цутгамал бүтээгдэхүүн үйлдвэрлэн, төрөлх үйлдвэрийнхээ төдийгүй уул уурхайн бусад компанийн  хэрэгцээг хангадаг. Хэвлэж цутгасан металлыг ус, цахилгааны тусламжтай  доргиож цэвэрлэдэг ховорхон, хүндхэн, мэдрэмж шаардсан нарийн мэргэжилдээ тэр эзэн байж чаддаг.  

Сүүлийн 5 жилийн хугацаанд Хөвсгөл аймагт хамгийн олон хүн амиа егүүтгэжээ2 сар 13. 12:03

Монгол Улсын Ерөнхий Прокурорын газрын Сургалт, судалгааны төвөөс “Монгол Улсын хүн амын дундах амиа хорлох тохиолдол”-ын шалтгаан нөхцөл, түүнд нийгэм эдийн засаг, гэр бүл, сургуулийн орчны нөлөөллийг 2012-2016 оны байдлаар судалсан юм.

Онц хэрцгийгээр хүний аминд хүрсэн ялтанд 16 жил хорих ял ногдуулав2 сар 13. 11:34

2015 онд батлагдсан Өршөөлийн хуулиар суллагдсан хүмүүс дахин гэмт хэрэг үйлдэж хорих ялаар шийтгүүлэх тохиолдол цөөнгүй

Баярын өдрүүдэд өрхийн эмнэлгүүд 10-16 цагийн хооронд ажиллана2 сар 13. 11:33

Монголын уламжлалт сар шинийн баярын амралтын өдрүүдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай Нийслэлийн эрүүл мэндийн газрын даргын тушаал гарлаа.

Б.Хурцын хэрэгт УИХ-ын гишүүн Ж.Батзанданг буруутгажээ2 сар 13. 11:06

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга асан Б.Хурцын нэр хүндэд халдаж, гутаасан гэх үндэслэлээр буруутгажээ. 

Монголын шоронд хоригдож буй Мухаммед Ибрахим Муншиг гэгч нь террористуудыг санхүүжүүлэгч байсан уу2 сар 13. 10:39

Австрали, Их Британи улсын  давхар иргэншилтэй Мухаммед  Ибрахим Муншиг  гэдэг луйварчин эр Монголын шоронд  хоригдож байгаа билээ. Түүнд манай шүүхээс өнгөрсөн оны намар 11 жилийн хорих ял оноосон юм.

Пёнчан-2018: Тэшүүрийн тамирчныг зохисгүй үйлдэл үзүүлсэн хэмээн буруутгажээ2 сар 13. 10:37

Голландын тамирчин Шинки Кнегтаг тэмцээнд оролцогчдод хүндэтгэлгүй байдлаар хандсан хэмээн Солонгосын хөгжөөн дэмжигчид буруутгаад байгаа аж. Учир нь, уг тэшүүрчин залуу зурагаа авахуулахдаа дунд хуруугаа гозойлгосон байсан гэнэ. Харин голланд тамирчны зүгээс үүнийг санаатай үйлдэл бус гэж няцааж байгаа бололтой. “Ёслолын арга хэмжээний үеэр би дунд хуруугаа гаргасан мэт харагдаж байгаа нь үнэн

“Шинийн 1-нд бүх юм дүүрэн, шинэ байх учиртай”2 сар 13. 10:34

Монгол утга соёл судлаач, доктор Д. Баттогтохтой ярилцлаа.   -Монголын уламжлалт баяр Цагаан сар хаяанд ирлээ

Харумафүжи эх орондоо иржээ2 сар 13. 10:26

Сүмогийн 70 дахь аварга Харумафүжи Д.Бямбадорж нутаг нэгтнээ зодсон хэргээр багагүй хугацаанд сэтгэл санааны дарамтанд өнгөрүүлсэн юм. Ингээд өөрийнхөө саналаар зодог тайлж хэргийн асуудал нэгэнт цэгцэрсэн учраас сүмогийн ертөнцөөс Монгол гэсэн нэрээ хадгалсаар буцаж ирэв. Харүмафүжи хэлэхдээ:  -Нутгийн ахан дүүс маань сайхан угтаж авлаа

“Морин хуур-2017” наадмын шилдгүүд тодорлоо2 сар 13. 10:22

“Морин хуур-2017” оны шилдэг дуу шалгаруулах наадмын гала тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд боллоо. Үндэсний хөг эгшиг, өв соёлоо дээдлэх, Монгол дууны урын санг баяжуулах, төрөл хэлбэр, агуулгыг өргөжүүлэх содон бүтээлээр баяжуулах зорилготой “Морин хуур” наадмыг энэ жил агуулга цар хүрээг нь өргөжүүлэн мэргэжлийн дуу, нийтийн дуу, эстрадын дуу гэсэн гурван номинациар шилдгүүдийг шалгаруулсан юм. Наадмын эхний шатанд 100 гаруй дуу ирснээс хоёрдугаар шатанд 33 дуу шалгарч үлдсэн

Парисын “Их дуулга”-аас хоёр хүрэл медаль хүртэв2 сар 13. 10:20

Францын нийслэл Парис хотноо жүдо бөхийн “Их дуулга” тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэнд боллоо. Энэ оны анхны “Их дуулга”-д 73 орны 429 жүдоч өрсөлдсөнөөс манай жүдочид хоёр хүрэл медаль хүртэв.

Үнэт цаасны зах зээлийн журмын шинэчилсэн төслийг хэлэлцлээ2 сар 13. 10:16

Банкнаас бусад санхүүгийн салбарт мөрдөж буй зах зээлийн харилцааг зохицуулдаг суурь журам, дүрмүүдийг 2016 оноос хэрэгжиж эхэлсэн Захиргааны ерөнхий хуульд нийцүүлэн шинэчлэх ажлыг Санхүүгийн зохицуулах хороо 2017 оноос хийж байна. Үүний хүрээнд үнэт цаасны зах зээлд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, үнэт цаасны бүртгэл болон хөрөнгө оруулалтын сангийн дүрэм, журмуудын шинэчилсэн төслийг боловсруулаад байна. Төслүүдийг өнгөрөгч 2017 оны 10 дугаар сараас өөрийн цахим хуудсанд байршуулж олон нийт болон үнэт цаасны арилжаа эрхлэх, төлбөр тооцоо гүйцэтгэх байгууллагууд, салбарын мэргэжлийн холбоодоор хэлэлцүүлэх, санал авах ажлыг өргөн хүрээнд зохион байгуулж байна

22 настай эмэгтэй нэг хоногтой нярайг хогийн саванд хаяжээ2 сар 13. 10:07

Хүний амьдралын утга учир, баяр хөөр нь үр хүүхэд байдаг. Тэгвэл төрүүлсэн үрээ өвлийн хүйтнээр хогийн саванд хаясан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрөөр гарсан байна.  Тодруулбал, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хогийн саванд нярай хүүхдийг давхар өлгийгөөр өлгийдөн, гялгар уутанд хийж хаясныг эмнэлгийн асрагч нар хогоо асгаж явахдаа олж, амийг нь аварчээ

УИХ-ын 26 гишүүн хөрөнгө орлогын мэдүүлгээ өгчээ2 сар 13. 10:06

Авлигын эсрэг хуулийн 10 дугаар зүйлийн 10.3, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3-т заасны дагуу жил бүрийн 2 дугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх үүрэгтэй

Д.Балдорж: Баянзүрхчүүд өрхийн жишиг эмнэлэгтэй боллоо2 сар 13. 9:46

Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Д.Балдорж тус дүүргийн XVIII хорооны өрхийн эмнэлэгт өөрийн хөрөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг гардууллаа. Хамгийн сүүлийн үеийн зүрхний бичлэгийн, анхан шатны шинжилгээний аппарат болон иж бүрэн компьютерийг тэрбээр хүлээлгэн өгсөн юм

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн шинэ дугаар хэвлэгдлээ2 сар 13. 9:39

“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2018 оны 06 дугаар хэвлэгдэн гарлаа. Эмхэтгэлийн шинэ дугаарт Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг нийтэлсэн байна.Тус хуулийн 23.1-д заасны дагуу орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид дараахь нөхөх олговрыг доор дурдсанаар олгохоор хуульд нэмэлт оруулжээ

"Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-д бүртгэгджээ2 сар 13. 9:37

Монголын үндэсний номын санд хадгалагдаж буй “Монгол Данжуур”-ын гэрэлт хөшөө ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэгджээ. Энэхүү гэрэлт хөшөө нь “Монгол Данжуур”-ын 226 боть номыг 1924 онд Монгол Улсын нийслэлд залж авч ирсний дурсгалд зориулан бүтээсэн, хаана ч байхгүй цорын ганц өв төдийгүй дөрвөн ч хүний гарын үсэг бүхий чулуун ном гэдгээрээ асар үнэ цэнэтэй юм. Гэрэлт хөшөөний түүхийг өгүүлбээс Судар бичгийн хүрээлэнгийн анхны дарга С.Жамъян Өвөрмонголын Цахарын Хөшөөний сүмд хадгалагдаж байсан монгол шунхан “Данжуур”-ыг Монгол Улсад залж үүрд хадгалах 9 зүйл бүхий гэрээг 1924 оны аравдугаар сарын 28-нд Наянт вантай байгуулж, монгол, хятад хэлээр дөрвөн хувь үйлджээ

Трампын бэр халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгджээ2 сар 13. 9:35

Венесса Трамп Манхэттэн дэх орон сууцандаа байхдаа цагаан нунтаг агуулсан дугтуй хүлээн авчээ. Тэрбээр уг дугтуйг нээх үед гэнэт амьсгаа нь давхцаж, улмаар найтаалгаж, толгой нь эргэсэн гэнэ.   “Ерөнхийлөгчийн бэрийг яаралтай эмнэлэгт хүргэж, шаардлагатай эмчилгээ хийлгэсэн” талаар Цагаан ордноос мэдээлэв.   Цагдаагийнхан дээрх дугтуйг илгээсэн гэмт этгээдийг эрэн сурвалжиж эхэлжээ

Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа2 сар 13. 9:33

Аргын тооллын 2 сарын 13, Ангараг гараг. Билгийн тооллын 28, Элдэв тэнгэртэн одтой, улаан хулгана өдөр. Өдрийн наран 7 цаг 52 минутад мандан, 18 цаг 14 минутад жаргана.

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.