Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

НУУЦААР АН ХИЙЖ БАЙСАН ДОЛООН ХЯТАД ИРГЭНИЙГ ИЛРҮҮЛЖЭЭ2 сар 8. 19:14

Энэ сарын 3-ны өдөр Дорнод аймгийн Чулуунхороот сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0132-р ангийн хилчид шөнийн цагаар хууль бусаар хил нэвтэрсэн, БНХАУ-ын автомашинтай долоон иргэнийг илрүүлэн баривчилсан байна. Тодруулбал, урд хөршийн тэдгээр иргэд шөнийн цагаар хууль бусаар ан хийж явах зуураа төөрсөн байж болзошгүй хэмээн албаныхан мэдээлж байгаа юм

40 хэмийн хүйтэнд нарийн ногоо ургуулж байгаа үндэсний үйлдвэрлэгчдийн хүлэмжээр зочлов2 сар 8. 17:28

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр “Төгс ургац” ХХК-ийн өвлийн хүлэмжийн үйл ажиллагаатай танилцлаа. Голланд загварын бүрэн автомат хүлэмжийг 2014 оноос барьж эхлэн 2016 онд ашиглалтад оруулсан байна

Ерөнхий сайд Хэнтий аймагт хийсэн уулзалтын үеэр У.Галхүү хэмээх залуугийн асуудлыг шийдэхийг үүрэг болгов /Видео/2 сар 8. 17:27

У.ХҮРЭЛСҮХ: СҮХБААТАР АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА З.ЭНХТӨР АРД ИРГЭДЭЭ СОНС Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зүүн аймгуудаар хийсэн ажлын айлчлал үргэлжилж байна. Сүхбаатар аймагт иргэдтэй хийсэн уулзалтын төгсгөлд Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэргүүтэй холбогдох албаныхан иргэдийн асуултад хариулт өгөв.Энэ үеэр Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Аймгийн засаг даргын тухай иргэд олон зүйл ярилаа

Ерөнхий сайд Сүхбаатар аймгийн иргэдийн төлөөлөлтэй уулзлаа2 сар 8. 17:26

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнөөдөр Сүхбаатар аймагт ажиллаж байна. Аймгийн удирдлагуудтай уулзаж сахилга хариуцлагаа чангатгаж, ард иргэддээ үйлчилж улстөржихгүй байхыг хатуу анхааруулсан

Хойд Солонгосоос хөгжөөн дэмжигч охидын баг иржээ2 сар 8. 17:25

“Пёнчан 2018” өвлийн олимпийн наадмын нээлт маргааш /2018.02.09/ болно. Нээлтийн өмнөхөн кёрлинг зэрэг зарим төрлийн тэмцээн эхэлсэн билээ

Ховд Шонхорууд цувралыг тэргүүлж эхэллээ2 сар 8. 17:22

MNBA Үндэсний лигийн зүүн бүсийн аваргийн төлөөх цувралын гурав дахь тоглолт өчигдөр МҮЭСТО-нд боллоо. Сүхбаатар аймгийн дасгалжуулагч А.Алтан-Очир техникийн алдааны улмаас энэ тоглолтод оролцоогүй бол түүний оронд туслах дасгалжуулагч С.Баяраа багаа удирдлаа. Тоглолтын эхнээс Ховд Шонхорууд илүү тоглолтыг үзүүлж байсан ч хоёрдугаар үед Сүхбаатар Альянс Тех баг оноог зургаа болгож ойртуулсан юм

11 мянга гаруй иргэний урамшууллын гүйлгээ буцжээ2 сар 8. 17:21

НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаар 654’168 татвар төлөгч иргэнд 78.1 тэрбум төгрөг олгохоос 621’595 татвар төлөгч иргэнд 77.1 тэрбум төгрөгийг өчигдрийн байдлаар олгожээ

“Пёнчан 2018” олимпийн наадам маргааш эхэлнэ2 сар 8. 17:19

БНСУ-ын Пёнчан хотод Өвлийн XXIII Олимпийн наадам эхлэхэд нэг хоног үлдээд байна. Өвлийн Олимп төдийгүй Зуны Олимпийн түүхэнд хамгийн жижиг зохион байгуулагч хотоор нэрлэгдэж буй Пёнчан хот 2010 оны буюу XXI наадмыг зохион байгуулахад гурван санал, XXII наадмыг зохион байгуулах эрхийн төлөө Сочи хоттой өрсөлдсөн ч дөрвөн санал дутсанаар дахиад дөрвөн жилийг хүлээх хэрэгтэй болсон юм. Гэхдээ тэдний зүтгэл талаар болсонгүй, XXIII удаагийн наадмыг зохион байгуулахаар Германы Мюнхэн, Францын Анси нарын хотуудтай өрсөлдөж илт давуу буюу өмнөх өрсөлдөгчдөөсөө даруй 38 саналын илүүтэйгээр зохион байгуулагч хотоор сонгогдсон билээ. “Пёнчан-2018” Өвлийн XXIII Олимпийн наадамд дэлхийн таван тивийн 92 улс тамирчдаа илгээгээд байна

Дархан чиглэлийн замыг хаалаа2 сар 8. 17:17

Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн автозамын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаасан талаар Замын цагдаагийн албанаас мэдээллээ.

“Тахтын цом”-ын тэмцээн эхэллээ2 сар 8. 17:16

Чөлөөт бөхийн “Тахтын цом” эрэгтэйчүүдийн олон улсын уламжлалт тэмцээн өнөөдөр Ираны Табриз хотод эхэллээ. 23 орны 180 гаруй тамирчин өрсөлдөж буй тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодномын удирдлага дөрвөн тамирчин өрсөлдөж байна.

Цагаан сараар ажиллах худалдаа, үйлчилгээний газруудын цагийн хуваарь2 сар 8. 17:15

Хүнсний дэлгүүрүүд  02 дугаар сарын  15–нд  09.00–24.00  цагт ажиллаж, 02 дугаар сарын 16, 17, 18 –нд амарч, 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Элчин сайд Б.Дэлгэрмаа Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид зочлов2 сар 8. 17:12

Монгол Улсаас ОХУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дэлгэрмаа ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх Оросын ардын аж ахуй, төрийн албаны академид энэ сарын 6-нд айлчлахад тус академийн дэд захирал А.М.Марголин, Төрийн захиргааны сургуулийн дэд захирал А.М.Колесников, Гадаад харилцаа, олон улсын хамтын ажиллагааны газрын дарга А.В.Прохвостова нар хүлээн авч уулзав. Энэ уулзалтанд тус ЭСЯ-ны 1 нарийн бичгийн дарга А.Амарсайхан, 2 нарийн бичгийн дарга А.Тамир, 3 нарийн бичгийн дарга Ж.Батсайхан нар оролцов. Уулзалтын үеэр тус академийн дэд захирал А.М.Марголин “Манай академи нь төрийн удирдлагын багийг чадваржуулах чиглэлээр сургалт явуулж байна

БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа сөүл хотноо үйл ажиллагаа явуулж буй солонгос дахь монгол сургуулийн багш нарыг шагнав2 сар 8. 17:10

Монгол Улсын БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа БНСУ-ын Пёнчан хотноо зохион байгуулагдах өвлийн XXIII Олимпийн наадмын арга хэмжээнд оролцохоор 2018 оны 2 дугаар сарын 7-12-ны өдрүүдэд БНСУ-д ажлын айлчлал хийж байна

Парисын их дуулгад оролцохоор 15 жүдоч Франц улсыг зорилоо2 сар 8. 17:09

Өнөөдөр Монголын жүдочид Франц улсыг зорилоо. Нийт 15 тамирчны бүрэлдэхүүнтэйгээр Парисын Их Дуулгад өрсөлдөхөөр ийнхүү явж байгаа юм

Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг баталлаа2 сар 8. 16:58

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Банкин дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төслийн хэд хэдэн заалтад өөрчлөн найруулах саналын томъёоллоор санал хураалгаж, дэмжсэн юм

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.