Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Төслийн ач холбогдол1 сар 8. 11:00

Өнөөдөр Төвийн эрчим хүчний системийн нийт цахилгаан эрчим хүчний хэрэглээний 92,7%-ийг дан ганц нүүрсээр ажилладаг станцууд, үлдсэн хувийг ОХУ-аас импортоор авч хангадаг; Нүүрсээр ажилладаг станцууд нь суурь горимд ажилладаг тул цахилгаан эрчим хүчний хэрэглээний өөрчлөлтийг дагаж үйлдвэрлэлээ тохируулан богино хугацаанд өөрчлөх чадвар, техникийн боломж хязгаарлагдмал; ОХУ-аас авдаг импортын цахилгаан эрчим хүч нь системийн оргил ачааллыг хааж, системд тохируулагчийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд үүнээс хамааралтай байдал улам бүр нэмэгдэх төлөвтэй болж байна. Тухайлбал импортын цахилгаан эрчим хүчийг дамжуулах шугамын техникийн боломж дээд хязгаартаа тулаад байгаа юм; Ахуйн хэрэглээ зонхилсон цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөн нэмэгдэж, хоногийн оргил болон бага ачааллын зөрүү өнөөгийн байдлаар 320 МВт хүрч өсөөд байна. Усны эрчим хүчийг ашигласнаар цаг уурын өөрчлөлт, агаарын бохирдлыг багасгах, ногоон хөгжлийг дэмжихэд хувь нэмэр оруулж, Байгаль орчинд ээлтэй, цэвэр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой; Мөн түүхий нүүрсний хэрэглээг бууруулж, Улаанбаатар, бусад хот суурин газрын агаарт хаягдаж байгаа хүлэмжийн хийн ялгаруулалтыг бууруулах онцгой ач холбогдолтой. Усны нөөц бүхий байнга сэлгэгдэж байх цэнгэг нуур үүссэнээр цэвэр усны томоохон нөөцтэй болохоос гадна тухайн бүс нутгийн агаарын чийгшлийг нэмэгдүүлж, цөлжилтөөс хамгаалж, эрчимжсэн газар тариалан, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл хөгжих боломж бүрдэнэ

ULS.MN © 2018 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.