Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Отрын малчдаас орон нутаг санаачлан төлбөр авч болохгүй12 сар 5. 11:08

УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг өнгөрсөн амралтын өдрүүдэд Өвөрхангай, Дундговь аймгийн отрын бүс нутагт ажиллалаа. Төв, Булган, Өвөрхангай аймгийн зарим сумдад зун гандуу байсан, намар цас их унаснаас өвөлжилт хүндэрч, зудын байдалд ороод байна.  Өвөрхангайн сумдын хувьд өнгөрсөн арваннэгдүгээр сард орсон борооны араас цас дарсан нь өвөлжилт хүндрэх нэг том шалтгаан болжээ. Зам даваа, өвөлжөө бууц цасанд дарагдаж том оврын туулах чадвар сайтай машинаас өөр унаа явах боломжгүй тун ч хүнд нөхцөлд орсон сумдынхан өвс бэлчээр гэхээсээ илүүтэй цасны нимгэнийг бараадаж нүүж суухаас аргагүйд хүрсэн байна

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.