Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Б.Дашдаваа: 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан9 сар 13. 13:23

Баянгол дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын хашаан доторх под станц шатаж байна гэх мэдээлэл цацагджээ. Энэ талаар ТЭЦ-4 ТӨХК-ийн Ерөнхий инженер Б.Дашдаваагаас тодруулахад "ТЭЦ-4 ТӨХК-ийн 3Т трансформаторын оруулга буудсаны улмаас гэмтэл гарсан

Б.Дагвасүрэн олон улсын тэмцээнээс мөнгөн медаль хүртэв9 сар 13. 11:19

Олон улсын тогооч нарын тэмцээн 34 дэх жил зохион байгуулагдаж ирсэн бөгөөд Монгол Улсад анх удаа “CHINGGIS KHAAN’S CHALLENGE CUP 2017” нэртэйгээр 2017 оны 09 сарын 06-07-ын өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Олон улсын тогооч нарын насанд хүрэгчдийн энэхүү тэмцээнийг Дэлхийн тогооч нарын холбоо, Монголын мастер тогооч нарын холбоо, Монголын Кулинарын холбоо, Монголын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын мэргэжлийн нэгдсэн холбоо, МҮХАҮТ, ХХААХҮЯ болон бусад мэргэжлийн холбоо, байгууллагуудтай хамтран зохион байгуулсан юм.  Олон улсын тогооч нарын тэмцээн Төв Азид анх удаа болж байгаагаараа онцлог бөгөөд тэмцээний гол зорилго нь Олон улсын шилдэг тогооч нараар дамжин монгол хоолны соёлыг дэлхийд таниулах, хөрөнгө оруулалт, аялал жуулчлал, худалдааг хамгийн ихээр татдаг хоол үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд оршино.  Арабын нэгдсэн Эмират улсын Абу Даби хотод 10 дугаар сард болох "Дэлхийн ур чадвар"-ын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох, Технологийн Политекник коллежийн дөрөвдүгээр курсийн суралцагч Б.Дагвасүрэн олон улсын тэмцээний удирдамжийн нэг модуль /даалгавар/-иар оролцож, мөнгөн медаль хүртжээ

Үс засуулбал эд эдлэл идээ ундаа олдоно9 сар 13. 9:03

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРДОЛООН УЛААН МЭНГЭТЭЙ ХАРАГЧИН ТУУЛАЙ ӨДӨР Аргын тооллын: 2017.9.13, Лхагва гараг Наран ургах шингэх: 06.26-19.09 Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно Барилдлага: Үл зохилдох Шүтэн барилдлага: Хуран үйлдэхүй Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Үсэг зурхайд суралцах, бэрийн болон буяны үйл, дайсныг дарахад сайн

Улаанбаатарт 24 градус дулаан байна9 сар 13. 9:01

09 дүгээр сарын 13-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.