Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Зүүдний тайлал: Та урд шөнө ямар зүүд зүүдэлж байснаа санадаг уу9 сар 12. 17:53

Зүүд гэж юу вэ? Та сэрээд урд шөнө зүүдэлсэн зүүдээ санадаг уу? Таны зүүдэлсэн зүүд таны амьдралд ямар нэг байдлаар холбоотой гэж боддог уу? Та зөн билэгт итгэдэг үү? Тэгвэл тань Tv5.mn зүүдний тайлалыг хүргэж байна. Та урд шөнө болон зүүдэлсэн зүүд тань ирээдүйд чухам яг юу болохыг зөгнөдөг гэдэгт итгэдэг бол нэг уншаад үзээрэй.  Авирах - Модонд авирч байна гэж зүүдлэвэл ажил албандаа өсч дэвжинэ.Авс – Таг нь нээлттэй авс зүүдлэвэл ажилдаа амжилт олно

МТҮП аас мэдээллийн технологийн инкубаторын 31 дэх элсэлтийг зарлалаа9 сар 12. 11:46

Мэдээллийн технологийн үндэсний паркийн бизнес инкубаторт элсэхийг хүсэж буй мэдээллийн технологийн чиглэлээр болон мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэгч компани /гарааны компаниуд/, хувь хүмүүсийг сонгон шалгаруулалтанд урьж байна. Инкубатор нь инноваци, технологид суурилсан шинэ санаа, бизнесийг амжилтанд хүрэхэд төрөөс дэмжлэг үзүүлэх төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хөтөлбөр юм. Элсэхийг хүсэгчдэд зориулсан семинарыг 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр МТҮП-ын “Coworking Space 2” танхим (217 тоот)-д 10:00 цагт зохион байгуулах ба http://incubator.itpark.mn/admission цахим хаягаар орж бүртгүүлэх боломжтой

Хөлчүү оюутнуудын хөлд дарагдсан шөнийн цэнгээний газрууд9 сар 12. 11:27

Зуны гурван cap чимээ шуугиан нь бага зэрэг намжаад байсан нийслэл хот оюутан, сурагчдын хөл хөдөлгөөнд дарагдлаа. Угтаа бол есдүгээр сарын 1 эрдмийн баяр байлтай

У.Хүрэлсүхэд үл захирагдах “Ы ажиллагаа”9 сар 12. 9:29

Шадар сайд У.Хүрэлсүх тэргүүтэй МАН-ын бүлгийн 31 гишүүн АН-ынхнаас “тусламж гуйж” Засгийн газраа огцруулан хэний ч төсөөлөөгүй ялагдлыг өөрсдөдөө авчирч өглөө. Эхлэлийн цэгийг нь Шадар сайд У.Хүрэлсүх хатгаж “Ерөнхий сайд намайг тагнуулж чагнууллаа” гэж хашхирсан нь эдүгээгийн Ерөнхийлөгч Х.Баттулгын багийнхны ачаар хүссэн үр дүнг нь авчирсан. Бизнесмэн гэхээсээ “муу хулгай” аргыг түлхүү ашиглаж өнөөдрийн өндөрлөгт хүрсэн Х.Баттулга У.Хүрэлсүх гэдэг “комсомольчик”-т хүссэн суудлыг нь шивнэснээр тэрбээр Ерөнхий сайдаа ийнхүү гүтгэснийг нь хуулийн байгууллагууд удахгүй нотлох биз ээ. Тиймээс ч Ж.Эрдэнэбат Ерөнхий сайдын байр сууринаас чуулганы индэрт үгээ хэлэхдээ, санал хураалтын өмнө “..Шадар сайдыг тагнасан, чагнасан гэх асуудал миний хувьд хүний ой тойнд оромгүй үйлдэл. Надад Шадар сайдаа тагнах ёс суртахуун, хүмүүжил байхгүй. Тиймээс би аргагүй эрхэнд хуулийн байгууллагад хандсан юм” гэдгээ дахин илэрхийлсэн юм.

“Номадик Хайкинг” клубын нэрэмжит гүйлтийн арга хэмжээ боллоо9 сар 12. 9:21

Сан Францискогийн Бэй Аэриагийн “Номадик Хайкинг” клубын 3 дах жилдээ зохион байгуулж буй гүйлтийн тэмцээн энэ оны 9 дүгээр сарын 9-ны өдөр Волнат Крик хотноо амжилттай болж өндөрлөлөө. АНУ-ын баруун эрэгт болж өнгөрсөн энэхүү тэмцээнд монгол ба гадаадын 100 гаруй иргэд оролцов

Үс засуулбал идээ ундаа элбэг олдоно9 сар 12. 9:09

НАМРЫН ЭХЭН ШАР БИЧ САРНАЙМАН ЦАГААН МЭНГЭТЭЙ ХАР БАР ӨДӨР Аргын тооллын: 2017.9.12, Мягмар гараг Наран ургах шингэх: 06.25-19.11 Үс засуулбал: Идээ ундаа элбэг олдоно Барилдлага: Түлэх Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.