Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

У.Хүрэлсүхийг дагаж чагнах ажиллагааг зохион байгуулагч нь “Херо” Баатар биш байгаа9 сар 11. 16:31

“Араас дагаж тагналаа, амь насанд заналхийллээ” гэсэн хэллэг,  операцийг  улстөрд оруулж ирсэн хүн нь Шадар сайд У.Хүрэлсүх.  Өөрөө өөрийгөө тагнуулж чагнуулдаг ийм явдлыг хорвоогоор дүүрэн сонин хачин байдаг гэдгээр л хаацайлж болмоор хачирхалтай  явдал юм.   Улстөрийн хөшигний ард  ер нь сонин  хачин, адал явдал өрнаж байдгийн жишээг найруулагч Го.Бадарчийн нэгэн захидлаас илүү мэдрэгддэг юм.  Энэ тухай товч сийрүүлбэл, Го Бадарч, “Херо”-гийн Баатар хоёр нэг салбарын мэргэжил нэгт нөхдүүд, бие биеэ мэдэхийн дээдээр мэддэг хүмүүс гэдэг нь тодорхой

Сонгон шалгаруулалтын урилга /СБСШ-01/2017/9 сар 11. 15:50

Огноо: 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газар: Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах Сургалтын байгууллагын сонгон шалгуурлалтад оролцохыг урьж байна. Сонгон шалгаруулалтын нэр: Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2017 оны 10 дугаар тогтоолоор баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээний зардлыг санхүүжүүлэх журам”, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн А/135 дугаар тушаалаар баталсан “Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах мэргэжлийн сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Сургалтын байгууллага нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн чиглэлээр ажил олгогч, даатгуулагч, иргэдэд үйлдвэрлэлийн ослоос урьдчилан сэргийлэх, ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны талаар сургалт зохион байгуулах чиг үүрэгтэй ажиллана. Сонгон шалгаруулалтын дугаар: СБСШ - 01/2017 Сургалтын байгууллагад тавигдах шаардлага:  Хөдөлмөрийн сайдын 2016 оны А/33 дугаар тушаалаар баталсан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, шалгалт авах журам”-ын 2.1-д заасан шаардлагыг хангасан байх; Сүүлийн 2 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа тогтмол явуулсан байх; Нийгмийн даатгалд шимтгэл төлөгчөөр бүртгэгдсэн, ажилтнуудаа бүрэн хамруулсан, нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөргүй байх; Сүүлийн 3 жилд Мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар зөрчил дутагдал гаргаагүй байх, гаргасан тохиолдолд зөрчил дутагдлыг арилгаж, актаар тогтоосон төлбөрийг хугацаанд нь бүрэн барагдуулсан байх; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтын мэдээ, тайланг тогтоосон хугацаанд гаргаж, хүргүүлсэн байх; Сургалтад оролцогчдоос сэтгэл ханамжийн судалгаа авч дүгнэн үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажилласан байх. Сүүлийн 2 жилд Эрүүл, мэнд, нийгмийн даатгалын хэлтэстэй гэрээ байгуулан сургалт зохион байгуулсан бол тухайн хэлстийн сургалтын үр дүнг үнэлсэн үнэлгээ, дүгнэлт зэрэг болно. Жич: Сургалт зохион байгуулах эрхийн гэрчилгээний хугацаа дууссан бөгөөд гэрчилгээгээ сунгуулах хүсэлтээ шалгаруулалт явуулахаас 30 хоногийн өмнө гаргаагүй тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахгүй болно. Сургалтыг бүсчлэн явуулах бөгөөд сургалтын байгууллагууд бүсээс сонгон саналаа ирүүлнэ үү: I бүс           Дорнод аймаг                                                YI бүс             Булган аймаг                                     Хэнтий аймаг                                                             Хөвсгөл аймаг                         Сүхбаатар аймаг                                                      Ховд аймаг      II бүс          Өмнөговь аймаг                                YII бүс            Дархан-Уул аймаг                         Дорноговь аймаг                                                       Орхон аймаг                         Дундговь аймаг                                                         Сэлэнгэ аймаг      III бүс         Говьсүмбэр аймаг                            YIII бүс           Багануур дүүрэг                         Төв аймаг                                                                   Багахангай дүүрэг                         Архангай аймаг                                                         Налайх дүүрэг      IY бүс         Өвөрхангай аймаг                             IX бүс                        Баянзүрх дүүрэг                         Баянхонгор аймаг                                                     Баянгол дүүрэг                         Говь-Алтай аймаг                                                     Хан-Уул дүүрэг      Y бүс          Баян-Өлгий аймаг                             X бүс              Сонгинохайрхан дүүрэг Завхан аймаг                                                             Сүхбаатар дүүрэг                         Увс аймаг                                                                   Чингэлтэй дүүрэг Бүрдүүлэх баримт бичиг: Сонгон шалгаруулалтад оролцох тухай хүсэлт; Төрийн болон төрийн бус байгууллагын өмчийн хэлбэрийг тодорхойлсон баримт бичиг; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах эрхийн гэрчилгээний хуулбар; Зориулалтын стандартын шаардлага хангасан өөрийн сургалтын анги танхимтайг нотлох үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар; Зориулалтын стандартын шаардлага хангасан түрээсийн сургалтын анги танхим түрээсэлсэн түрээсийн гэрээний хуулбар; Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2017 оны 08 дугаар сарын тайлан (НД№ 7, 8)-гийн хуулбар; Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын болон Хувь хүний орлогын албан татварын 2017 оны 2 дугаар улирлын тайлангийн хуулбар; Хамтран ажилласан харьяалах Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт; Сургалт зохион байгуулсан аймаг, дүүргийн Мэргэжлийн хяналтын болон холбогдох байгууллагуудаас хийсэн хяналт шалгалтаар зөрчил дутагдал гараагүй талаарх тодорхойлолт; Өмнөх онд зохион байгуулсан сургалтын сэдвийн жагсаалт, товч тайлан; Өмнөх онд зохион байгуулсан сургалтад оролцогчдоос авсан сэтгэл ханамжийн судалгаа, түүнд хийсэн дүгнэлт; Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвөөс тухайн сургалтын байгууллагыг сонгон шалгаруулалтад оролцуулахыг дэмжсэн тодорхойлолт; Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах үлгэрчилсэн хөтөлбөрийг үндэс болгон тухайн ажил мэргэжлийн аюулгүй ажиллагааны онцлогийг тусгасан сургалтын төлөвлөгөө, түүний гүйцэтгэл; Үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга

Ихэр цамхаг нурж 2983 хүний аминд хүрсэн “Хар" өдөр9 сар 11. 11:45

Америкийн нэгдсэн улсын түүхэнд "хар" өдөр хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн үйл явдал одоогоос 13 жилийн өмнөх энэ өдөр болсон. Хамгийн өндөрт тооцогддог "ихэр цамхаг" 2001 оны есдүгээр сарын эл өдөр террорист өртөн хоромын дотор сүйрэн  2983 хүн амь алдсан билээ.  -Ихэр цамхагийн түүх- Дэлхийн худалдааны төвийг барих санаачлага нь Нью-Йорк хотын удирдлага Дэлхийн худалдааны корпораци байгуулан  Манхэттэн дүүрэгтээ худалдааны төв байгуулахыг зорьж байсан 1946 оноос эхлэлтэй байсан аж

Айл өрхүүдийн халаалтыг ирэх баасан гарагт өгнө9 сар 11. 11:30

Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж одоогоор 84  хувийн гүйцэтгэлтэй байна. Айл өрхүүдийн халаалтыг энэ сарын 15-наас буюу ирэх баасан гарагаас, албан байгууллагын халаалтыгирэх сарын 1-ний өдрөөс өгөх юм байна. 2017-2018 оны халаалтын улиралд 120 мянга 101 гэр хорооллын хэрэглэгчийг шөнийн хэрэглээний тарифын хөнгөлөлт үзүүлэх аж

Өнөөдөр цахилгаан хязгаарлах газрууд9 сар 11. 11:15

Өнөөдөр буюу 2017 оны есдүгээр сарын 11-ний Даваа гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.   БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 10:00-18:00 цагт: 1-р хороо 22-25, 30-р байр, Тэлмүүнлхам констракшн, Билэгтвай ХХК-ууд, Хайрхан СӨХ болон эдгээрийн ойр орчмоор, ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ 11:00-18:00 цагт: 18-р хороо Яргайтын 37-42-р гудамж, Мөнхтитан х/д, Жанчивдэчилэн хийд, Сумъяа АОС, Иргэн Уянга, Наранцэцэг, Оюунчимэг, Батхуяг, Алтангэрэл, Тайгын булаг ХХК болон эдгээрийн ойр орчмоор, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 13, 14-р хороо 3-р хорооллын 10-13А, 20-р байр болон ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 10:30-18:00 цагт: 10-р хороо Тайны 6-р гудамж, задгай, Мобиком, Юнител, Иргэн Цэрэндорж, Оюунчимэг, Шинэхөлөг болон эдгээрийн ойр орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу

Махны үнэ тогтвортой байна9 сар 11. 11:00

Өнгөрсөн долоо хоногт Нийслэлийн статистикийн газраас хийсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн судалгаагаар үхрийн махны үнэ 0.7 хувиар буюу 45 төгрөгөөр буурсан бол хонины цул махны үнэ тогтвортой байжээ. Тодруулбал, есдүгээр сарын эхний долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6365 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7300 төгрөгийн үнэтэй, үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой ха

Өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай байна9 сар 11. 10:40

Нийслэл хотод өвөлжилтийн бэлтгэл ажил ид өрнөж байна. Тодруулбал, нийслэлийн 2017-2018 оны өвөлжилтийн бэлтгэлийг хангах ажлын хүрээнд нийт 1231 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөж, өнөөдрийн байдлаар 82 хувийн гүйцэтгэлтэй байна. Эрчим хүчний эх үүсвэр буюу дулааны цахилгаан станцуудын өвөлжилтийн бэлтгэл 9 дүгээр сарын 6-ны өдрийн байдлаар 81 хувь, инженерийн хангамжийн байгууллагуудын бэлтгэл 84 хувьтай байна. Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, 

Өнөөдөр болох үйл явдлууд9 сар 11. 10:25

ГХЯ-ны Зөвшилцөл танхимд 09:00 цагт "Монгол-Хоккайдогийн бизнес форум" болно.  Зайсанд 10:20 цагт Зайсан ХААИС-ийн уулзварын нээлт болно. MN-Мэдээллийн төвд 11:00 цагт ОХУ-ын Буриадын эрэл хайгуулын багийнхан Халхын голд хийсэн эрэл хайгуулын ажлынхаа үр дүнгийн талаар мэдээлэл хийнэ. Live conference center 14:00 цагт 21 аймгийн "Багшийн Цалин Нэмүү

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна9 сар 11. 10:10

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө бороо орохгүй

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй9 сар 11. 9:00

Аргын тооллын 9 сарын 11, Сумъяа гараг. Билгийн тооллын 20, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаагчин үхэр өдөр

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.