Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Монголын төр хилс хэлмэгдүүлэлтийнхээ төлөө 3 дахь удаагаа уучлалт гуйх уу9 сар 10. 11:43

Монгол Улс жил бүрийн 9 дүгээр сарын 10-ны өдрийг улстөрийн хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэдэг.  Энэ хүрээнд өнөөдөр хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөх аж.  Харин энэ үеэр Ерөнхийлөгч Х.Баттулгыг төрийн өмнөөс  уучлалт гуйна гэсэн мэдээлэл дуулдаад байна. Хэрэв энэ үнэн бол Монголын төр улстөрийн хэлмэгдүүлэлтийнхээ төлөө гурав дахь удаагаа уучлалт гуйж байгаа нь энэ болох юм.  Учир нь үүнээс өмнө төрийн өмнөөс хоёр ч удаа уучлалт гуйж байсан бол улс төрийн гол хоёр нам МАН болон АН бас  ард түмнээсээ уучлалт гуйж байсан билээ. Тодруулбал Засгийн газар нэг удаа, Н.Энхбаяр Ерөнхийлөгч байх даа мөн нэг нэг удаа уучлалт гуйж байсан юм

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.