Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Б.Эрдэнэ: Оюутолгой төсөл хоёр хэрэгжиж эхэлснээр мэргэжлийн боловсрол хурдацтай хөгжиж байна8 сар 11. 15:51

Дэлхийн ур чадвар олон улсын тэмцээнд манай улс мужаан, гагнуур, цахилгаан, сантехник, тогооч, өрөг угсралт гэсэн зургаан мэргэжлээр оролцохоор шаргуу бэлдэж байна. МСҮТ, политехник, коллежийн 41 мянган суралцагчдаас зургаан мэргэжлээр шалгарсан оролцогчдыг салбар, салбартаа шилдэгт тооцогдох эксперт багш нар бэлдэж байгаа юм

Түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй ААН-үүдийн нөхөн сэргээлтийг хүлээн авлаа8 сар 11. 13:04

Нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж байгууллагууд олборлолт явуулсан талбайдаа нөхөн сэргээлт хийхгүй байгаа талаар иргэдийн гомдол ихээр ирдэг байна. Үүнтэй холбогдуулж, нийслэлийн Байгаль орчны газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтарсан удирдамжийн дагуу 4-7 дугаар сард хяналт шалгалтын ажлыг хийж, 2 сарын хугацаатай албан шаардлагыг аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлжээ. Энэ талаар нийслэлийн Байгаль орчны газрын Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн хэлтсийн дарга Б.Болортуяа хэлэхдээ “Хяналт шалгалтад нийт 142 аж ахуйн нэгж байгууллага хамрагдсан

Усанд осолдсон иргэдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна8 сар 11. 11:53

Онцгой байдлын ерөнхий газрын мэдээллээр Архангай аймгийн Өгийнуурт энэ сарын 6-нд нийслэлийн Баянгол дүүргийн 13 дугаар хороонд оршин сууж байсан Б живсэн харамсалтай осол болжээ. Өнгөрсөн өдрүүдэд 20 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг ажиллаж байгаа ч цогцсыг олоогүй аж

Согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглолоо8 сар 11. 11:53

Өмнөговь аймагт аймгийн Засаг даргын захирамжаар согтууруулах ундаагаар үйлчлэхийг түр хугацаагаар хориглосон байна. Тус аймагт залуучуудын урлаг спортын наадам болж байгаа билээ

Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш8 сар 11. 11:34

Авгай гэдэг үг нь ав авсан хойноо гай гэдэг утгатай үг биш.! Нийтлэг ойлголт нь: “Ав, авсан хойноо гай”. Эртний хэллэгт:Абагай эм хүний хүндэтгэлийн нэр. Абугай эрдэмтэн хүнийг хүндэтгэн дуудах нэр.   Манай эрдэмтэд “ав авсан хойноо гай” гэж тайлбарлаж, түүнийг ард түмэн даган буруу нэрлэсээр байна. Авгай гэдэг энэ үг эхийн эрхэт ёсны үед хэрэглэгдэж байсан үг байж тун болзошгүй бөгөөд он удаан жил амь бөхтэй тээгдэж, хэлэгдэж ирсэн байх өндөр магадлалтай. Энэ үгийн утга эхийн эрхт ёсны дуусгавар үеэс эрхэм хүндэт эрдэм мэдлэгтэй хүнийг дуудахад хэрэглэгдэх болсон байх

Дүүргүүдэд гадаад паспортын сунгалтын үйлчилгээг үзүүлж байна8 сар 11. 11:28

Урин дулааны улиралд монголчууд гадаадыг зорих нь ихэсдэг. Амралт чөлөөт цагаараа аялу зугаалах иргэдийн тоог дагаад гадаад паспортын эрэлт хэрэгцээ өсөж байгааг албаныхан дуулгалаа. Тодруулбал, өдгөө өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар Иргэний бүртгэл мэдээллийн төвд хандаж байгаа гэнэ

Шүүгчийн суурь шалгалт зарлажээ8 сар 11. 10:44

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар давж заалдах шатны эрүү, иргэний хэргийн шүүгчийн, сум дунд болон эрүү, иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн сонгон шалгаруулалтын суурь шалгалтыг зарлажээ. Дээрх шүүхүүдийн шүүгчийн суурь шалгалт болон давж заалдах шатны шүүхийн шүүгчийн шалгалтыг энэ оны есдүгээр сарын 25-наас аравдугаар сарын 14-ний хооронд зохион байгуулахаар болсон байна. Сонгон шалгаруулалтад оролцогчдын материалыг энэ сарын 21-нээс ирэх сарын 2-ныг хүртэл Шүүхийн мэргэшлийн хорооны ажлын алба хүлээн авах аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 103 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын дагуу шүүгчийг сонгон шалгаруулах ажиллагаа өмнөхөөсөө өөр болсон

Дэлхийн цагдаагийн их спортын наадамд монголын цагдаагийн баг тамирчид амжилттай оролцож байна8 сар 11. 10:38

Дэлхийн цагдаагийн спортын их наадам наймдугаар сарын 7-нд АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотод эхлэлээ. Хоёр жилд нэг удаа зохион байгуулагддаг 17 дахь удаагийн наадамд дэлхийн 96 гаруй орны 10 мянга гаруй тамирчин олимпийн болон олимпийн бус спортын 56 төрөлд өрсөлдөж байна. Монгол Улсын шигшээ багийхан энэ наадамд өмнө нь 4 удаа өрсөлдөж байсан

Зэсийн үнэ дээд цэгтээ хүрэв8 сар 11. 9:23

Дэлхийн хамгийн том импортлогч улс болох Хятадын нөлөөгөөр Нью-Йоркийн Комекс бирж дэх зэсийн худалдаалагдах үнэ гурав дахь улиралдаа тасралтгүй өсөж байна хэмээн "Mining.com" мэдээлэв. Ирэх есдүгээр сард биетээр хүргэгдэх зэсийн үнэ нэг тонн нь 6,494 ам.доллар болсон нь 2011 оны арванхоёрдугаар сарын дунд үеэс хойш хамгийн өндөр өсөлтөд тооцогдож байна. Хятадын боловсруулсан зэсийн импорт жилийн өмнөхөөс өнгөрсөн сарыг хүртэл 8.3 хувиар өссөн ч ачаа тээвэр энэ оны эхний долоон сард 26 хувиар буурч 2.62 сая тоннд хүрчээ.    Түүнчлэн өнгөрсөн сард зэсийн баяжмалын далайн тээвэрлэлт өнгөрсөн жилийн мөн үеийн 2.2 хувийн өсөлтөөс нэг их өөрчлөгдөөгүй байна.

Ч.Дашням: Өдөрт 700-800 иргэнд гадаад паспортын үйлчилгээ үзүүлж байна8 сар 11. 9:21

Гадаад паспорттай холбоотой асуудлаар ОӨУБЕГ-ын Иргэний бүртгэлийн газрын Гадаадад зорчих эрхийн бүртгэлийн хэлтсийн дарга Ч.Дашнямаас зарим зүйлийг тодрууллаа. - Зуны улиралд гадаад паспортын ачаалал эрс нэмэгддэг. Ер нь өдөрт хичнээн хүнд үйлчилгээ үзүүлж байна вэ ? -Өдөрт 1000 гаруй иргэн гадаад паспортын үйлчилгээ авахаар хандаж байна

Б.Нармандах өсвөрийн ДАШТ-ий хошой хүрэл медальтай анхны тамирчин боллоо8 сар 11. 9:19

"Сантьяго-2017" жүдо бөхийн өсвөр үеийн ДАШТ өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжлэн явагдлаа

Өнөөдөр болох үйл явдлууд8 сар 11. 9:18

11:00 цагт: "Тайпэй-2017" дэлхийн оюутны зуны "Универсиад" наадамд оролцох Монголын баг тамирчдыг үдэн гаргах ёслол БСШУСЯ-ны дөрвөн давхарын хурлын танхимд болно

Сэрэмжлүүлэг: Фэйсбүүкээр танилцсан эмэгтэйгээ гэртээ хорьж зоджээ8 сар 11. 9:17

Танилцаад удаагүй эмэгтэйгээ гэртээ хорьж, зодож тамласан хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 10-ны өдрийн 15 цагийн орчимд Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст тус дүүргийн 22-р дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Кристал Таун” хотхоны байранд хүн барьцаалсан байж болзошгүй гэх дуудлага иржээ

ХМТ Д.Трампын штабын дарга асан П.Манафортын гэрт нэгжлэг хийжээ8 сар 11. 9:16

ХМТ-ны ажилтнууд АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын сонгуулийн штабыг тэргүүлж байсан Пол Манафортын гэрт нэгжлэг хийсэн тухай Америкийн ОНМХ-үүд мэдээлжээ.П.Манафорт сайн дураараа АНУ-ын Сенатын тагнуулын хорооны ажилтнуудтай уулзсаны маргааш нь буюу 7 дугаар сарын 26-нд холбооны мөрдөх товчооны ажилтнууд түүнээс баримт бичгүүд болон бусад материалуудыг хурааж авч байсан тухай өмнө нь мэдээлж байсан юм.П.Манафорт сонгуулийн санал хураалт болохоос хэдэн сарын өмнө Д.Трампын багаас гарчээ

Махны үнэ өсчээ8 сар 11. 9:16

Нийслэлийн статистикийн газраас наймдугаар сарын хоёр дахь долоо хоногийн хүнсний бүтээгдэхүүнийн үнийг судалгааг гаргажээ. Тодруулбал, Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 6470 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7470 төгрөгийн үнэтэй

Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн8 сар 11. 9:15

Аргын тооллын 8 сарын 11, Сугар гараг. Билгийн тооллын 19, Могойг хүлэгч одтой, цагаан морь өдөр

Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан байна8 сар 11. 9:14

2017 оны 08 дугаар сарын 10-ны 20 цагаас 08 дугаар сарын 11-ний 20 цагхүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Бороо орохгүй

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.