Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд олон улсын тэмцээнд оролцоно8 сар 10. 16:31

Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төвийн санаачилгаар Дэлхийн зөн Монгол олон улсын дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуусын нийгмийн тэгш оролцоог хангах, мэдээллийн технологийн мэдлэг ур чадварыг хөгжүүлэх, олон нийтэд таниулах, мэдээлэл, харилцаа холбооны үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн засаг даргын тамгын газар, Мэдээллийн технологийн үндэсний парк, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, МУБИС, Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал зэрэг байгууллагуудтай хамтран “МЭДЭЭЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН СОРИЛТ-МОНГОЛ” улсын анхдугаар уралдааныг 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр МТҮП -д амжилттай зохион байгуулсан билээ.  Уралдаанд Хараа, Сонсгол, хэл яриа, Тулгуур эрхтэн, Сэтгэц, оюун ухааны бэрхшээлтэй гэсэн 4 хэлбэрээр 12 аймаг, 6 дүүргээс  мэдээлэл технологийн ур чадвартай 13-18 насны 32 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуус оролцсон бөгөөд тэд дараах программууд дээр ажиллаж ур чадвар, авхаалж самбаагаа сорьсон юм.  -etool Challenge: MS-office-ийн MS-Excel-etool Challenge: MS-office-ийн MS-power Point-elifeMap Challenge: Хайлтын сангаас мэдээлэл хайх  Харааны бэрхшээлтэй оролцогч нь  MS-Excel программ дээр ажиллан даалгавар гүйцэтгэсэн бөгөөд эх уншигч JAWS зэрэг программ ашиглан уралдаанд оролцсон юм. Ингээд тус уралдаанд •    Улаанбаатар хотын харьяат СЗСҮТ-ийн оюутан сонсголын бэрхшээлтэй Т.Төгсжаргал•    Улаанбаатар хотын харьяат 116-р тусгай сургуулийн сурагч харааны бэрхшээлтэй А.Лхамсүрэн•    Ховд аймгийн харьяат СЗСҮТ-ийн оюутан тулгуур эрхтний бэрхшээлтэй Э.Отгон-Эрдэнэ•    Хэнтий аймгийн харьяат Тэмүүжин цогцолбор сургуулийн сурагч тулгуур эрхтний бэрхшээлтэй Г.Цолмон-Од нар шалгарсан юм.  Уралдааны төрлүүдэд амжилттай оролцсон 4 оролцогч 2017 оны 09-р сарын 18-22-ны өдрүүдэд Вьетнам улсад зохион байгуулагдах “Мэдээлэл, технологийн сорилт-2017”-д оролцох эрхээр шагнагдсан бөгөөд СЗСҮТ-д бэлтгэлээ хангаж байгаа юм байна

Танилц: Нийтийн тээврийн зарим чиглэлд орсон өөрчлөлт8 сар 10. 16:22

Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, “Авто плазагийн уулзвар”-ын өргөтгөл, шинэчлэлтийн ажил 2017 оны наймдугаар сарын 8-ны өдрийн 22.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 22.00 цагийн хооронд хийгдэж, Их тойруугийн гол гудамж, Академч Н.Содномын гудамж, Худгийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул тус автозамаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт оруулав. Үүнд: Ч:4 “5 шар - 3,4-р хороолол – Сансарын тойрог”,Ч:5 “Гэмтлийн эмнэлэг-Их тойруу-Шархад”,Ч:17а “Баруун 4 зам-Их тойруу-Зүүн 4 зам-Нарны зам”,Ч:17б “Баруун 4 зам-Нарны зам-Зүүн 4 зам-Их тойруу”,Ч:25 “Тоосгоны үйлдвэр-Их тойруу-3,4-р хороолол”,Ч:31 “Улиастай-Баянбүрд-Зам гүүрийн авто бааз”,Ч:35 “Монелийн 43-Хүнсний 4-р дэлгүүр-МУИС- 11-р хороолол”,Ч:41 “Баруун салаа- Их тойруу- Халдвартын эмнэлэг”Ч:49 “1-рхороолол-Модны 2-МУИС-Дүнжингарав Худалдааны төв” Чиглэлүүд 11 дүгээр хороолол, Бээжингийн гудамжаар дайран өнгөрч Их сургуулийн гудамжаар Их тойруугийн замд орж хөдөлгөөнийг үргэлжлүүлэн иргэдэд үйлчилнэ. Мөн Сүхбаатар дүүргийн 5 дугаар хороо, “Өгөөж чихэр боов” ХХК-ийн уулзварын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын хүрээнд 2017 оны наймдугаар сарын 9-ний өдрийн 07.00 цагаас 2017 оны наймдугаар сарын 11-ний өдрийн 07.00 цагийн хооронд хийгдэж Үндсэн хуулийн гудамж, Сөүлийн гудамжны уулзварын тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хязгаарлах тул авто замын зорчих хэсгийг хаахаар болсон байна. Иймд тус замаар дайран өнгөрдөг нийтийн тээврийн үйлчилгээний дараах чиглэлүүдэд түр хугацаанд өөрчлөлт орно

Саатуулагдсан А, Ж нар нь цагдаагийн ажилчид байжээ8 сар 10. 16:05

Шадар сайд У.Хүрэлсүхийг тагнасан, чагнасан гэх асуудалтай холбогдуулан гурван иргэнийг ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Тодруулбал, уг хэрэгт иргэн Ч.Батболд болон иргэн А, Ж нарыг холбогдуулан саатуулсан юм.  Өмгөөлөгч Ц.Баасандоржийн мэдээлж байгаагаар, А, Ж нар нь цагдаагийн албан хаагчид байсан гэлээ

Дугаарын хязгаарлалт үйлчлэх үү8 сар 10. 15:17

Зарим мэдээллийн хэрэгслээр болон цахим ертөнцөд автомашины дугаарын хязгаарлалтын хүчинтэй хугацаа дууссан тул дугаарын хязгаарлалт үйчлэхээ больсон гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар Замын цагдаагийн албанаас тодруулахад, “Дугаарын хязгаарлалтад хүчинтэй хугацаа гэж байхгүй

Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр шууд ярилцлагад орно8 сар 10. 15:03

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга телевизийн шууд ярилцлаганд орохоор болсон. Тодруулбал, тэрбээр өнөөдөр 21.00 цагаас МҮОНРТ-ийн шууд ярилцлагад орох юм

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээний гуравдах уулзалт боллоо8 сар 10. 15:00

Монгол, Хятадын ГХЯ-д хоорондын стратегийн яриа хэлцээний 3 дахь уулзалт 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо болж, Монгол Улсын ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, БНХАУ-ын ГХЯ-ны туслах сайд Кун Шюаньёу нар хоёр талын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцов. Энэ удаагийн уулзалтаар талууд хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлуудыг хэлэлцэж, санал солилцов. Талууд Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгааг тэмдэглээд цаашид найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлэв. Чингэхдээ улс төрийн харилцан итгэлцлийг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх нь чухал гэж санал нэгтэй үзэв. Хоёр талын худалдаа, эдийн хамтын ажиллагааны хувьд дээд, өндөр түвшний харилцан айлчлалын үеэр тохирсон асуудлуудыг ажил хэрэг болгох чиглэлд хамтран ажиллахаар талууд тохиролцов

Он гарсаар Улаанбаатар хотын ойр орчимд 500 гаруй удаа газар хөдлөлтийн чичирхийлэл болжээ8 сар 10. 13:15

2000 онд Улаанбаатар хотод 200 гаруй удаа газар хөдлөлтийн чичирхийлэл болж байсан бол 2016 онд энэ тоо 1600 гаруй болж нэмэгдсэн байдаг. Харин энэ оны хагас жилийн байдлаар Нийслэлийн ойр орчимд 500 гаруй удаагийн газар хөдлөлтийн чичирхийлэл бүртгэгдээд байна

Цахимаар бүртгүүлэх боломжгүй хүүхдүүдийг өнөөдрөөс цэцэрлэг дээр нь бүртгэнэ8 сар 10. 12:04

Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм

Н.Энхболд: Шинэ Ерөнхийлөгчийн эрхийг хумих асуудал байхгүй8 сар 10. 11:49

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэг өнөөдөр болж байна. Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд болон нийслэлийн төр, захиргааны байгууллагын ажилтнууд, төрийн албан хаагчид, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид оролцож байна.   Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулж байна.  Хэлэлцүүлгийг нээж, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд үг хэллээ.  Тэрбээр "Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг ирэх аравдугаар сар гэхэд УИХ-д өргөн барихаар төлөвлөж байна

Элэг нэгт ахан дүүс минь А.Энэрэл хүүд туслаарай8 сар 10. 11:43

Эрхэм сайхан сэтгэлт Таны энэ өдрийн амар амгаланг ирэн мэндчилж байна. Миний хүү А.Энэрэл нь 2013 оны 06 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн. Бидний хүү 6 сартайгаасаа бие нь огцом өвдөж, Монгол Улсын бүх шатлалын эмнэлэгүүдэд хандсан боловч эмчлэх боломжгүй гээд дэлхийд маш ховор, судлагдаж байгаа СУДАСНЫ ХОРТОЙ ХАВДАР гэсэн оноштойгоор Солонгос улсын Bucheon хотын SOON CHUN HYAN UNIVERSITY HOSPITAL эмнэлэгт урт хугацааны химийн эмчилгээг 2015 оны 09 сарын 16-ны өдрөөс эхлэн өдийг хүртэл эмчлүүлж байна. Хавдар нь Сэрээ булчирхай, дэлүү, хүзүү, нурууны нугаламны хэд хэдэн үе С4, С5, Т4, Т6, Т9, Т11, L1, Түнхний үе, хөл, чих гэх мэт эд эрхтэнд тархсан байгаа учир сүүлийн үеийн хавдрын эсийг устгах чадвартай химийн эм, тариа хэрэглэж байна

М.Онон, М.Мөнхжин нарт бүрэн эдгэрэх боломж байна8 сар 10. 11:26

Уншигч таны харж байгаа хоёр охиныг М.Онон, М.Мөнхжин гэдэг. Тэдний хувьд төрөлхийн тулгуур эрхтэний бэрхшээлтэй төрсөн эгч дүүс юм

“Ноён” ерөнхийлөгч өө, яасан дүлий дүмбэ байна аа?!8 сар 10. 10:40

Өчигдөр буюу 8 дугаар сарын 10-ны орой Өвөр Монголын уртын дуучин Отгонтуяатай хамт Бээжингийн цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хөгжмийн зохиолч Шарав гуайг эргэлээ. Дуучин бүсгүй маань Шарав гуайн бие муу байгааг сонсоод сайн дураараа хандивын аян зохиож, олсон 9000 гаруй юаниа гардуулж өгөхөөр Бээжин хотод иржээ

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 10. 9:58

Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 10-ны Пүрэв гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, БАЯНГОЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 6-р хороо 10-р хороолол 12А, Б, 13, 15, И31-р байр болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу

Өнөөдөр болох үйл явдлууд8 сар 10. 9:57

09:00 цагт Монголын Хүүхдийн ордонд Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийн талаарх нийслэлийн өөрөө удирдах болон захиргааны байгууллагын албан хаагчдад зориулсан хэлэлцүүлэг болно. 10:00 цагаас Гадаад харилцааны яамны зөвшилцөл танхимд Монгол, БНХАУ-ын Экспо 9 сард зохион байгуулах ажлын хэсгийн хоёр талын уулзалт болно. 11:00 цагт БТСГ-аас Японы Шизүока мужийн Яйзү хоттой 2017-2020 он хүртэл үндэсний шигшээ багийн чөлөөт бөх, пара хөнгөн атлетикийн баг тамирчдыг тус хотод бэлтгэл сургуулилт хийлгэх талаар хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах ёслол Спортын төв ордны гурван давхрын 303 тоот хурлын танхимд болно. MN-Мэдээллийн төвд11:30 цагт Сүхбаатар дүүргийн удирдлагууд хороодын Засаг дарга болон Иргэдийн нийтийн хурлын дарга нарыг хууль бусаар сонгохыг завдсан талаар тус дүүргийн ИТХ-ын МАН-ын бүлгээс мэдээлэл хийнэ.

Э.Бат-Ирээдүй: Хагалгаа хийсэн ч эрүүн дэх төмрийг аваагүйг жилийн дараа мэдсэн8 сар 10. 9:42

-НАДАД ХУУРАМЧ ХАГАЛГАА ХИЙСЭН НЬ БАРИМТААР НОТЛОГДСОН- Эмчийн буруутай үйлдлийн улмаас хоёр жилийн хугацаанд эрүүл мэндээрээ хохирсон иргэн Э.Бат-Ирээдүй манай сайтад хандлаа. Тэрбээр өнгөрсөн 2013 оны аравдугаар сард ГССҮТ-ийн Баасанжав эмчээр эрүү бэхлэх хагалгаа хийлгэж, эрүүндээ төмөр хадуулжээ

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөрийг баталлаа8 сар 10. 9:15

“Жимс, жимсгэнэ” үндэсний хөтөлбөр баталж, үйл ажиллагааны төлөвлөгөө гарган, мэргэжил арга зүйн удирдлага зохицуулалтаар ханган, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэнд даалгалаа. Манай орны нутаг дэвсгэрт 60 гаруй төрлийн жимс, жимсгэнэ ургадаг, эрдэмтэн судлаачид олон төрлийн жимс жимсгэнийг тариалж нутагшуулах, үржүүлэх, агротехникийг боловсруулан шинэ сорт гаргах, үйлдвэрлэлийн аргаар боловсруулах технологийг хөгжүүлж байна. 2016 оны байдлаар жимст цэцэрлэгийн хэмжээ 6,1 мянган га талбайд хүрч, жилд 2560 тн жимс хураан авдаг болсон хэдий ч жимс жимсгэний дотоодын үйлдвэрлэл нь хүн амын хэрэгцээт жимсний 1,5 хувийг хангаж байна

Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр сайд нарт үүрэг өглөө8 сар 10. 9:14

Засгийн газрын хуралдаанаар 2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байгаа талаар холбогдох сайд нарын танилцуулгыг сонсч Монгол Улсын Ерөнхий сайд дараахь үүргийг өглөө. -Бүх шатны сургууль, цэцэрлэг, эмнэлгийн засварын ажлыг есдүгээр сарын 1 гэхэд бүрэн дуусгахыг БСШУС-ын сайдад, -Эрчим хүчний засвар үйлчилгээг дуусгаж, эрчим хүч, дулааны доголдолгүй ажиллах бэлтгэлийг хангахыг Эрчим хүчний сайдад,  -Ургацын урьдчилсан балансыг зөв гаргаж, түүн дээрээ зөв анализ хийж ажлаа төлөвлөх, гантай зуны үр чанартай байдаг учир ирэх жил тариалах үрийн нөөцийг 100 хувь дотоодоосоо хангахаар нөөцлөхийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад,  -Отрын бүс нутгуудыг зөв төлөвлөх, малын тэжээлийг хангалттай хэмжээгээр бэлтгэх, мах экспортлох ажлын бэлтгэлийг эрчимжүүлэх, дотоодод борлуулах махны зах зээлийг бэлтгэх, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хэрвээ халдварт өвчин гарсан тохиолдолд тухайн малчин хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэхэд тавих хяналт, хүлээх  хариуцлагыг чангатгаж ажиллахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад, -Бүх аймгийн Засаг дарга нарын нэгдсэн цугларалт хийж, өвөлжилтийн бэлтгэлийг хангахад  орон нутагт тулгарч байгаа хүндрэлийг шийдэхийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад,   -Өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр хариуцсан салбар бүртээ шуурхай хуралдаан хийх, шаардлагатай бол газар дээр нь ажиллахыг Засгийн газрын бүх гишүүдэд тус тус үүрэг болголоо. 

“Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн шинжилгээнд 230 гаруй мянган хүн хамрагджээ8 сар 10. 9:13

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр хэрэгжээд гурван сар болж байна. 2017 онд эрсдэлт бүлэг болох 40-65 насны 510 мянга гаруй иргэдийг В, С вирусын илрүүлэг шинжилгээнд оруулахаар төлөвлөснөөс 230 мянга гаруй нь хамрагджээ. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн 17,5 хувь нь вирусын халдвартай гэсэн мэдээлэлтэй байна. Хэрэгжилтийн явцын талаар Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг Засгийн газрын гишүүдэд мэдээлэл хийсэн юм

Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид насан туршид нь цалин олгоно8 сар 10. 9:12

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид насан туршид нь цалин олгох шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Тодруулбал, Ерөнхийлөгчийн Тамгын газраас ирүүлсэн хүсэлтийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Ц.Элбэгдоржийн хангамж, хамгаалалтын талаар хэлэлцэж Засгийн газрын тогтоол баталсан байна

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.