Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Гурван ээлжээр хичээллэдэг сургуулиудын тоог цөөлнө8 сар 9. 17:12

Улсын хэмжээнд ерөнхий боловсролын 22 сургууль 3 ээлжээр хичээллэдэг. Эдгээр сургуулиудын 21 нь нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг юм байна

"Оюутан цэрэг"-үүд ирэх ням гарагт тангараг өргөнө8 сар 9. 15:34

"Оюутан цэрэг" хөтөлбөрийн тангараг өргөх ёслолын үйл ажиллагаа энэ сарын 13-нд болно. Энэ жилийн хувьд “Оюутан цэрэг” хөтөлбөрт баруун, зүүн, төвийн бүсээс 300, нийслэлээс 700 оюутан тус хөтөлбөрт хамрагдахаар болжээ. Дөрөв дэх жилдээ хэрэгжиж буй Оюутан цэрэг хөтөлбөрт нийт 3500 орчим оюутан хамрагдсан бөгөөд оюутан цэргүүд албаа хааж дуусаад цэргийн бэлтгэл үүрэгтний үнэмлэхтэй болдог аж. Т.Гэрэл

Нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт шалгалт хийлээ8 сар 9. 15:28

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, нийслэлийн Тээврийн газрын дарга Д.Отгонбаатар болон бусад албаны хүмүүс нийтийн тээврийн үйлчилгээнд хяналт, шалгалт хийж ажиллалаа. Энэ үеэр Улиастай, Шар хад, Дэнжийн мянга, Нарангийн гол, Нисэхийн эцсийн буудлуудтай танилцаж, тус чиглэлүүдэд үйл ажиллагаа эрхэлж буй нийтийн тээврийн компанийханд үүрэг даалгавар өгсөн юм. Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү “Нийслэлийн иргэдийн хамгийн их үйлчлүүлдэг тээврийн хэрэгсэл бол нийтийн тээвэр. Бид иргэдээ эрүүл, аюулгүй, цэвэрхэн, тохь тухтай, халуунд сэрүүхэн, хүйтний улиралд дулаахан нийтийн тээврээр үйлчлэх ёстой

А.Энхбат: Бичил уурхайн нэрийн дор голын голдрил өөрчлөн, байгалиа сүйтгэн алт олборлож байна8 сар 9. 14:23

БОАЖЯ, МХЕГ болон бусад байгууллагын хамтарсан ажлын хэсэг Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Дархан-Уул аймгийн Шарын гол суманд ажиллаад иржээ.  Ажлын хэсгийг ахалсан тус яамны Байгаль орчны үнэлгээ, аудитын хэлтсийн дарга А.Энхбаттай ярилцлаа. -Та ажлын хэсгийг ахалж ажиллаад иржээ

Ж.Эрдэнэбат: Манай Засгийн газар хууль зөрчих, цаг алдах эрхгүй8 сар 9. 14:22

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр УИХ дахь АН-ын бүлгийн төлөөллийг хүлээн авч уулзлаа. УИХ-ын гишүүн, бүлгийн дэд дарга  Ж.Батзандан бүлгийн шийдвэрээ танилцуулав. Хүүхдийн мөнгийг бүх хүүхдэд олгож эхэлсэн нь ОУВС-гийн хөтөлбөрийг зөрчиж, тэд татгалзаж байгаа эсэхийг тодруулах, мөн 2017 оны улсын төсвийн  тодотголыг УИХ-д өргөн барих, өвөлжилтийн бэлтгэлийг хэрхэн хангаж байгаа талаар УИХ-д мэдээлэл хийхийг АН-ын бүлэг Монгол Улсын Ерөнхий сайдаас шаарджээ.  Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ОУВС-гийн ажлын хэсэг саяхан ирж ажиллаад “хөтөлбөр ажилттай хэрэгжиж, эдийн засгийн суурь үзүүлэлтүүд өсөлттэй гарч байгааг, хөтөлбөрийн хүрээнд төлөвлөсөн эерэг үр дүн гарч байна гэж дүгнэсэн” зэргийг танилцууллаа

С.Пүрэв : Өөдрөг үзлийн дууль8 сар 9. 13:07

Сайн байна уу ээж ээ. Хүү чинь өнөөдөр төрсөн өдрөө тэмдэглэх гэж байна

Нэр дэвшигчдийн сонгуулийн зардлын тайланг хүргүүлэв8 сар 9. 12:42

Сонгуулийн тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.1 дэх хэсэгт “..

Биеийн тамир, эрүүл ахуйн хичээлийн цагийг нэмэгдүүлжээ8 сар 9. 12:08

ОБЕГ-аас БСШУСЯ-нд их, дээд сургууль, коллежийн оюутнуудад зориулсан сургалтын хөтөлбөрт гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох хичээлийн хөтөлбөрийг тусгах саналыг ОБЕГ-аас БСШУСЯ-нд хүргүүлж, БСШУС-ын сайдын тушаалаар 2017-2018 оны хичээлийн жилээс эхлэн гамшгаас хамгаалах мэдлэг, чадвар олгох “Гамшгаас хамгаалах менежментийн үндэс” хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах суурь хичээлийн хөтөлбөрт оруулжээ. Энэхүү хичээлийг их, дээд сургуулиудын заавал судлах хичээлийн хөтөлбөрт оруулсан нь оюутнуудад гамшгаас хамгаалах, гамшгийн эрсдэлийг бууруулах үйл ажиллагааны үндсэн ойлголт, эрх зүй, удирдлага зохион байгуулалтын талаар мэдлэг олгож, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх, хор уршгийг арилгах арга хэмжээг удирдан зохион байгуулах чадвар, дадал эзэмшүүлэх, гамшгаас хамгаалах үйл ажиллагааг дэмжих хандлагыг төлөвшүүлэх ач холбогдолтой аж. Өөрөөр хэлбэл, их, дээд сургууль төгссөн хүн бүр аливаа гамшиг ослын үед авч хэрэгжүүлэх арга хэмжээ, өөрийгөө болон бусдыг хамгаалах, тохиолдож болзошгүй аюул, ослын эрсдэлийг үнэлж, урьдчилан сэргийлэх мэдлэгтэй болох юм

Боксчид ДАШТ-ийг зорилоо8 сар 9. 11:34

8-р сарын 911 цаг 24 минут Боксчид ДАШТ-ийг зорилоо Спорт   Тулааны спорт [ Засах ] Сонирхогчдын боксын насанд хүрэгчдийн 2017 оны ДАШТ Герман улсын Хамбург хотод болно. Энэ удаагийн ДАШТ-д оролцохоор Монголын Боксын Үндэсний Шигшээ багийн тамирчид өчигдөр эх орноосоо мордлоо

"Ойн цэвэрлэгээг аж ахуйн нэгжүүд өөрсдөө хөрөнгө мөнгөө гаргаад хийж байна"8 сар 9. 11:10

Ойн хөнөөлт шавж, өвчинд нэрвэгдсэний улмаас цаашид сэргэн ургах чадваргүй болж хатсан, унасан модод бүхий Баянзүрх дүүргийн 20-р хорооны нутаг дэвсгэр Хуандай, Дээндийн зэрэг газарт ойн цэвэрлэгээний ажлыг мэргэжлийн “Манзушир трейд”, “Үндэсний ойжилт” компаниар гүйцэтгүүлэхээр гэрээ байгуулж цэвэрлэгээний ажлыг эхлүүлжээ. Нийслэлийн Байгаль орчны газрын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа болон холбогдох албаны хүмүүс ойн цэвэрлэгээний ажлын явцтай танилцлаа. "ОЙН СУДАЛГАА, ХӨГЖЛИЙН ТӨВӨӨС ЦЭВЭРЛЭГЭЭ ХИЙХ ГАЗРЫН СУДАЛГААГ ГАРГУУЛЖ АВДАГ" “Цэвэрлэгээний огтлолт, тайралтыг тухайн бүс нутагт хамгийн их доройтолд орсон, хортонд идэгдсэн, түймэрт автаж дахин ургах боломжгүй болсон ойг хэсэгчилэн авч хийдэг.  Ойн судалгаа, хөгжлийн төвөөс цэвэрлэгээ хийх газрын судалгааг гаргуулж авдаг. Мэргэжлийн аж ахуйн нэгжээр энэ ажлын гүйцэтгүүлдэг. Ойн цэвэрлэгээний ажил улс, нийслэлийн төсвөөр бус аж ахуйн нэгжүүд өөсрдөө хөрөнгө мөнгөө гаргаад хийж байгаа” хэмээн НБОГ-ын Ойн хэлтсийн дарга М.Чинсанаа тайлбарлаж байлаа. Цэвэрлэгээний ажлыг энэ сарын 3-ны өдрөөс эхэлж, нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх юм

Долоон бурханд хүслээ буруу шивнэж болдоггүй8 сар 9. 10:36

Эртнээс нааш хүмүүс шөнийн тэнгэр дэх мянга мянган оддыг харагдах байдлаар нь ангилж өөр өөрсдийн нэршлийг өгсөн байдаг. Монголчууд бид Хүн 5 одны орд, Маралын одны орд, Үхрийн одны орд гэх мэтээр өөрсдийнхөөрөө нэрлэж ирсэн

Монголын хамгийн түгээмэл нэрсийг танилцууллаа8 сар 9. 10:19

Үндэсний Статистикийн Хорооноос Монгол хүний нэрний тухай сонирхолтой статистикийг танилцууллаа. Тодруулбал, Монголын хамгийн түгээмэл болон хамгийн урт нэрнүүдийг танилцуулжээ. Тухайлбал,  Монголын хамгийн түгээмэл  нэрийг Бат-Эрдэнэ, Хулан, Отгонбаяр, Тэмүүлэн, Билгүүн хэмээх нэрс тэргүүлжээ. Харин Монголын хамгийн урт нэрийг НОМИНЧУЛУУНУХААНЗАЯАМӨНХЭРДЭНЭЭНХТӨГӨЛДӨР хэмээх 41 үсэгтэй нэр тэргүүлсэн байна.

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь8 сар 9. 9:34

Өнөөдөр буюу 2017 оны наймдугаар сарын 09-ний Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу. БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: УСУГ-ын худгууд, ЧИНГЭЛТЭЙ 10:00-16:00  цагт: 2, 3-р хороо 1-6, 8-10, 17/2, 19Б, Сэлбийн 1-р байр, Аргай бэст, Зенесисем, Уушгийн агуй ХХК-ууд болон эдгээрийн ойр орчмоор, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 09:30-17:00 цагт: 11-р хороо ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги болон Зайсан орчмоор.11:00-14:00 цагт: 14-р хороо Өлзийт хороо. Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу

Баянзүрхийн товчоог нүүлгэн шилжүүлнэ8 сар 9. 9:30

Зам тээвэр, хөгжлийн яамнаас Баянзүрхийн товчоог нүүлгэх талаарх албан бичгийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хүргүүлжээ. Налайхын 20.9 км авто замын өргөтгөл шинэчлэлийн ажлыг БНХАУ болон Монголын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тус улсын банктай харилцан тохирсны үндсэн дээр хийхээр болоод байгаа аж.  Улмаар замын өргөтгөл хийх газрыг бүрэн чөлөөлсөн байх хэрэгтэй гэсэн шаардлагын дагуу эхний ээлжийн ажлууд хийгдэж байна

Гурван уулзварын засвар маргааш дуусна8 сар 9. 9:30

Хан-Уул дүүргийн 15-р хороо Богджавзандамбын уулзвар, ХААИС-ийн хойд талын уулзвар, Сүхбаатар дүүргийн тавдугаар хороо, “Өгөөж Чихэр боов” компанийн баруун урд уулзваруудыг өргөтгөх зам засварын ажлыг гүйцэтгэж байна. Дээрх гурван уулзварын өргөтгөлийн ажил наймдугаар сарын 10-ны өдөр дуусна гэдгийг Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Ж.Барамсай: Наадмын тухай дурсамж8 сар 9. 9:29

Наадмын анхны өдөр их насны морь харах л сайхан байдаг даа. "Морь бариачид мордоорой" гэж бүдүүн дуутай хүн цагаан хоолойгоор зарлах дуунаар бид хурдан морь барьдаг бор толгой өөд давхилаа

Цахим бүртгэл энэ сарын 24-нд дуусна8 сар 9. 9:28

Ирэх хичээлийн жилд улсын цэцэрлэгт шинээр элсэх хоёр настнуудыг цахимаар бүртгэж эхлээд багагүй хугацаа өнгөрсөн. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-ны өдрөөс эхлэн хоёр настнуудыг Өмнө нь цэцэрлэгт явж байсан 3-5 настнуудыг уламжлалт аргаар наймдугаар сарын 21-24-ний өдрүүдэд цэцэрлэг дээр нь бүртгэнэ. цахимаар бүртгэж эхэлсэн бөгөөд энэ сарын 24-нийг хүртэл үргэлжлэх юм

М.Энхболд МАН-ын Бага хурлыг 9 сард хийнэ гэдгээ дахин мэдэгдэв8 сар 9. 9:18

УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболд МАН-ын Бага хурлыг долдугаар сарын 8-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн хурлын албан ёсны шийдвэрийг өөрийн фэйсбүүк хуудаснаа дахин шэйрлэлээ. Тэрбээр "2017.07.08-ны өдрийн МАН-ын удирдах зөвлөлийн #албан ёсны хурлын шийдвэрийг 2017.07.19-ны өдөр сошл хаягуудаараа дамжуулан олон нийтэд мэдээлснээ дахин хариуцлагатайгаар хэлье" гэсэн юм.  2017.07.08-ны өдрийн МАН-ын Удирдах зөвлөлийн 10 дугаар хурлаар МАН-ын дарга М.Энхболд дараах асуудлыг оруулж хэлэлцүүлжээ.  Үүнд: 1

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Завхан аймагт хэлэлцүүлж байна8 сар 9. 9:16

Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2017 оны 07 дугаар сарын 31-нээс 09 дүгээр сарын 03-ны хооронд Монгол Улсын 21 аймаг, бүсчилсэн сумд, нийслэлийн 9 дүүрэгт хэлэлцүүлж байгаа билээ.  Энэ хүрээнд УИХ-ын Тамгын газраас томилсон долоон багийн нэг болох УИХ-ын Өргөдлийн байнгын хороо /төсөл хэлэлцүүлэгч баг/ өнөөдөр (2017.08.08) Завхан аймгийн өмнийн бүсийн хэлэлцүүлгийг Отгон суманд зохион байгууллаа. Тус бүсээс Дөрвөлжин, Цагаанхайрхан, Цагаанчулуут, Шилүүстэй, Эрдэнэхайрхан сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга, Нарийн бичгийн дарга, багийн Засаг дарга, ИНХ-ын төлөөлөгч, ЗДТГ-ын мэргэжилтэн зэрэг нийт 105 албан хаагч, иргэн оролцов. Хуулийн төслийн танилцуулгыг Монгол Улсын Их Хурал; Монгол Улсын Ерөнхийлөгч; Монгол Улсын Засгийн газар; Төрийн алба; Шүүх эрх мэдэл; Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлага гэсэн зургаан багц сэдвийн хүрээнд явуулсан юм.  “Төрийн алба” багц сэдвийн хүрээнд ТӨРИЙН АЛБАНЫ ТӨВ БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЭРХ ЗҮЙН ҮНДЭС, ТӨРИЙН АЛБАН ХААГЧИЙН БАТАЛГАА /§46.3, §46.4, §46.5/ дэд сэдвийг УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны зөвлөх Б.Болорчимэгийн илтгэлээс танилцуулбал: Дээрх зургаан сэдвийн дор тус бүр танилцуулга хийгдсэний дараа иргэдийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, саналыг нь сонссон юм

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.