Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Тоёока хотын ИТХ-ын даргыг хүлээн авч уулзлаа8 сар 7. 17:34

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Сандуй Япон улсын Хёого мужийн Тоёока хотын ИТХ-ын дарга Фүкүда Цүгүхиса тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар хоёр хотын цаашдын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. “Тоёока хот 23 жилийн өмнөөс Баянхонгор аймагтай холбоотой ажиллах болсон

Ази, Номхон далайн бүсийн орнуудын Иргэний Нисэхийн ерөнхий захирлуудын 54 дүгээр хурал8 сар 7. 17:15

Тус хурлын үйл ажиллагааны үеэр Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбат нийт төлөөлөгчдөд хандаг үг хэллээ. Тэрээр "Бид нэг дэлхийтэй, нэг зорилготой

Улсын хэмжээнд 171.907,8 га талбай түймэрт өртжээ8 сар 7. 12:43

Ойрын хугацаанд хуурайшилтаас үүдэлтэй ой хээрийн түймэр ихээр гарч байна. Өнөөдрийн байдлаар, Сэлэнгэ аймаг Мандал сумын нутагт хоёр түймэр асч байгаа бол Сэлэнгэ аймаг Мандал сумын 4 түймэр, Ерөө сумын 1 нийт 5 түймрийг цурманд оруулсан бүрэн унтраахаар ажиллаж байгаа аж. Мөн улсын хэмжээнд нийслэлд 17 удаа, Архангай, Баян-Өлгий, Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий аймгийн 59 суманд 162 удаа, нийт 179 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 56000,8 га ой, 115907 га хээр, нийт 171907,8 га талбай түймэрт өртсөн байна

Саку хотын найман хүүхэд Сүхбаатар дүүрэгт зочиллоо8 сар 7. 12:22

Нийслэлийн Сүхбаатар дүүрэг Японы Нагано мужийн Саку хоттой эгч дүүсийн найрамдалт харилцаатай. Хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд хүүхэд солилцооны хөтөлбөрт хамрагдсан Саку хотын хүүхдүүд, албаны хүмүүсийн хамт энэ сарын 1-6 ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт зочиллоо

Ерөнхий сайд эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулахыг түргэвчлэх саналаа илэрхийллээ8 сар 7. 12:16

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдөр БНСУ-ын Үндэсний ассамблейн гишүүн И Хэ Чан тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Ноён И Хэ Чан, есөн жилийн дараа ирэхэд Монгол Улс ч, манай хоёр улсын харилцаа ч маш их хөгжсөн байна гээд энэ удаа хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах боломжийг түлхүү сонирхож буйгаа онцоллоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, манай улсын хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг нь хөдөө аж ахуй юм гээд энэ чиглэлээр БНСУ-тай хамтран ажиллахад болон Засгийн газрын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаагаа дурдлаа. БНСУ-д саяхан болсон сонгуулиар Ардчилсан нам ялж, эрх баригч хүчин болсонд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хоёрын талын тохирсон зарим ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлов

Гамшгийн үед ажиллах сайн дурын ажилтан бэлтгэхэд 100 сая төгрөг төсөвлөжээ8 сар 7. 10:57

Олон улсын улаан загалмайн хорооноос Монгол Улсыг уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа орнуудын нэг гэж үзэж, үер, зуд, түймэр, ган гачиг зэрэг гамшиг ослын үед ажиллах сайн дурын ажилтныг бэлтгэхээр болжээ. Эхний удаад аймаг бүрээс 15 хүн сургах бөгөөд бэлтгэгдсэн хүмүүс сум орон нутагтаа очоод, гамшиг ослын үед хэрхэн ажиллах сургалт явуулах юм байна.  Тус ажилд 100 сая төгрөг төсөвлөж, ирэх есдүгээр сард эхлүүлэхээр болжээ. Т.Гэрэл

ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт ажил үйлсээрээ тэргүүлсэн хүмүүс одон медаль гардуулав8 сар 7. 10:56

Тулгар төрийн 2226, Их Монгол Улсын 811, Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын 96 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 170 дугаар зарлигаар Хууль зүй, дотоод хэргийн салбарт эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим албан хаагчдыг төрийн дээд цол, одон медалиар шагнасныг Хууль зүй, дотоод хэргийн сайд С.Бямбацогт гардуулав. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хууль зүй, дотоод хэргийн яамны Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газрын ахлах мэргэжилтэн Цэрэнжигмидийн Нугармаа, Цагдаагийн ерөнхий газрын Цагаан Шонхор ТӨҮГ-ын оёдолчин Бандьхүүгийн Лхамсүрэн, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Иргэний бүртгэлийн газрын дарга Домхүүгийн Энхцэцэг, Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч Лхачицэрэнгийн Цэнддоо, Цэргийн гавъяаны улаан тугийн одонгоор Хил хамгаалах ерөнхий газрын Зэвсэг, инженер, техникийн хэлтсийн дарга, хурандаа “Олзодын Батзориг, Хил хамгаалах ерөнхий газрын Захиргааны удирдлага эрхэлсэн дэд дарга, бригадын генерал Жамсрангийн Бямбасүрэн, Цагдаагийн ерөнхий газрын Хэрэг бүртгэх албаны дарга , цагдаагийн хурандаа Алзахгүйн Амгалан, Ахмад ажилтан Надмидцэрэнгийн Баттогоо, Цагдан хорих 461-р ангийн дэд хурандаа, Хүний их эмч Чүлтэмийн Лхамсүрэн нарын 11 хүнийг, “Цэргийн гавъяаны одон”-гоор Хил хамгаалах ерөнхий газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга, хурандаа Амгаланбаатарын Эрдэнэчимэг, Гадаадын иргэн харьяатын газрын Буянт Ухаа дахь газрын дарга Ганбаатарын Төгөлдөр нарын 21 хүнийг, “Алтан гадас одон”-оор Хил хамгаалах ерөнхий газрын үйлчилгээний ажилтан Бадарчийн Сэлэнгэ, Цагдаагийн ахмад ажилтан Цэгмидын Батдэлгэр, ШШҮХ-ийн Санхүү төлөвлөлт хангамжийн газарт сантехникийн слесарь Доржийн Цэдэндамба, Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газрын Мэдээлэл сурталчилгааны хэлтсийн ахлах Түвшинбаярын Хулан, Архивын ерөнхий газрын архивын эрхлэгч Осорын Тунгалаг нарын 19 хүнийг, “Хөдөлмөрийн хүндэт медаль”-аар Хил хамгаалах ерөнхий газрын 0151 дүгээр ангийн мужаан, сийлбэрчин Ганхуягийн Ууганбаяр нарын 29 хүнийг, “Цэргийн хүндэт медаль”-аар Хил хамгаалах ерөнхий газрын 0218 дугаар ангийн дотоод хяналт, хөдөлмөр хамгааллын ахлах офицер, хошууч Хэнчмэдэхгүйн Ундрах, Хил хамгаалах ерөнхий газрын үйлчилгээний ажилтан Батнасангийн Тогтохсүрэн, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын дэд хурандаа Отгонбаярын Билгүүн, ШШГЕГ-ын Тогтоол гүйцэтгэх газрын ахлах мэргэжилтэн, хошууч Доржийн Чинзориг нарын 106 хүн шагнагдсаныг ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт гардууллаа. Шагнал гардуулах ёслолын дараа ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт нийт шагнагдсан хүмүүст хандан баяр хүргэж үг хэлсэн юм

Хөнгөн атлетикийн ДАШТ-ий 2 дахь өдрийн тойм8 сар 7. 10:11

ОУХАХ-ноос 2 жил тутамд нэг удаа зохион байгуулдаг хөнгөн атлетикийн ДАШТ энэ 2017 онд Английн Лондон хотноо зохион байгуулагдаж байна. 16 дахь удаагийн хөнгөн атлетикийн ДАШТ-д дэлхийн 5 тивийн 203 орны 2038 тамирчин оролцож байгаа нь 1983 оноос эхлэлтэй энэ тэмцээний түүхэн дэх хамгийн олон тамирчин оролцсон дээд амжилт юм

Энэ оны эхний долоон сарын байдлаар 69836 иргэнд 3491.8 га газар өмчлүүлжээ8 сар 7. 9:41

Энэ оны эхний долоон сарын байдлаар нийт 69 мянга 836 иргэнд 3491.8 га газар өмчлөх зөвшөөрөл олгосон байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд иргэдийн 17.6 хувь, нийт өрхийн 62.5 хувь нь газраа үнэгүй өмчилж авчээ

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.