Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Азийн хүнсний салбарын хамгийн том үзэсгэлэн Шанхайд нээгдлээ5 сар 17. 17:25

Лхагва гарагт Ази тивд хамгийн томд тооцогдох олон улсын хүнсний салбарын "SIAL China 2017" үзэсгэлэн үзэгчид болон хоол хүнсний үйлдвэрийн мэргэжилтнүүдийн өмнө 18 дахь удаагаа үүд хаалгаа нээлээ.Энэхүү өргөн цар хүрээтэй арга хэмжээ нь сүүлийн 16 жилд Шанхай хотод болж байгаа бөгөөд тус үзэсгэлэн бөөний болон жижиглэнгийн худалдаачид, ундаа болон хоол хүнс үйлдвэрлэгчид, зочид буудлын бизнес эрхлэгчид, үйлчилгээний салбарынхан болон хүнсний бизнестэй холбоотой бусад олон хүний анхаарлыг ихээхэн татдаг юм. Энэ онд SIAL China үзэсгэлэн 150 мянган ам. м талбай бүхий Шанхай хотын Олон улсын үзэсгэлэнгийн төвд болж байна

Алтай нуруунаас эхтэй голууд үерлэж байна5 сар 17. 16:39

Өнөөдрийн байдлаар Алтай нуруунаас эхтэй Ховд, Буянт, Сагсай, Харбут, Чигэртэй голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-15 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 10-40 см даван үерлэж байна

Д.Даваа: Гранат дэлбэрсэн асуудалд бид шат шатандаа хариуцлага хүлээх болно5 сар 17. 15:02

ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.   -Зэвсэгт хүчинд хийгдэж буй зарим шинэчлэлийн тухайд?   -“Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс” баримт бичигт нийцүүлэн “Батлан хамгаалах тухай”, “Зэвсэгт хүчний тухай”, “Цэргийн албаны тухай”, “Цэргийн алба хаагчдын эрх зүйн байдлын тухай” хуулиуд шинэчилэгдэн батлагдаж томоохон эрх зүйн шинэчлэлүүд хийгдэж байна. Үүнтэй уялдаад Зэвсэгт хүчний зохион байгуулалт, хэтийн төлөвлөгөөг боловсруулж, хэтийн болон дунд хугацааны хөгжлийн хөтөлбөрийг батлууллаа.      Цэргийн ангиудын тайван цагийн орон тоог шинэчилж, байлдааны дүрмүүдийг тасаг, салаа, рот, батальон, хороо, бригадын түвшинд шинэчилж, эхний ээлжид хоёр дүрмийг батлаад мөрдөж байна

“Эрэл”-ийн Б.Эрдэнэбатыг шүүнэ5 сар 17. 14:46

“Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбатыг АТГ-т шалгаж байгаа. Тодруулбал, тэрбээр Хөгжлийн банкнаас ямар ч барьцаагүйгээр 14 сая ам.доллар, дараа нь 9 сая ам

Хоригдож буй иргэдийг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулна5 сар 17. 14:15

Хоригдож буй иргэдийг ар гэрийнхэнтэй нь утсаар яриулна

Н.Эрдэнэмөнх: Би мужаанд өөрийн гэсэн зорилготой5 сар 17. 13:07

Арабын нэгдсэн Эмират улсын Абу Дабу хотод 10 сард болон “Дэлхийн ур чадвар” /World skills/ олон улсын тэмцээний өмнөх сорилго – “Монгол ур чадвар” тэмцээн 2016, 2017 онуудад гурван үе шаттайгаар явагдаж өндөрлөлөө. Тус олон улсын тэмцээнд манай улс таван мэргэжлээр оролцохоор бүртгүүлсэн бөгөөд мужаанд Н.Эрдэнэмөнх, сантехникт Долгормаа, өрөг угсралтад Мягмарсүрэн, цахилгаанд Төгөлдөр, гагнуурт Ж.Жанлав-Ойдов нар шалгараад байна

Жемборийн бүртгэл дуусахад 28 хоног үлдлээ5 сар 17. 12:30

Та энэ зун хүүхдээ хэрхэн амраах гэж байна вэ? Энэ зун Монголд болох хамгийн том хүүхдийн арга хэмжээ Ази Номхон Далайн бүсийн 31-р Жемборид (майхант цугларалт) хүүхдээ бүртгүүлсэн үү? 7-р сарын 27-ноос 8-р сарын 02-ны хооронд 7 шөнө 6 өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” цогцолборт болох арга хэмжээнд 1 хүүхдийн оролцох төлбөр 250,000 төгрөг. Ази, Европ, Австрали, Америк тивийн 40 орны 2000 скаут, Монголын 21 аймаг 9 дүүргийн 4000 гаруй скаут оролцох энэ арга хэмжээний 7-10 насны хүүхдийн бүртгэл 5 сарын 1-нд дууссан бөгөөд 11-17 насны хүүхдүүдийн бүртгэл 6-р сарын 15-нд дуусах гэж байна. Та Монголын Скаутын Холбооны 11-324171, 88024353, 99960606 утсуудаар холбогдож өөрийн аймаг, дүүргийн зохион байгуулагчтай холбогдоорой. Нээлт, хаалтын сүрлэг арга хэмжээ болон олон улсын өдөрлөгийн арга хэмжээ улс орон даяар ТВ-ээр шууд дамжуулагдана. Таны хүүхэд 10 хүүхэдтэй салааны гишүүн болж, салаа бүр нэг багшаар удирдуулан энэ арга хэмжээнд оролцоно

Хотын дарга газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов5 сар 17. 12:20

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ

“Би чамд хайртай”-н “Үрлээ” бодит амьдрал дээр5 сар 17. 11:57

Би чамд хайртай уран сайхныг киног мэдэхгүй монгол хүн гэж байхгүй гээд хэлчихвэл нэг их буруудахгүй байх. Хөөрхөн Үрлээ, ангийнх нь багш, найзууд, Баяраагийн аав, ариун ариун гэхэд гээд л хүн бүхний аманд аялагдах дуу гээд мартагдашгүй сайхан уран бүтээлүүдийн нэг бол яах аргагүй энэ кино. Хэдхэн жилийн өмнө 2 дугаар анги нь хийгдэж тэр үеийн жүжигчин хүүхдүүдийн том болж ангиараа уулзалдах сайхан агшныг бид ахин тольдсон

Их хэмжээний мөнгийг эзэнд нь буцааж өгсөн Б.Төгсдөө баярлалаа5 сар 17. 11:55

"Лантуун дохио" ТББ-ын гишүүн МУИС-ын Хууль зүйн сургуулийн оюутан Б.Төгс нүүр номондоо нэгэн зар тараасан нь олны анхаарлыг татсан билээ. Тэрбээр "Их хэмжээний мөнгө хаясан хүн байвал мөнгөө Налайх дүүргийн цагдаагийн хэлтэсээс ирж авна уу" хэмээсэн юм. Б.Төгс тавдугаар сарын 15-ны орой 21-н цагийн орчим "Налайх-Багшийн дээд" гэсэн автобусанд энэхүү мөнгийг олсон /25,000,000/ ба түүний зарын дагуу эзэн нь олджээ

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.