Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргалаа5 сар 16. 18:55

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол салбарын хүрээнд төсвийн хэмнэлтийн горимд шилжүүлэх тушаал гаргав. Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын яам, түүний харьяа байгууллагууд дарга, төсвийн ерөнхийлөн захирагч нарт дараах үүргийг хүлээж байна. Тухайлбал, төрийн албан хаагчийн зэрэг, дэв ахиулах шийдвэрийг 2019 оныг дуустал гаргахгүй байх, ирэх оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл өндөр насны тэтгэвэрт гарсан албан хаагчийн оронд нөхөн томилгоо хийхгүйгээр ажилтнуудын ажил үүргийн хуваарийг шинэчлэн оновчтой тогтоохыг даалгасан байна. Мөн албан тушаалтнуудын гар утас төлбөрийг төсвөөс санхүүжүүлэхгүй бөгөөд яамны хэрэгцээнд автомашин, эд хогшил худалдаж авах, ажлын байранд урсгал зардал хийх зэрэг төсвийн зарлагыг хаалаа

Гэр бүлийн хүчирхийллийн улмаас нэг иргэн амиа алджээ5 сар 16. 18:00

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийллийн улмаас идэр залуухан насандаа амиа алдах, эрэмдэг зэрэмдэг болох харамсалтай хэргүүд гарсаар байгаа. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хуулийг баталж гаргаснаар энэ төрлийн гэмт хэрэг тодорхой хувиар буурсан гэдгийг цагдаагийн албанаас хэлж байгаа юм. Нийслэлд хамгийн их хүчирхийлэл үйлдэгддэг дүүрэг бол хүн ам ихтэй Сонгинохайрхан дүүрэг юм

Нацү башё: Ёкозүна Какүрюү, озеки Тэрүнофүжи нар эхний даваагаа авлаа5 сар 16. 17:49

Японы мэргэжлийн сүмо бөхийн тавдугаар сарын башёгийн гуравдахь өдрийн барилдаан өндөрлөлөө. Нацү башё эхний хоёр өдөр аварга, озеки цолтонуудад халгаатай байсан бол өнөөдөр ганцхан Гойёдо л өрсөлдөгчөө давсангүй. Хакүхо аварга өнөөдөр нутгийн дүү Чиёошоматай барилдан уветанаге мэхээр давсан

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг боллоо5 сар 16. 17:43

Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран “Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөл танилцуулах уулзалт, хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр Төрийн ордонд зохион байгууллаа. Тус уулзалт, хэлэлцүүлэгт  УИХ-ын гишүүд, Олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгчид, нийгмийн түншлэгч талуудын төлөөлөл, хөдөлмөрийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачид,төрийн болон хувийн хэвшлийн байгууллагынхан  оролцож Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, санал бодлоо солилцсон юм. Уулзалт, хэлэлцүүлгийг нээж УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, УИХ-ын гишүүн,  НББСШУ-ы байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан нар үг хэлсэн.    УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Хөдөлмөрийн тухай хууль 1999 онд батлагдсанаас  хойш улс орны эдийн засаг, нийгмийн харилцаа, түүний дотор хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд зарчмын өөрчлөлтүүд гарч, шинэ арга хэлбэр, чиг хандлага бий болж байгаагаас үүдэн уг хуулийг шинэчлэхзайлшгүй шаардлага тулгарч байгааг онцолж байлаа. Хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, нийгмийн түншүүд буюу ажил олгогч болон ажилчдын байгууллагууд, энэ асуудлаар мэргэшсэн хуульч, судлаачид, сонирхсон төрийн бус байгууллагууд зэрэг олон талын төлөөлөл бүхий ажлын хэсэг боловсруулсан байна. Хуулийн төсөлд хөдөлмөрийн харилцааны суурь зарчим, үндсэн эрхийг олон улсын хэм хэмжээ, чиг хандлагад нийцүүлэн тусгасан ба  эдийн засаг, нийгмийн хөгжлийн явцад хөдөлмөрийн зах зээлд шинээр бий болсон хөдөлмөр эрхлэлтийн гурвалсан харилцаа, зайнаас буюу гэрээсээ ажиллах, бүтэн бус цагаар ажиллах, алслагдмал газар байрлаж ажил, үүргээ гүйцэтгэх зэрэг хөдөлмөрийн харилцааны зохицуулалтуудыг тусгасан байна

Малайзын гаальчид 330 ширхэг ховор төрлийн яст мэлхийг илрүүлэн хураажээ5 сар 16. 16:19

Даваа гарагт Мадагаскараас тээвэрлэн авчирсан 276 721 доллароор үнэлэгдэх 330 ширхэг өвөрмөц ховор төрлийн яст мэлхийг хураан авсан байна. Сүүлийн үед хууль бусаар зэрлэг амьтад болон амьтдын эд эрхтнийг хилээр гаргах явдал олонтоо гарах боллоо гэж Малайзын эрх баригчид анхааруулжээ.Гаалийн ерөнхий газрын дэд дарга Абдулл Вахид Сулонгийн хэлснээр, 325 ширхэг "Indian star" гэдэг нэртэй яст мэлхий, 5 ширхэг "Ploughshare" гэдэг яст мэлхийг таван хайрцганд хийгээд "чулуу" гэсэн шошго наасан байжээ.Эдгээр амьд яст мэлхийнүүдийг Мадагаскарын "Antanaviro" нисэх онгоцны буудлаас "Etihad" компанийн онгоцоор ням гарагт авчирсан байна

Б.Чойжилсүрэн сайд мэдээлэл хийнэ5 сар 16. 15:42

Өчигдөр 17.00 цагийн үед Б.Чойжилсүрэн Сангийн сайд гэсэн хаягаас “Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа Худалдаа хөгжлийн банк дампуурлаа зарлана” гэсэн гарчигтай мэдээлэл цахим орчинд тарсан билээ. Тус хаягийг судлан үзэхэд дөрөвдүгээр сарын 15-нд хуудасны нэрийг сольж одоогийн нэртэй болгосон, 34 мянга гаруй дагагчтай, дээрх мэдээлэл нь 430 гаруй шэйр авсан байна.

Э.Макрон ОУОХ-ны үнэлгээний комиссын төлөөлөгчидтэй уулзна5 сар 16. 15:37

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 16-ны мягмар гарагт Францын Ерөнхийлөгч Э.Макрон Парист айлчилж буй Олон улсын Олимпын хорооны /ОУОХ/ үнэлгээний комиссын төлөөлөгчидтэй уулзана. Энэ тухай Елисейн ордноос гаргасан мэдээлэлд дурджээ.Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ОУОХ-ны үнэлгээний комиссын гишүүдтэй Елисейн ордонд Парисын цагаар 08:15-нд уулзах аж

Өчигдөр галд өртсөн обьект барилгын материалын агуулах байжээ5 сар 16. 13:45

Өчигдөр 12.00 цагийн үед Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Гурвалжингийн гүүрний орчимд их хэмжээний гал түймэр гарсан билээ. “Сэндвичин, хөөсөнцөр шатаад байна” гэсэн дуудлагын дагуу аврах гал унтраах 4 анги цаг алдалгүй шуурхай ажиллаж, галын тархалтыг зогсоож гал түймрийг бүрэн унтраасан билээ

Сэрэмжлүүлэг:“Цэнхэр халим” тоглоомоос болж 17 настай охин амиа егүүтгэжээ5 сар 16. 13:30

ОХУ-аас гаралтай “Цэнхэр халим” гэх аюултай тоглоом Монголд аль хэдийнэ нэвтэрсэн байгаа. Тиймээс цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг гаргаж, хүүхэд багачуудыг энэ тоглоомд элсэж донтохгүй байх талаар байнга анхааруулсаар байгаа юм. Тэгвэл ЭЦГ-аас хяналт шалгалт хийж хэд хэдэн нууц газар, группыг илрүүлэн, сэжигтэн этгээдүүдийг шалгаж эхэлсэн байна

Якутын нэрт бөх Виктор Лебедев зодог тайллаа5 сар 16. 13:20

ОХУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн хөнгөн жингийн шилдэг бөх Якутын Виктор Лебедев зодог тайлахаар боллоо. “Москва-2010”, “Стамбул-2011” ДАШТ-ий аварга, “Хернинг-2009”, “Лас Вегас-2015”-ын хүрэл медальт, 2010, 2011 оны Дэлхийн цомын аварга, “Баку-2015” Европын анхдугаар наадмын аварга, ЕАШТ-ий хүрэл медальт, Иван Ярыгиний “Алтан Гран”-гийн нэг алт, нэг мөнгө, хоёр хүрэл медальт, ОХУ-ын гавьяат тамирчин өдгөө 29 настай Лебедев Якутын хотын захирагч Айсен Николаевын зөвлөхөөр томилогдож, тамирчны замналаа өндөрлүүлэхээр шийджээ

Хохирол ихтэй халаасны хулгайн гэмт хэргийг шуурхай илрүүлэв5 сар 16. 12:37

2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр 13 цагийн орчимд иргэн Ч.Баярбат нь Сүхбаатар дүүргийн 6-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн автобусны буудлаас “Шаргаморьт-Дүнжингарав” чиглэлийн автобусанд сууж, СБД-н 8-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Капитрон” банк орох замдаа автобусан дотор цүнхэндээ байсан 12 сая 760 мянган вонн хулгайд алдлаа гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирж, уг мэдээллийн дагуу Нийслэлийн цагдаагийн газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэххэлтсийн алба хаагчид 2017.05.11-нээс 2017.05.12-ны хооронд ажиллаж, тухайн гэмт хэргийг үйлдсэн 7 этгээдийг шуурхай эрэн сурвалжилан, баривчилж, сэжигтэн этгээдүүд тухайн валютыг хуваан авсан байсныг хураан авч, шалгалтын ажиллагааг хийн ажиллаж байна. Хохирогч Ч.Баярбат нь Солонгос улсад сурж байсан 5 монгол оюутны сургалтын төлбөрийг автобусанд зорчих үедээ хулгайд алдсан бөгөөд эд зүйлийг хурдан шуурхай олж хохиролгүй болгосон Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчидад баярлаж талархсанаа илэрхийлсэн байна. Сэжигтэн нар болох З, Т, Б, Б,М, Х, А нар нь 25-30 насны эрэгтэйчүүд бөгөөд удаа дараа ял шийтгэл эдэлж байсан, Нийслэл хотын гудамж талбай, автобусны буудлаар бүлэглэн явж халаасны хулгайн гэмт хэрэг үйлддэг байсан этгээдүүд байсан байна

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.