Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Хятад улс инновацийг дэмжихийн тулд хил дамнасан 50 төвийг байгуулна5 сар 15. 18:00

Хятад улс ойрын таван жилийн хугацаанд олон улсын инновацийн үйл явцыг хөхиүлэн дэмжих зорилгоор “Нэг бүс, Нэг зам” санаачилгын хүрээнд хил дамнасан 50 эрдэм шинжилгээ, судалгааны төвийг байгуулахаар төлөвлөж байна. Энэ тухай “Нэг бүс, Нэг зам” чуулга уулзалтын нээлтийн ёслолд оролцсон БНХАУ-ын дарга Си Жиньпин мэдэгдлээ.“Хятад улс “бүс, зам”-ын шинжлэх ухаан, техникийн зохих механизмыг ажиллуулж эхлүүлэхийн тулд бусад орнуудтай инновацийн салбарын хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх сонирхолтой байна

Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв5 сар 15. 17:19

Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.15) УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол "Ард нийтийн санал асуулгын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл"-ийг өргөн мэдүүллээ. 2016 онд Засгийн газраас Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхийг судлах, санал дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Үндсэн хуулийн асуудлаар мэргэшсэн эрдэмтэн, судлаачдаас бүрдсэн Ажлын хэсгийг  байгуулан, 21 аймаг, нийслэлд судалгаа явуулж, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаархи санал дүгнэлтээ гаргасан байна. Эдгээр санал, дүгнэлтүүдийг үндэслэн Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 5.3.3-т Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 4 дэх хэсэг, Хорьдугаар зүйл, Гучдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар зөвлөлдөх санал асуулгыг явуулахаар хуульчилсны дагуу Улсын Их Хурлаас “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулга явуулах, Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай" Улсын Их Хурлын тогтоолыг баталсан. Дээр дурдсан Улсын Их Хурлын тогтоолын дагуу Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар анхдугаар зөвлөлдөх санал асуулгыг 4 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд зохион байгуулсан бөгөөд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 6 сэдвийн хүрээнд зөвлөлдөх санал асуулгыг явуулсныг Д.Оюунхорол онцоллоо. Зөвлөлдөх санал асуулгын тухай хуулийн 12.1-д зааснаар статистикийн байгууллага зөвлөлдөх асуулгын нэг дэх болон хоёр дахь шатны дүнгийн талаархи дүгнэлтийг зөвлөлдөх санал асуулгын үр дүнгийн тайланд тусгаж, Зөвлөлдөх зөвлөлд хүргүүлэх бөгөөд уг санал асуулгын дүнг Зөвлөлдөх зөвлөл хэлэлцэн зөвлөмж гарган, Улсын Их Хуралд хүргүүлсэн юм. Уг зөвлөмжид дурдсанаар иргэд Үндсэн хуульд тодорхой асуудал, чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулахыг дэмжжээ

МАН-ын бүлгийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ5 сар 15. 15:25

УИХ дахь МАН-ын бүлгийн үдээс хойшхи хуралдаан эхэллээ

Нэг өрхийн сарын дундаж орлого 893 мянган төгрөг болж өчсээ5 сар 15. 15:17

Өрхийн нийгэм, эдийн засгийн энэ оны нэгдүгээр улирлын судалгаагаар нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 893 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс  44 мянган төгрөгөөр өссөн талаар статистикийн ерөнхий газраас мэдээллээ. Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого өсөхөд цалин хөлсний орлого 27.6 мянган төгрөг, тэтгэвэр, тэтгэмжийн орлого 22.8 мянган төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн орлого 5.6 мянган төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлжээ. Нэг өрхийн сарын дундаж бодит мөнгөн орлогын хэмжээ энэ оны нэгдүгээр улиралд 871.6 мянган төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 22 мянган төгрөгөөр өсчээ

"Андууд" хамтлаг тоглолтоо хийнэ5 сар 15. 15:07

Монголын хөгжмийн урлагт шинэ өнгө төрх, дуулалт болж хүчтэй гарч ирсэн "Андууд” хамтлаг энэ сарын 20-нд өөрсдийн бие даасан тоглолтоо үзэгч, сонсогчиддоо толилуулахаар болсон байна. Тэдний хувьд 2014 оны 9-р сарын 9-ний өдөр албан ёсоор байгуулагдаж байсан бөгөөд өнгөрсөн онд "АНДУУД” нэртэй цомгоо гаргасан нь сонсогчдыг байлдан дагуулж чадсан юм

Мэдээлэл технологийн практик ур чадварын олон улсын ТОПСИТ шалгалтыг нэвтрүүллээ5 сар 15. 14:52

Мэдээлэл технологийн практик ур чадварын олон улсын ТОПСИТ шалгалтыг Засгийн газрын тохируулагч агентлаг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар /ХХМТГ/ нь Мэдээллийн технологийн үндэсний парк /МТҮП/ болон БНСУ-ын Мэдээлэл, харилцаа холбооны технологийг дэлгэрүүлэх институци /МХХТДИ/-тэй хамтран Монгол Улсад нутагшуулах ажлыг хийж ирсэн билээ. Тэгвэл энэ ажлын хүрээнд Мэдээлэл, харилцаа холбооны салбарыг хөгжүүлэхэд нэн шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэхэд дэмжлэг болох нийт иргэдийн мэдээллийн технологийн мэдлэгийг үнэлэх боломжтой энэхүү олон улсын ТОПСИТ шалгалтыг албан ёсоор Монголд өнөөдрөөс эхлэн авахаар нээлтээ хийлээ. Ийнхүү энэ шалгалтыг манайд албан ёсоор авч байхаар болж байна гэсэн үг юм. Нээлтийн үйл ажиллагаанд ХХМТГ-ын дарга Б.Чинбат тэргүүтэй удирдлагууд, МТҮП-ын захирал Ц.Содномдамба, БНСУ-ын МХХТДИ-ийн Ерөнхийлөгч Др.Сан Хо Лий, дэд ерөнхийлөгч Др.Шим Жан Суп нар оролцлоо. Энэ шалгалтын онцлог нь юу вэ гэхээр, мэдээллийн технологийн чиглэлээр сурч байгаа оюутан, энэ салбарт ажиллаж байгаа албан хаагч болон програм хангамж хөгжүүлэгчдийн ажлын талбарт шаардлагатай байгаа програм хангамж, өгөгдлийн сан, мэдээллийн сан, мэдээллийн аюулгүй байдал, мэдээллийн технологийн бизнес, технологийн харилцан холболт, төслийн удирдлага зэрэг чиглэлүүдийн мэдлэг, практикийн ур чадварыг үнэлэх зорилготой гүйцэтгэлийн үнэлгээний шалгалт юм. Тус шалгалтыг өнөөгийн байдлаар Филлиппин, Вьетнам, АНУ, Тайланд зэрэг улсад албан ёсоор авдаг ба шалгалтын хэлбэр нь зургаан түвшинтэй, компьютерт суурилсан, технологийн болон бизнесийн гэсэн хоёр бүлэг бүхий нийт 65 тестийн асуултуудаас бүрддэг юм байна. ТОПСИТ шалгалтын хураамжийг 100 хувь чөлөөллөө Мэдээлэл технологийн үндэсний паркийн захирал Ц.Содномдамба: “БНСУ-аас ТОПСИТ шалгалтын системийг Монголд нэвтрүүлэх эрхийг олгосноор манайх анхны шалгалтаа өнөөдөр маргааш гээд хоёр өдөр зохион байгуулах гэж байна

Бурханлиг бяцхан авьяастан5 сар 15. 14:40

Телевизийн ярилцлагад орж байхдаа сурвалжлагчид “Та нар надаас олигтой юм асуугаад ярьчихаач” хэмээн хэвлүүхэн ярьж суусан хэрсүү хүүг монголчууд андахгүй болжээ. Гавьяат жүжигчин, дуучин С.Батсүхийн дуунуудыг дуулж хүмүүсийн хайрыг татаад буй Б.Бат-Энэрэл хүүг энэ удаагийн “Амьдралын тойрог” буландаа урилаа

ЦЕГ-ын тусгай ажиллагааны алба хаагч хүн зодож танхайрсан уу5 сар 15. 13:50

Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт энэ сарын 12-13-нд шилжих шөнө "River sounds" цэнгээний газарт Цагдаагийн ерөнхий газрын тусгай ажиллагааны газрын ажилтан М.Б бусдыг зодож танхайран хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан талаар мэдээлэл гараад байна. Түүнд зодуулсан иргэн ухаангүй ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа юм. Тодруулбал хохирогчийн тархинд цус харавсан, гавлын яс цуурсан, хамар цөмөрч, уруул сэтэрсэн бөгөөд эмчилгээ хийлгэж байна

Нийгмийн даатгалын сангийн орлого 66 тэрбум төгрөгөөр өсчээ5 сар 15. 13:30

Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний дөрвөн сард 647 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 111 тэрбум төгрөг, зарлага 601 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 66 тэрбум төгрөгөөр өсчээ. Нийгмийн даатгалын сангийн орлого ийнхүү нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн орлого 77 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 14 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна. Харин нийгмийн даатгалын сангийн зарлага энэ оны эхний 4 сард өмнөх оны мөн үеэс 66 тэрбум төгрөгөөр нэмэгдэхэд тэтгэврийн даатгалын сангийн зарлага 44 тэрбум төгрөгөөр, эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 13 тэрбум төгрөгөөр, ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3.5 тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлөв

АН-ын бүлэг хуралдаж дууслаа5 сар 15. 13:22

5-р сарын 1513 цаг 19 минут АН-ын бүлэг хуралдаж дууслаа Улс төр   Намууд [ Засах ] УИХ дахь АН-ын бүлэг хуралдаж дууслаа. Бүлгийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуулийн төслийг хэлэлцсэн байна. Бүлгийн хурал дууссан ч сэтгүүлчдэд мэдээлэл хийхгүй гэв. Харин МАН-ын бүлэг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, 2012 оны төсвийн төсөөллийн тухай хэлэлцэж байна. Б.Анир

Сэтгүүлч Ц.Баттуяагийн шинэ номын багц энэ долоо хоногийн турш хямдралтай5 сар 15. 12:22

Сэтгүүлч Ц.Баттуяа “Дотоод алс”, “Гивлүүрт салхин”, “Таримал цэцгийн сүм” хэмээх гурван номоо энэ долоо хоногийн турш багцын үнээр худалдахаар шийджээ.Тэрбээр өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт энэхүү гурван номын баяраа “Интерном” дэлгүүрт хийсэн билээ. Түүний “Дотоод алс” ярилцлагын номын редактораар МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, яруу найрагч Д.Энхболдбаатар, сэтгүүлч Ц.Энхмаа, Ш.Даваадорж, С.Туул, Б.Будхүү нар ажиллажээ

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.