Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Цахир сумын хэсгийн төлөөлөгч У.Баяртогтох гурван хүүхдийн амийг аварлаа4 сар 19. 17:58

Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Цахир сум дахь хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтох нь 2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр эргүүлийн үүрэг гүйцэтгэж явахдаа Цахир сумын Тэрхийн голын мөс цөмөрч бага насны 3 хүүхэд хөлдсөн байдалтай байхад нь амь насыг нь аварлаа. Хэсгийн төлөөлөгч, цагдаагийн ахлах дэслэгч У.Баяртогтохыг очих үед Тэрхийн голын дунд хэсэгт тогтсон мөсөн дээр гурван хүүхэд хэвтэж байсныг ус гатлан очиход 7 настай хүү мөсөн дээр хөдөлгөөнгүй, орчноо мэдрэх чадваргүй осголттой зогсож байсан ба 4 настай, 5 настай хоёр хүү голын мөсөн дээр ухаангүй, амнаас нь цагаан хөөс гарч, бүх хувцас нь нойтон, хөлдөж мөсөнд наалдаж осгосон байдалтай хэвтэж байсныг Цахир сумын иргэн Г.Эрдэнэбатын хамт аварч эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн байна. Цахир сумын хүн эмнэлгийн эмч, сувилагч нар шаардлагатай эрчимт эмчилгээг хийж 5 настай хүү Долгорсүрэнгийн Ганхуяг, 4 настай хүү Туулийн Өсөхбаяр нар эмнэлэгт хүргэгдсэнээс хойш 4-5 цагийн дараа ухаан орж, 7 настай хүү Сугарсүрэнгийн Цэрэнрандалд анхны тусламж үзүүлжээ

Аваргуудын лиг: "Үнсгэлжингийн үлгэр" өндөрлөв4 сар 19. 17:38

Английн Премьер лигт түрүүлж, Аваргуудын лигт шөвгийн найман багийн тоонд багтаж чадсан "Лестер сити" багийн гайхамшиг өндөрлөлөө. Өнгөрсөн шөнө явагдсан тоглолтын 26 дахь минутад "Атлетико Мадрид"-ын Саул Нигуэз гайхалтай мөргөлтөөр гоол оруулж багтаа маш том давуу байдлыг бий болгосон юм. Өмнөх тоглолтонд Лестер сити нэг гоолоор хожигдсон учраас тэдэнд заавал гоол оруулах шаардлагатай байсан

Шакил О’Нил санамсаргүйгээр өөрийгөө буудан хороосон хүүгийн оршуулгын зардалыг даахаар болжээ4 сар 19. 17:16

Америкийн ҮСБХ-ны домогт тоглогч Шакил О’Нил санамсаргүйгээр өөрийгөө буудан хороосон нэгэн хүүгийн оршуулгын зардалыг даахаар болжээ. Атланта хотын орчин суугч 13 настай Малачи Хэмпилл хэмээх хүү Инстаграммаар LIVE хийн суухдаа гэртээ байсан гар буугаа найзууддаа харуулж байгаад санамсаргүйгээр өөрийгөө буудан хороожээ. Энэ тухай сонссон Шак талийгаач хүүгийн гэр бүлд хандан хүүгийн оршуулгын зардлыг өөрөөсөө гаргах саналыг тавьсан байна. Шак хэлэхдээ " Ямар эх хүн ийм зовлонг амсах ёсгүй. Би Малачи хүүгийн гэр бүлд тохиосон уй гашууг төсөөлж ч чадахгүй байна

Зуслангийн газрыг цахимаар олгохгүй байгаа гэв4 сар 19. 17:10

Зуслангийн зориулалтаар газар эзэмшүүлэх ажил цахим хэлбэрээр явагдаж байна гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл, тус мэдээллийг худал, ташаа мэдээлэл болохыг Нийслэлийн Газрын албанаас албан ёсоор мэдэгдлээ. Тодруулбал, зуслангийн зориулалтаар газар эзэмшиж буй иргэдэд газрыг нь өмчлүүлэх ажил холбогдох хууль, тогтоомжийн дагуу хэвийн явагдаж байгаа юм байна

Гэр хорооллын 20,000 өрх халаалтаа цахилгаанаар шийдэх боломжтой боллоо4 сар 19. 17:04

Нийслэлийн тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан өчигдөр боллоо. Уг хурлаар гэр хорооллын орчинг сайжруулах, үйлдвэржилтийн бүсийг тогтоохтой холбоотой хэд хэдэн чухал шийдвэрийг гаргасан байна

Төрийн өмчит компаниудын захирлын ажлыг дүгнэнэ4 сар 19. 16:50

Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдүүдийн гүйцэтгэх захиралтай байгуулсан гэрээг дүгнэхээр болжээ.     Уг гэрээг тухайн хуулийн этгээдийн эдийн засгийн үндсэн үзүүлэлт, зорилтот түвшингийн гүйцэтгэл, аудитаар баталгаажсан санхүүгийн тайлан, захирлын ажлын тайлан зэргээр дүгнэдэг

АНУ-Мексикийн хил дээр барих ханын өртөг 70 тэрбум доллар болно4 сар 19. 16:48

АНУ-Мексикийн хил дээр хана барих зардал ойролцоогоор 66,9 тэрбум доллар болно. Энэ тухай уг төсөлд хяналт тавьж буй АНУ-ын Конгрессын Үндэсний аюулгүй байдал, засгийн газрын байгууллагуудыг хариуцсан хорооны бүрэлдэхүүнд багтдаг Ардчилсан намын сенатчдын туслахуудын бэлтгэсэн тайланд дурджээ.“Нэг бээр /1,6 км/ нь 36,6 сая долларын өртөгтэй байх тохиолдолд 1827 бээр /2940км/ урттай ханын нийт өртөг 66,9 тэрбум доллароос давна

“51% хэрэглэгч таных” буюу RedPoint хөтөлбөр эхэллээ4 сар 19. 16:20

Петровис компани үнэнч хэрэглэгч нараа урамшуулах зорилготой RedPoint хэмээх оноонд суурилсан урамшууллын хөтөлбөрөө эхлүүллээ. Петровисийн шатахуун түгээх станц болон Петромартын хэрэглэгчид банкны картаараа худалдан авалт хийхэд 100 төгрөг тутамд 1 RedPoint хуримтлагдах юм

Ерөнхий сайд Жембориг дэмжиж захирамж гаргав4 сар 19. 16:05

Монгол Улсын Ерөнхий сайдын 2017 оны 52 тоот захирамжаар Ази, Номхон далайн бүсийн скаутуудын 31 дүгээр жемборийг зохион байгуулах ажлыг удирдан зохицуулах үүрэг бүхий хорооны бүрэлдэхүүн батлагдаад байна.  Ерөнхий сайдын захирамж батлагдсантай холбогдуулан Нийслэлийн Засаг Даргын А/166 тоот захирамж болон Хэнтий, Завхан, Ховд зэрэг аймгуудад арга хэмжээг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгүүд байгуулагдсан. Ази, Номхон далайн бүсийн скаутын жембори 4 жилд нэг удаа болдог бөгөөд 2017 онд Монгол улсад зохион байгуулах эрхийг Монголын Скаутын холбоо хүлээн авсан билээ

ЕБС-ийн улсын шалгалт ирэх сарын 22-нд эхэлнэ4 сар 19. 15:51

Боловсролын үнэлгээний төвөөс ЕБС-ийн улсын шалгалтын хуваарийг гаргажээ. Улсын шалгалтыг 2017 оны хичээлийн жилд үйл ажиллагаа явуулж буй ерөнхий боловсролын сургуулийн 5, 9, 12 дугаар ангийн төгсөгчдөөс авах юм

АНУ-д түр ажил эрхлэх визийг гадаадын иргэдэд олгох хөтөлбөрийг дахин хянана4 сар 19. 14:46

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп гадаадын нарийн мэргэжлийн ажилтнуудыг ажилд авахын тулд хэрэгжүүлж байсан түр ажил эрхлэх  визийг олгох хөтөлбөрийг дахин хянах тухай зарлигт гарын үсэг зурлаа.

Нүүрс тээвэрлэдэг жолооч нарт баталгаатай, аюулгүй хоол хүнсээр үйлчлэхийг сануулжээ4 сар 19. 14:44

Өмнөговь аймгийн нутаг дэвсгэр дээрээс урд хөрш рүү нүүрс тээвэрлэдэг том тэрэгний жолооч нартай холбоотой асуудал, мөн эрх нь ноцтой зөрчигдөж байгаа талаар МХЕГ болон холбогдох газруудаас ярьсаар байгаа. Хэнэггүй өөрсдийн мэдлэг мэдээлэлгүй байдлаас болж метилийн спирт уух, мөн эрүүл ахуйн шаардлага хангахгүй удсан хоол хүнс хэрэглэж хордох асуудал мэр сэр гарсаар байна. Наад зах нь нүүрс тээвэрлэж буй жолооч нарт зам дагуу амарч тухлах, эрүүл чанартай хоол хүнсээр үйлчлүүлэх боломж бүрдсэн орчин Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн зам дагуу нэг ч байдаггүй гэнэ

“Реформ-20” клубын уулзалтад “пиарч” Н.Дэмбэрэл оролцлоо4 сар 19. 14:28

 “Реформ-20” клубын энэ удаагийн уулзалтад МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл уригдан оролцож PR ба үндэсний үнэт зүйл, хувь хүний зан төлөв, сонголт, түүнд нөлөөлдөг хүчин зүйлсийн талаар ярилцлаа.

Цагдан хоригдож байгаа хүмүүстэй холбоотой гомдол их ирдэг гэв4 сар 19. 13:48

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссоос манай улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар ээлжит илтгэлээ гаргасан билээ. 16 дахь удаагаа гаргаж байгаа буй уг илтгэлийг олон нийтэд танилцуулах зорилгоор “Хүний эрхийн байгууллага ба төр, иргэний нийгмийн түншлэл” уулзалтыг зохион байгуулсан юм. Тэгвэл ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж “Нийгэмд болж бүтэхгүй байгаа хамгийн муу муухай бүхнийг хамгийн түрүүнд би уншдаг” хэмээн нэгэн удаа ярьж байсан удаатай

Х.Батжаргал: Нөхөрлөлүүд өөрсдийн хүчээр байгалиа хамгаалж чадаж байна4 сар 19. 13:42

Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган” болох гэж байгаатай холбогдуулан Байгаль орчин аялал жуулчлалын яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Х.Батжаргалтай ярилцлаа.  -Байгаль хамгаалах нөхөрлөлүүдийн үндэсний II чуулган Ерөнхий сайдын ивээл энэ сарын 20, 21-нд дор болох гэж байна. Нөхөрлөлүүд анх удаа нэгдэж, цугласнаас хойш 2 жил болжээ

Төл малын бойжилт 97.7 хувьтай байна4 сар 19. 13:28

Улсын хэмжээнд 2016 оны мал тооллогоор 26,2 сая эх мал тоологдсон. Үүнээс өнөөдрийн байдлаар 12.2 сая хээлтэгч төллөжээ. Төл малын 97.7 хувь нь бойжиж байгаа юм байна

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хоёр асуудал хэлэлцлээ4 сар 19. 13:17

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.19) хуралдаан 09 цаг 36 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцлээ. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд  П.Сэргэлэн мэдээлэл хийлээ Хуралдааны эхэнд “Мал аж ахуйн салбарын хаваржилтын нөхцөл байдал”-ын талаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн мэдээлэл хийлээ.  Тэрээр мэдээллийн эхэнд,  2016-2017 оны намар цас эрт орж, ихэнх нутгаар битүү цасан бүрхүүл тогтож эхэлснээс хойш өвлийн турш зузаан цастай байж нягтарч хатуурсан цас, жиндүү хүйтний улмаас 14 аймгийн 85 сум цагаан зудтай, 13 аймгийн 62 сум зудархуу байдалтайөвөлжсөн. Өвөлжилтийн нөхцөл байдал, хүндрэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Засгийн газрын таван удаа хуралдаж, 8.2 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв

Монгол Улс сансрын тойрог замд хиймэл дагуултай боллоо4 сар 19. 13:06

Монгол Улс өнөөдрөөс эхлэн сансар огторгуйд “Монголсат-1” нэртэй хиймэл дагуултай болсон тухай батламжийг Сингапур Улсын “ABS”компанийн Зүүн хойд Ази хариуцсан захирал Доналд Чо Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод гардууллаа.   УИХ-ын дарга М.Энхболд 2006 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа сансрын хиймэл дагуулыг ашиглан өргөн нэвтрүүлэг, харилцаа холбоо, өндөр хурдны интернэтийн үйлчилгээг газрын байршил үл хамааран Монгол орны өргөн уудам бүс нутаг даяар чанартай, шуурхай хүргэх ажлыг эхлүүлж байсан нь ийнхүү биеллээ оллоо.  “МОНГОЛСАТ-1” хиймэл дагуул энэ оны 1-р сараас тойрог замд ороод байгаа бөгөөд 2017 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрөөс Монгол Улс ашиглаж эхэлж байгаа юм

Аваргуудын лиг: Бүх зүйлийг шүүгч шийдсэн үү? Роналду шийдсэн үү?4 сар 19. 12:54

Аваргуудын лигийн шөвгийн наймын тоглолтууд өрсөлдөөн ихтэй үргэлжилж байна. Германд хийсэн өмнөх тоглолтод Криштиану Роналду Бавари Мюнхены эсрэг 2 гоол оруулсан бол энэ удаад 3 гоол хийн багаа ялалтанд хөтөллөө. Тэрбээр замналынхаа 45 дахь хет-трек болон Аваргуудын лигт 100 гоол хийсэн түүхэн амжилтыг гаргасан юм

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.