Шүүх  -аас   хүртэл

Үр дүн

Цэнгэлдэх хүрээлэнд ирж ахынхаа өшөөг авчээ4 сар 18. 18:00

Аргентины хөлбөмбөгийн лигийн 20-р тойрогт учраа таарсан "Бельграно" - "Тальерес" багийн тоглолт эмгэнэлт явдлаар өндөрлөжээ. Цэнгэлдэх хүрээлэнд болсон зодооны үеэр Эммануэль Балбо хэмээгч 22 настай залуу нэгэн фанатыг шат руу шидсэний улмаас О.Гомес хэмээх фанат нас барсан байна. Энэ бол зүгээр нэг зодооны улмаас болсон хэрэг биш бөгөөд Э.Балбо хэмээгч этгээд найзуудаа дагуулан ирж өөрийнх нь ахыг 5 жилийн өмнө хөнөөсөн О.Гомесоос өшөөгөө авсан хэрэг ажээ

АНУ-ын иргэн Х.Накамура шатрын супер тэмцээнд түрүүллээ4 сар 18. 17:51

Америкийн шатарчин Хикару Накамура Швейцарийн Цюрих хотод болсон шатрын супер тэмцээнд түрүүлжээ. Энэ жилийн тэмцээнийг Виктор Корчнойн дурсгалд зориулан зохион байгуулсан юм. Найм дахь тойрогт өрсөлдөгчид өөр хоорондоо блиц тоглолт хийхэд Накамура таван оноо авч тэмцээний ерөнхий дүнгээр нийт 15 оноо авчээ

Н.Цагаандарь ИНЕГ-т ажилд орохоор хөдөлмөрийн гэрээ байгууллаа4 сар 18. 17:24

Иргэний нисэхийн ерөнхий газарын дарга Л.Бямбасүрэнгийн санаачлагаар тус байгууллага нийгмийн хариуцлагын хүрээнд буяны үйлсэд оролцон Н.Цагаандарийг маань үндсэн ажилтнаараа хүлээн авлаа. Бид очиж гэрээ хийж, анкетаа бөглөөд энэ сарын 24-өөс ажилдаа орохоор болж байна

Эмэгтэй хүүхэд машин хулгайлжээ4 сар 18. 17:08

Нийслэлд хашаанд байсан машиныг бүлэглэн хулгайлсан хэрэг гарчээ. Тодруулбал, БЗД-19 хороо “Цайзын ..

ОХУ дахь ЭСЯ-аас сэрэмжлүүлэг гаргалаа4 сар 18. 16:50

ОХУ-д сүүлийн үед алан хядах үйл ажиллагаа ихээр гарч байгаатай холбогдуулан  тус улсын нутаг дэвсгэр дээр оршин суугаа Монгол иргэдэд Москва дахь Монголын ЭСЯ-наас сэрэмжлүүлэг гаргажээ.  Зөвхөн Москва хотод л гэхэд 1000 гаруй монгол оюутан суралцдаг гэсэн тоо байдаг ажээ. Тиймээс алан хядагч, амиа золиослогчид ихэнхдээ олон хүн цугласан газрыг сонгон үйл ажиллагаагаа явуулдаг учир онцын шаардлагагүй бол үзвэр үйлчилгээний газар, дэлгүүр худалдааны төвүүд болон хүн ам олноор төвлөрсөн газар явахгүй байхыг Москва дахь ЭСЯ-аас санууллаа.  Мөн сэжиг бүхий царай төрх, үйл хөдлөлтэй хүмүүстэй харилцаанд орохгүй, тиймэрхүү хүмүүсийн тавьж буй санал үйлдэлд хариу өгөхүй, байнгын сонор сэрэмжтэй байснаар та өөрийгөө аюулаас хамгаалах боломжтой юм

Өнөө шөнө Хэнтий өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна4 сар 18. 15:40

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөө шөнө Хэнтий өмнөд хэсэг, Сүхбаатарын нутгаар цасан шуурга шуурна. Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:  19-нд ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна. 2017 оны 04 дүгээр сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутггаар хур тунадас, нойтон цас орно

Санктпетербургийн халдлагад холбоотой өөр нэгэн этгээдийг баривчилжээ4 сар 18. 15:14

Энэ сарын эхээр Санкт-Петербургийн метронд болж, олон хүний аминд хүрсэн халдлагатай холбогдуулан Төв Азиас гаралтай нэгэн этгээдийг өчигдөр Оросын холбогдох албаны хүмүүс баривчилжээ.Тус улсын Холбооны аюулгүй байдлын газрын мэдэгдсэнээр, 27 настай Аброр Азимов гэгчийг Москва хотын захын дүүрэгт баривчилсан байна

Жюү жицүгийн насанд хүрэгчдийн ДАШТ өнөөдөр эхэлнэ4 сар 18. 14:36

Жюү жицүгийн ДАШТ амжилттай үргэлжилж байна. Өнөөдөр насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн эхлэнэ

Б.Мөнгөншагайг Александр Матросовтой адилтгах нь4 сар 18. 14:02

Энх цагт цэрэг эрс эрсдэж, олон эрс шархадсан эмгэнэлтэй үйл явдал өнгөрсөн долоо хоногт тохиов. Тодруулбал, Төв аймгийн Алтанбулаг сум дахь Тавантолгойн цэргийн сургалтын төвд 2017 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр гар бөмбөг дэлбэрч дадлага сургуулилалт хийж байсан хоёр албан хаагч газар дээрээ амиа алдаж, найман цэргийн алба хаагч шархадсан билээ. Ард түмнийхээ өмнө өргөсөн тангарагтаа үнэнч байж, ажил үүргээ гүйцэтгэн, цэргийн сургалт, бэлтгэлд оролцож байхдаа алтан амиа алдсан алба хаагчид офицер Б.Мөнгөншагай, ахлагч Б.Ариунболд хоёр байв

ULS.MN © 2017 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.